TOEIC – ИЙН ШАЛГАЛТАНД БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨР

TOEIC – Test of English for International Communication

TOEIC – Test of English for International Communication буюу Олон улсын харилцааны англи хэлний шалгалт нь Англи хэлийг хоёрдогч хэлээ болгон судалж буй хүмүүст зориулан гаргасан ажлын байранд шаардагдах Англи хэлний мэдлэгийн түвшинг тогтоох олон улсын шалгалт юм.
HLA TOEIC-ийн шалгалтанд бэлтгэх хөтөлбөр нь оюутнуудыг TOEIC-ийн шалгалтын форматтай танилцаж, шалгалтанд хэрэглэгддэг үгсийн сан, өгүүлбэрийн бүтэц, ур чадвар тус бүрээр өгөх тестийн стратеги, цагийн менежментийг хэрхэн хувиарлах зэрэгт сургадаг.

Хэн суралцах вэ?

– TOEIC-ийн оноо шаардсан их дээд сургуульд элсэх гэж буй болон олон улсад ажиллах гэж буй суралцагсад

– Олон улсад өндөр зэрэглэлийн компаниудын албан тушаалд ажил горилж буй болон албан тушаал ахих зорилготой ажилтан, албан хаагчид

– Мэргэжлийн орчинд англи хэлний чадвар эзэмшихийг зорьж буй оюутнууд.

Яагаад Happy Learning Academy-ийн TOEIC-ийн шалгалтанд бэлтгэх хөтөлбөрт хамрагдах ёстой вэ?

TOEIC-ийн шалгалт өдөр тутмын амьдралдаа англи хэлээр харилцах чадварыг хэмжихэд зориулагдсан байдаг. HLA-д TOIEC-ийн хөтөлбөр нь оюутнуудын хэрэгцээнд тулгуурлан тусгайлан бэлтгэсэн хөтөлбөр байдаг бөгөөд CEFR-ийн шалгалттай уялдсан байдаг нь оюутны ахиц дэвшил, үнэлгээг үнэн зөв бодитойгоор дүгнэхэд шаардагдах иж бүрэн, харьцуулж болохуйц хөтөлбөртэй.

Happy Learning Academy-д TOIEC-ийн шалгалтанд бэлтгэж байсан арвин туршлагатай багш нар TOIEC-ийн тест, хичээлийн явц зэрэгт тулгуурлан оюутан тус бүрийг үнэлэн дүгнэж амжилттай суралцахад нь дэмжлэг өгдөг. 

Сургалтын зорилго:

  • Англи хэлний аман болон бичгийн болон уран илтгэх, харилцааны чадварыг эзэмшиж өөртэй итгэлтэйгээр харилцах чадвартай болох.
  • TOIEC-ийн шалгалтанд тусгай стратеги боловсруулан оюутныг зорилтот оноондоо хүрэхэд туслах
  • Оюутнуудад TOIEC-ийн шалгалтыг амжилттай өгөх ур чадвараа системтэйгээр сайжруулахаас гадна үндсэн 4 ур чадвар төдийгүй англи хэлний ерөнхий мэдлэгийг дээшлүүлэх боломжийг олгох

Нэг өдрийн хичээлийн бүтэц: Ганцаарчилсан анги – 4 цаг, Бүлгийн анги – 4 цаг, Сонгох хичээл (эссэ бичих, хөгжмийн анги)- 1 цаг

ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ:

A. Чадамжид  суурилсан:

  • Хичээлүүд нь TOEIC-ийн шалгалтанд шаардлагатай үндсэн ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн. 
  • Боловсролын шалгалтын алба (ETS)-аас тогтоосон чадамжид суурилсан оюутны түвшинг тогтоох шалгуурыг ашигладаг.

B. Суралцагч төвтэй

  • Суралцагч бүрийн макро болон микро чадварыг хөгжүүлэхэд анхаарч харилцааны чадварыг хөгжүүлэх, англи хэлний мэдлэгийг идэвхжүүлдэг.
  • Оюутнуудын суралцах үйл явц, ахиц дэвшлийг хянан явцын шалгалт болон төгсөлтийн шалгалтыг зохион байгуулдаг.

C. Үр дүнд суурилсан боловсролын систем

  • Оюутнуудын явцын шалгалтын үр дүнд анхаарал хандуулдаг.
  • Багш нар долоо хоног тутамд  оюутнуудын сурлагын талаар болон амжилт, сайжруулах шаардлагатай чадваруудын талаар тайлан бэлтгэдэг.
  • Оюутнуудад зорилтот оноонд хүрэхэд нь туслах зорилгоор Mock test-ийн оноонд анализ хийдэг.
  • Амжилттай суралцан төгссөн оюутнуудад төгсөлтийн шалгалтыг үндэслэн гэрчилгээ олгодог.
Элсэлтийн шаардлага:

Элсэлтийн шалгалтаар хамгийн багадаа 400 оноо авах, оноондоо хүрч чадаагүй тохиолдолд тус курсэд суралцах боломжгүй.

  • Хэрвээ 400 оноонд хүрч чадаагүй тохиодолд Pre-TOEIC буюу TOEIC -ийн өмнөх ганцаарчилсан 5 цаг_ бүлгийн 3 цагийн хөтөлбөрт хамрагдах боломжтой.
  • 2 удаагийн Mock Test-ийн шалгалтын дундаж оноо нь 400 хүрсэн тохиолдолд автоматаар үндсэн TOEIC-руу шилжинэ.

HLA TOEIC түвшин

HLA түвшинCEFR түвшинТодорхойлолт
10C2Proficient
9C1Advanced945-990
8B2+Upper Intermediate785-935
7B2Upper-Intermediate785-935
6B1+Intermediate550-775
5B1Intermediate550-775
4A2+Pre-Intermediate225-540
3A2Elementary225-540
2A1+Elementary120-215
Ерөнхий англи хэлний хөтөлбөрт суралцах
1A1High BeginnerЕрөнхий англи хэлний хөтөлбөрт суралцах
0.5PA+Middle BeginnerЕрөнхий англи хэлний хөтөлбөрт суралцах
0PALow BeginnerЕрөнхий англи хэлний хөтөлбөрт суралцах

өдрийн жишиг хуваарь

ЦАГАГУУЛГА
07:00-08:00Өглөөний цай
07:45-08:05Шинэ үгийн шалгалт
08:10-09:001-р цаг
09:05-09:552-р цаг
10:05-10:553-р цаг
11:00-11:504-р цаг
11:50-13:00Lunch
13:00-13:505-р цаг
13:55-14:456-р цаг
14:50-15:407-р цаг
15:45-16:358-р цаг
16:40-17:309-р цаг
17:55-19:00Оройн хоол
Даваа – Баасан гарагийн хичээлийн нэг өдрийн жишиг хуваарь

The TOEIC tests have become a standard for decision-makers worldwide, who use the TOEIC tests to determine who can communicate effectively on an independent and proficient level in English.

Хичээл тус бүрийн дэлгэрэнгүй:

Жич: Ганцаарчилсан анги (1:1) нь уян хатан сонголттой байдаг тул оюутаны хүсэлтийн өөрчлөлт хийх боломжтой.

Эх сурвалж: Happy Learning Academy – HLA

Related post

HLA CAMP-ИЙН ОЮУТНУУД ЯАГААД АМРАЛТЫН ӨДРҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХ ЁСТОЙ ВЭ?

Тус сургуулийн зуны зуслангийн сургалтад хамрагдсанаар сурагчид маань Англи хэлний мэдлэгээ дээшлүүлээд зогсохгүй Филиппин Улсын үзэсгэлэнт Себу хотын иргэдийн соёл, аялал жуулчлалын талаар суралцах боломжтой

Цагдаагийн англи хэлний хөтөлбөр

Police English Цагдаагийн англи хэлний хөтөлбөр нь хууль сахиулах байгууллагын мэргэжилтнүүдийн үүрэг хариуцлагын нарийн төвөгтэй нөхцөлд зохицуулахад шаардлагатай хэл шинжлэлийн хэрэгслээр хангах, цагдаагийн үүрэгт ажилын

ЕРӨНХИЙ АНГЛИ ХЭЛ – LIGHT

ЕРӨНХИЙ АНГЛИ ХЭЛ – LIGHT Хөнгөрүүлсэн Ерөнхий англи хэлний хөтөлбөр нь оюутнуудад өдөр тутмын нөхцөл байдалд англи хэлээр сонсох, ярих, унших, бичих чадвараа өөртэй итгэлтэйгээр

Happy Learning Academy-ийн оюутан Kelly-гийн сэтгэгдэл

Сайн байцгаана уу багш нараа, найзуудаа. Намайг Келли гэдэг. Би Вьетнамаас ирсэн. Вьетнамд хэлэнд “Хувь тавилан байдаг” хэмээх үг бий. Би энэхүү нийтлэлдээ надтай адил

Тоглоомын өдөр – Гайхамшигт уралдаан

“Дүрмийн мэдлэггүйгээр багахан зүйлийг ойлгуулж чадах ч, үгийн сангүйгээр юу ч ойлгуулж чадахгүй.”– Дэвид А. Вилкинс (1972) Англи хэлийг хэрхэн үр дүнтэй, хялбар аргаар сурж,

Scroll to Top