Гэр бүлийн хөтөлбөр

Гэр бүлийн хөтөлбөр нь оргил ачааллын бус улиралд суралцахаар ирдэг 5 – 16 насны хүүхдүүдтэй эцэг эхэд зориулагдсан юм. Хичээлийн хуваарь нь тийм ч хүнд биш байдаг тул хүүхдээ асрах, аялах цаг завтай байдаг. Хүүхдүүд эцэг эхийнхээ хажууд үргэлж тав тухтай, аюулгүй байдлыг мэдэрч сурч боловсрох, харин эцэг эхчүүдийн хувьд англи хэлнийхээ мэдлэгийг сайжруулангаа гэр бүлтэйгээ олон дурсамж үлдээх боломжтой. 

Хэн суралцах вэ?

– Хамгийн багадаа 7 хоногийн хугацаанд хүүхдүүд, эцэг эх хамтдаа суралцаж англи хэлний мэдлэгээ сайжруулахийг хүсч буй гэр бүлийнхэн

– Хичээлийн улирлын амралтаараа болон бусад үед англи хэл суралцаж, олон улсын сургуульд бие даан амьдрах туршлага хуримтлуулахыг хүссэн хүүхдүүд

– Гэр бүлтэйгээ хамт суралцан, аюулгүй, тав тухтай байдлыг мэдрэн дурсамж бүтээхийг хүсэж буй хүүхдүүд

– Гэр бүлийн сургалтын хөтөлбөр нь үндсэндээ харилцааны англи хэл дээр төвлөрч, харилцан яриаг сайжруулахад чиглэгддэг

Яагаад Happy Learning Academy-ийн Гэр бүлийн хөтөлбөрт хамрагдах ёстой вэ?

  • Тус хөтөлбөр нь тусгайлан бэлтгэсэн ганцаарчилсан ангиудаас бүрдэх бөгөөд хичээлийн дараа спортоор хичээллэхээс гадна эссэ бичих, хөгжмийн ангиудтай.
  • Түүнчлэн, хүүхдүүд ганцаараа сурч байх үед гэр бүлийнхэнтэйгээ байнга холбоотой байдаг ба дотуур байрны журам нь тийм ч хатуу биш бөгөөд хүүхдийн аюулгүй байдал тав тухыг хангахад анхаарал хандуулдаг.
  • Өвлийн болон зуны зуслангийн үйл ажиллагаа явуулдаггүй.
  • Оргил бус улирлын үед долоо хоног бүр элсэлт авдаг.
Сургалтын зорилго:

  • Хоёрдогч хэл болох Англи хэл сурах сонирхлыг төрүүлэх
  • Англи хэлээр харилцахдаа өөртэй итгэлтэйгээр англи хэлийг ашиглах
  • Оюутнуудын англи хэлний суурь мэдлэгийг дээшлүүлснээр тэд санал бодлоо чөлөөтэй ашигладаг болгох

Нэг өдрийн хичээлийн бүтэц: Ганцаарчилсан анги – 3 цаг, Бүлгийн анги – 3 цаг, Сонгох хичээл (Эссэ бичих, Хөгжмийн анги)- 1 цаг

ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ:

A. Нэгдмэл арга

  • Англи хэлний сургалтын хөтөлбөрийн талаар өргөн хүрээний гүн мэдлэгтэй, өндөр ур чадвартай олон багш нартай хамтран хэлний гол чадваруудыг эзэмших

B. Суралцагч төвтэй

  • Суралцагч бүрийн макро болон микро чадварыг хөгжүүлэхэд анхаарч харилцааны чадварыг хөгжүүлэх, англи хэлний мэдлэгийг идэвхжүүлдэг.
  • Багш нар оюутнуудын суралцах үйл явцад хяналт тавин, ахиц гаргахын тулд үргэлж дэмжлэг үзүүлж байдаг.

C. Үр дүнд суурилсан боловсролын систем

  • Оюутнуудын явцын шалгалтын үр дүнд анхаарал хандуулдаг.
  • Багш нар долоо хоног тутамд  оюутнуудын сурлагын талаар болон амжилт, сайжруулах шаардлагатай чадваруудын талаар тайлан бэлтгэдэг.
  • Амжилттай суралцан төгссөн оюутнуудад төгсөлтийн шалгалтыг үндэслэн гэрчилгээ олгодог
ЭЛСЭЛТИЙН ШААРДЛАГА:

– Долоо хоног бүрийн Даваа гарагт /Өвөл болон Зуны кэмп хөтөлбөрөөс бусад үед/

– Англи хэлний түвшин шаардахгүй

HLA түвшин

HLA түвшинCEFR түвшинТодорхойлолт
10C2Proficient
9C1Advanced
8B2+Upper Intermediate
7B2Upper-Intermediate
6B1+Intermediate
5B1Intermediate
4A2+Pre-Intermediate
3A2Elementary
2A1+Elementary
1A1High Beginner
0.5PA+Middle Beginner
0PALow Beginner

Өдөр тутмын цагийн хуваарь

ЦагТодорхойлолт
07:00-08:00Өглөөний цай
07:45-08:05Шинэ үгийн шалгалт
08:10-09:001-р цаг
09:05-09:552-р цаг
10:05-10:553-р цаг
11:00-11:50Чөлөөт цаг
11:50-13:00Өдрийн хоол
13:00-13:50Чөлөөт цаг
13:55-14:454-р цаг
14:50-15:405-р цаг
15:45-16:356-р цаг
16:40-17:30Чөлөөт цаг
17:55-19:00Оройн хоол
Жич: Чөлөөт цаг нь дээрхи хуваарийн дагуу биш оюутан тус бүрт өөр өөр цаг дээр байж болно.

ХИЧЭЭЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ:

Эх сурвалж: Happy Learning Academy – HLA

Related post

HLA CAMP-ИЙН ОЮУТНУУД ЯАГААД АМРАЛТЫН ӨДРҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХ ЁСТОЙ ВЭ?

Тус сургуулийн зуны зуслангийн сургалтад хамрагдсанаар сурагчид маань Англи хэлний мэдлэгээ дээшлүүлээд зогсохгүй Филиппин Улсын үзэсгэлэнт Себу хотын иргэдийн соёл, аялал жуулчлалын талаар суралцах боломжтой

Цагдаагийн англи хэлний хөтөлбөр

Police English Цагдаагийн англи хэлний хөтөлбөр нь хууль сахиулах байгууллагын мэргэжилтнүүдийн үүрэг хариуцлагын нарийн төвөгтэй нөхцөлд зохицуулахад шаардлагатай хэл шинжлэлийн хэрэгслээр хангах, цагдаагийн үүрэгт ажилын

ЕРӨНХИЙ АНГЛИ ХЭЛ – LIGHT

ЕРӨНХИЙ АНГЛИ ХЭЛ – LIGHT Хөнгөрүүлсэн Ерөнхий англи хэлний хөтөлбөр нь оюутнуудад өдөр тутмын нөхцөл байдалд англи хэлээр сонсох, ярих, унших, бичих чадвараа өөртэй итгэлтэйгээр

Happy Learning Academy-ийн оюутан Kelly-гийн сэтгэгдэл

Сайн байцгаана уу багш нараа, найзуудаа. Намайг Келли гэдэг. Би Вьетнамаас ирсэн. Вьетнамд хэлэнд “Хувь тавилан байдаг” хэмээх үг бий. Би энэхүү нийтлэлдээ надтай адил

Тоглоомын өдөр – Гайхамшигт уралдаан

“Дүрмийн мэдлэггүйгээр багахан зүйлийг ойлгуулж чадах ч, үгийн сангүйгээр юу ч ойлгуулж чадахгүй.”– Дэвид А. Вилкинс (1972) Англи хэлийг хэрхэн үр дүнтэй, хялбар аргаар сурж,

Scroll to Top