Угаалгын дүрэм

HLA-д оюутнууд хувцсаа угаахдаа угаалгын машинаар өөрөө угаах эсвэл сургуулийн угаалгын үйлчилгээг ашиглах боломжтой.  

Өөрөө хувцасаа угаах хүсэлтэй суралцагчдад зориулсан угаалгын машиныг бэлдсэн бөгөөд угаалгын нунтаг болон  угаах цагаа өөрөө сонгоно. Хэрэв та хичээлтэй эсвэл шууд хатаах боломжгүй бол ажилтнуудаас тусламж хүсэж болно. Угаасан хувцасаа авахдаа дараалал хүлээх шаардлагагүй.  

Өрөө бүрийн угаалгын хуваарийн дагуу оюутнууд зөвхөн угаалгын сагсанд бохир хувцасаа хийж угаалгын ажилтанд өгнө. Ингэхдээ угаалгын маягт бөглөж, өнгө алдсан, будаг гарах хувцас байгаа эсэхийг тэмдэглэж, огноо, өрөөний дугаар, тоо ширхэг зэрэг мэдээллийг шалгана. Угаалгасан хувцсаа 2 хоногийн дараа буцааж авна.  

Оюутнуудад угаахад амархан гэмтдэг, бүдгэрч арилдаг эсвэл үнэ цэнэтэй зүйлээ өөрсдөө гараар угаахыг зөвлөдөг.  

Happy Learning Academy  нь хоёр долоо хоног тутам ор дэрний цагаан хэрэглэл солих тогтсон хуваарьтай бөгөөд хэрэв оюутнууд  хуваариасаа эрт солихыг хүсвэл 200 песо нэмэлт төлбөр төлөх шаардлагатай болно. Оюутны буруугаас шалтгаалж арилахгүй толбо тогтох зэргээр бохирдсон бол нөхөн төлөх шаардлагатай (жишээ нь ор хөнжил дээр бэх, хоол асгах, сарын тэмдэг гэх мэт)

 Happy Learning Academy-ийн угаалгын газар хяналтын камертай, туслах ажилтнуудтай.

Related post

HLA CAMP-ИЙН ОЮУТНУУД ЯАГААД АМРАЛТЫН ӨДРҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХ ЁСТОЙ ВЭ?

Тус сургуулийн зуны зуслангийн сургалтад хамрагдсанаар сурагчид маань Англи хэлний мэдлэгээ дээшлүүлээд зогсохгүй Филиппин Улсын үзэсгэлэнт Себу хотын иргэдийн соёл, аялал жуулчлалын талаар суралцах боломжтой

Цагдаагийн англи хэлний хөтөлбөр

Police English Цагдаагийн англи хэлний хөтөлбөр нь хууль сахиулах байгууллагын мэргэжилтнүүдийн үүрэг хариуцлагын нарийн төвөгтэй нөхцөлд зохицуулахад шаардлагатай хэл шинжлэлийн хэрэгслээр хангах, цагдаагийн үүрэгт ажилын

ЕРӨНХИЙ АНГЛИ ХЭЛ – LIGHT

ЕРӨНХИЙ АНГЛИ ХЭЛ – LIGHT Хөнгөрүүлсэн Ерөнхий англи хэлний хөтөлбөр нь оюутнуудад өдөр тутмын нөхцөл байдалд англи хэлээр сонсох, ярих, унших, бичих чадвараа өөртэй итгэлтэйгээр

Happy Learning Academy-ийн оюутан Kelly-гийн сэтгэгдэл

Сайн байцгаана уу багш нараа, найзуудаа. Намайг Келли гэдэг. Би Вьетнамаас ирсэн. Вьетнамд хэлэнд “Хувь тавилан байдаг” хэмээх үг бий. Би энэхүү нийтлэлдээ надтай адил

Тоглоомын өдөр – Гайхамшигт уралдаан

“Дүрмийн мэдлэггүйгээр багахан зүйлийг ойлгуулж чадах ч, үгийн сангүйгээр юу ч ойлгуулж чадахгүй.”– Дэвид А. Вилкинс (1972) Англи хэлийг хэрхэн үр дүнтэй, хялбар аргаар сурж,

Scroll to Top