Previous slide
Next slide

HLA-ийн танилцуулга

Happy Learning Academy нь олон улсын жишигт нийцсэн, тав тухтай, амарч суралцахад тохирсон англи хэлний сургалтын орон зайг бий болгох зорилготой үүсгэн байгуулагдсан.

Себү хотын үзэсгэлэнт байгаль цогцолсон Лилоан дүүрэгт HLA нь хотын дуу чимээ, тоос шорооны бохирдолгүй, тайван аюулгүй бүсэд байрладаг тул оюутнууд англи хэл сурах зорилгодоо анхаарлаа төвлөрүүлэх бүрэн боломжтой.

Сургалтын чанарыг сайжруулахын тулд HLA нь багш нараа зохих журмын дагуу сонгон шалгаруулж, мэдлэг ур чадварыг дээшлүүлж, шалгалт үнэлгээнд тогтмол хамруулдаг. Бид Кембрижийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг тул оюутан бүрийн түвшинд тохирсон сургалтын арга зүйтэй.

HLA нь оюутнуудын тав тух, аюулгүй байдал, сэтгэл ханамжид үргэлж анхаарч, илүү сайн сургалтын арга зам болон тав тухтай дэд бүтцийг бий болгохоор хичээн ажилладаг тул оюутан бүр зорилгоо биелүүлж, гайхалтай дурсамж бүтээн, арвин туршлага хуримтлуулна гэдэгт бид итгэлтэй байна.

HLA газрын зураг дээр

HLA - Филиппинд англи хэл сурах хамгийн найдвартай, үр дүнтэй сургууль

Enter to Learn - Leave to Achieve
Филиппин - Олон мянган арлуудаас бүрдсэн энэ үзэсгэлэнт улс нь анх АНУ-ын колони байсан бөгөөд Америкийн ноёрхлын үед англи хэл боловсролын хөтөлбөрт хамрагдаж, өнөөг хүртэл англи хэлийг үндэсний хэмжээнд хэрэглэж байна

Филиппины зүрхэнд байрлах Себү нь тус улсын хамгийн эртний хот бөгөөд өмнөдийн хатан хаан гэгддэг. Себү нь дэлхийн жишигт нийцсэн далайн эргийн амралтын газруудаараа жуулчдын анхаарлыг татдаг хот юм. Хойд болон Өмнөд хэсэгт аялал жуулчлал өндөр хөгжсөн. Олон улсын болон орон нутгийн боомтууд нь тус улсын эдийн засгийн гол хүчин зүйлсүүдийн нэг юм.

Себү нь далайн тээврийн гол замуудын уулзварт оршдог тул Төв Висаяан арлууд руу аялахад Себүгээр дамжин өнгөрөх боломжтой. Себүтэй зэргэлдээ орших Мактан арал нь Япон, Тайвань, Солонгос, Вьетнам, Хятад, Тайландын жуулчдын очих дуртай газруудын нэг болжээ.

Англи хэлний зуны зуслан 2023

Summer | English | Travel | Beach | Friend | Family | Life | Skills |

Scroll to Top