Анагаах ухааны англи хэл

Уг хичээлийн хөтөлбөр нь төрөлх англи хэлээр ярьдаггүй анагаахын оюутнууд болон эрүүл мэндийн салбарт шаардлагатай нэр томъёог сурч, сонгосон мэргэжлийнхээ дагуу англи хэл суралцахыг эрмэлздэг эмнэлэгийн ажилтнуудад зориулсан. Түүнчлэн анагаахын англи хэлийг эзэмшсэнээр оюутнууд анагаахын чиглэлээр суралцах тэтгэлэгт хамрагдах боломж бий болохоос гадна өндөр нэр хүндтэй эмнэлэгийн байгууллагад ажиллах боломжтой.

Хэн суралцах вэ?

– Анагаахын салбарын оюутнуудын англи хэлний чадварыг сайжруулах 8 долоо хоногийн гүнзгийрүүлсэн хөтөлбөр

– Анагаах ухааны салбарын англи хэлний мэдлэг болон үгсийн санг бодит нөхцөлд хэрэглэхээр суралцах гэж буй англи хэлээр ярьдаггүй улс орны анагаахын мэргэжилтэн болон анагаахын чиглэлээр суралцаж байгаа оюутнууд.

– Анагаах ухааны салбарын англи хэлийг болон өдөр тутмын харилцааны англи хэлний чадвараа сайжруулахыг хүсч буй эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагсад.

ЯАГААД HLA-д АНАГААХЫН АНГЛИ ХЭЛНИЙ ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦАХ ЁСТОЙ ВЭ?

  • HLA нь Кембриджийн англи хэлний хөтөлбөрийг дагуу эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн хэлний мэдлэгийг үнэлэхийн тулд OET-ийг ашигладаг бөгөөд энэ нь оюутнуудыг суралцаж буй хугацаанд мэргэжлийн болон хэрэглээний англи хэлийг зэрэг үнэлдэг.
  • OET нь эрүүл мэндийн салбарын англи хэлний тодорхой хэрэгцээнд нийцдэг. Энэ нь англи хэлээр ярьдаг орчинд дадлага хийх хүсэлтэй эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн хэлний мэдлэгийг үнэлдэг бөгөөд HLA нь оюутнуудын  мэргэжлийн онцлог, харилцааны англи хэлний хэрэгцээг хангадаг.
  • Хичээлийн хөтөлбөр нь оюутнуудын макро ур чадварыг сайжруулахад чиглэгдсэн байдаг бөгөөд сонсох, унших, бичих, ярих ур чадваруудад OET-ийн шалгалтууд байнга хяналт тавьж байдаг.
Сургалтын зорилго:

  • Англи хэл дээр тайлан бичих үед эмнэлэгийн салбарын нэр томъёог ашиглах 
  • Анагаах ухааны салбарт англи хэлний чадвараа батлах.
  • Оюутнуудад сонгосон карьертаа амжилтанд хүрэхэд нь туслах . 
  • Англи хэл дээр эрүүл мэнд, анагаахын чиглэлээр семинар, хурал цуглаанд оролцох.
  • Олон улсын эрүүл мэндийн салбарын мэргэжилтэнүүдтэй өөртэй итгэлтэйгээр харилцах.

Нэг өдрийн хичээлийн бүтэц: Ганцаарчилсан анги – 4 цаг, Бүлгийн анги – 4 цаг, Сонгох хичээл (Эссэ бичих, Хөгжмийн анги)- 1 цаг

ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ:

A. Нэгдмэл аргазүй

  • Англи хэлний сургалтын хөтөлбөрийн талаар өргөн хүрээний гүн мэдлэгтэй, өндөр ур чадвартай олон багш нартай хамтран хэлний гол чадваруудыг эзэмших боломжтой.

B. Суралцагч төвтэй

  • Суралцагч бүрийн макро болон микро чадварыг хөгжүүлэхэд анхаарч харилцааны чадварыг хөгжүүлэх замаар англи хэлний мэдлэгийг идэвхижүүлдэг.
  • Багш нар оюутнуудын суралцах үйл явцад хяналт тавин, ахиц гаргахын тулд үргэлж дэмжлэг үзүүлж байдаг.

C. Үр дүнд суурилсан боловсролын систем

  • Оюутнуудын явцын шалгалтын үр дүнд анхаарал хандуулдаг.
  • Багш нар долоо хоног тутамд оюутнуудын сурлагын талаар болон амжилт, цаашид сайжруулах шаардлагатай ур чадваруудын талаар тайлан бэлтгэдэг.
  • Сургалтын төгсгөлд оюутнуудад гэрчилгээ олгодог.

D. Карьерт төвлөрсөн

  • Мэргэжлийн англи хэл нь өөрийн гэсэн хэлний бүтэц, дүрэм журамтай байдаг ба мэргэжлийн, академик, өдөр тутмын гэсэн хэсгүүдээс бүрддэг. Салбарын бус хүмүүст үл ойлгогдох олон янзын хэллэг, товчилсон үгс, ярианы хэллэгтэй байдаг. Тиймээс хичээлийн хөтөлбөр нь сонгосон мэргэжлээрээ англи хэлийг сурах боломжийг олгох зорилготой юм.
ЭЛСЭЛТИЙН ШААРДЛАГА:

Common European Framework of Reference (CEFR)

CEFR LEVELOET GRADEOET SCORE
Basic UserA1
Basic UserA2E0-90
Independent UserB1D100-190
Independent UserB2C200-290
Proficient UserC1C+300-340
Proficient UserC1+B350-440
Proficient UserC2A450-500

– Элсэлтийн OET шалгалтанд 100 оноонд хүрсэн тохиолдолд хөтөлбөрт суралцах боломжтой.

– Хэрвээ элсэлтийн OET шалгалтанд 100 оноонд хүрч чадаагүй тохиололд Ерөнхий англи хэлний хөтөлбөрт хамрагдахыг зөвлөж байна.

Өдөр тутмын цагийн хуваарь

ЦагТодорхойлолт
07:00-08:00Өглөөний цай
07:45-08:05Шинэ үгийн шалгалт
08:10-09:001-р цаг
09:05-09:552-р цаг
10:05-10:553-р цаг
11:00-11:504-р цаг
11:50-13:00Өдрийн хоол
13:00-13:505-р цаг
13:55-14:456-р цаг
14:50-15:407-р цаг
15:45-16:358-р цаг
16:40-17:309-р цаг
17:55-19:00Оройн хоол
Хичээлийн хуваарь (Даваа- Мягмар)
ХИЧЭЭЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ:

Жич: Ганцаарчилсан ангиуд (1:1) нь уян хатан нөхцөлтэй байдаг тул сэдвээ сонгож өөрчлөлт оруулж болдог. Жишээлбэл  Career focus -2 цаг, Speaking class – 2 цагийг сонгох гэх мэт. 

Источник: Happy Learning Academy – HLA

Related post

HLA CAMP-ИЙН ОЮУТНУУД ЯАГААД АМРАЛТЫН ӨДРҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХ ЁСТОЙ ВЭ?

Тус сургуулийн зуны зуслангийн сургалтад хамрагдсанаар сурагчид маань Англи хэлний мэдлэгээ дээшлүүлээд зогсохгүй Филиппин Улсын үзэсгэлэнт Себу хотын иргэдийн соёл, аялал жуулчлалын талаар суралцах боломжтой

Цагдаагийн англи хэлний хөтөлбөр

Police English Цагдаагийн англи хэлний хөтөлбөр нь хууль сахиулах байгууллагын мэргэжилтнүүдийн үүрэг хариуцлагын нарийн төвөгтэй нөхцөлд зохицуулахад шаардлагатай хэл шинжлэлийн хэрэгслээр хангах, цагдаагийн үүрэгт ажилын

ЕРӨНХИЙ АНГЛИ ХЭЛ – LIGHT

ЕРӨНХИЙ АНГЛИ ХЭЛ – LIGHT Хөнгөрүүлсэн Ерөнхий англи хэлний хөтөлбөр нь оюутнуудад өдөр тутмын нөхцөл байдалд англи хэлээр сонсох, ярих, унших, бичих чадвараа өөртэй итгэлтэйгээр

Happy Learning Academy-ийн оюутан Kelly-гийн сэтгэгдэл

Сайн байцгаана уу багш нараа, найзуудаа. Намайг Келли гэдэг. Би Вьетнамаас ирсэн. Вьетнамд хэлэнд “Хувь тавилан байдаг” хэмээх үг бий. Би энэхүү нийтлэлдээ надтай адил

Тоглоомын өдөр – Гайхамшигт уралдаан

“Дүрмийн мэдлэггүйгээр багахан зүйлийг ойлгуулж чадах ч, үгийн сангүйгээр юу ч ойлгуулж чадахгүй.”– Дэвид А. Вилкинс (1972) Англи хэлийг хэрхэн үр дүнтэй, хялбар аргаар сурж,

Scroll to Top