Зуны зуслангийн хөтөлбөр 2024

Happy Learning Academy Camp

Summer Camp 2024

ЯАГААД 2024 ОНЫ ЗУНЫ ЗУСЛАНГААР HLA -г СОНГОХ ВЭ?

Яагаад HLA-ийн ЗУНЫ ЗУСЛАН 2024-т хамрагдах ёстой 08 шалтгааныг хүргэж байна.

Мэргэшсэн заах арга зүй

Happy Learning Academy нь англи хэлийг хоёр дахь хэл болгон заах чиглэлээр мэргэшсэн, өндөр ур чадвартай, туршлагатай англи хэлний багш нараараа бахархдаг. Мөн Кэмбрижийн сургалтын хөтөлбөрийн дагуу Их Британийн профессоруудаар мэргэшин бэлтгэгдсэн HLA-ийн багш нар сургалтын төрөл бүрийн хэв маяг, хүүхэд бүрийн түвшинд тохирсон шинэлэг интерактив хичээлүүдийг бэлтгэж, суралцагчдад чанартай боловсрол олгоход анхаардаг.

Сонирхолтой, шинэлэг сургалтын хөтөлбөр

HLA-ийн “Зуны зуслан-2024” нь хэл сурахыг хөгжилтэй үйл ажиллагаа, арга хэмжээтэй хослуулсан динамик, шинэлэг сургалтын хөтөлбөртэйгөөрөө онцлог юм. Хүүхдүүд хичээлээс гадна тэмцээн уралдаанд оролцох, тоглоом тоглох, дүрд хувирах, сайн дурын үйл ажиллагаанд оролцох, олон орны соёлтой танилцах нь суралцах үйл явцыг сонирхолтой, үр дүнтэй болгодог. Үүнээс гадна суралцагчид бие бялдар болон сэтгэл санааг дэмжихэд туслах спортын болон хөгжмийн хичээлүүдэд хамрагддаг.

Сургалт

HLA нь хувь хүний анхаарал, идэвх оролцоог нэмэгдүүлэх үүднээс бүлгээр хичээллэх ангиуд, ялангуяа ганцаарчилсан сургалтыг түлхүү дэмждэг. Хичээл тус бүрд цөөн хүүхэд хамрагддаг тул багш нар хувь хүний зорилго шаардлагад анхаарлаа хандуулж, хүүхэд тус бүрд дэмжлэг үзүүлж, сурагчдад өөрсдийн хурдаар суралцах боломжийг олгодог.
Нэмж дурдахад HLA нь сурагч хоорондын харилцааг сайжруулахын тулд багийн үйл ажиллагаа, хөгжмийн хичээл, спортын арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж, сурагчдыг нээлттэй өөртөө итгэлтэй болоход нь тусалдаг.

Шим тэжээлтэй хоол

HLA нь суралцагчдын эрүүл мэндийг дэмжихэд шаардлагатай витамин, шим тэжээл, эслэг, эрдэс бодис агуулсан шинэхэн хоолоор үйлчилдэг. Сурагчид өдөр бүр Вьетнам, Хятад, Монгол, Солонгос, Араб, Филиппин зэрэг үндэсний хоолыг багтаасан цэсээр гурван удаа хооллодог ба тэдгээр нь үе үе шинэчлэгдэж, түлхүү жимс болон сүү агуулсан байдаг. Мөн сургуулиас олон өдрийн хичээл, сургуулийн дараа сурагчдадаа шаардлагатай эрч хүч өгөхийн тулд нэмэлтээр пицца, шпагетти, чихэр, bubble tea зэрэг олон төрлийн амттан бэлтгэдэг.

Соёлын гайхалтай туршлага

HLA-ийн “Зуны зуслан – 2024” нь хүүхдүүдийг Филиппин улсын баялаг өв соёлтой танилцуулах соёлын арга хэмжээ, аяллыг зохион байгуулдаг. Зуслангийн амрагч хүүхдүүд аялал жуулчлалын газрууд, түүхэн дурсгалт газрууд, нутгийн хүмүүстэй танилцаж, уламжлалт баяр наадамд оролцох боломжтой бөгөөд энэ нь орон нутгийн амьдралын хэв маягийг шимтэн үзэх, улс орны талаарх ойлголтоо нэмэгдүүлэх боломжийг олгодог нь гайхалтай дурсамж болон үлддэг.

Хамгийн сүүлийн үеийн барилга байгууламжууд

Happy Learning Academy нь мультимедиа ангиудаас эхлээд амралтын өрөө, усан сан, стандарт сагсан бөмбөгийн талбай, ширээний теннис, биллиард, дартс, шатар, дугуй унах гэх зэрэг сургалтын үр дүнг сайжруулах орчин үеийн, шинэлэг тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон байдаг. Суралцагчдад англи хэлний дадлага өдөр тутамдаа хийж, ярих ур чадварыг нэмэгдүүлэхээс гадна бие бялдрын хөгжилд тусалдаг.

Аюулгүй тайван, олон улсын орчин

HLA нь суралцагчдын аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулдаг.
HLA-ийн “Зуны зуслан-2024” нь сурагчид өөртөө итгэлтэйгээр сурч, хөгжих боломжтой аюулгүй, тайван, анхаарал халамжаар дүүрэн орчин бүрдүүлдэг.

HLA-ийн бэлтгэгдсэн ажилтнууд 24 цагийн турш сурагчдад туслах, дэмжих зорилгоор бэлэн байдаг. HLA-ийн Зуны зуслан 2024 нь Монгол, Тайвань, Япон, Хятад, Оман, Араб гэх мэт олон үндэстний сурагчтай. Энэ нь суралцагчид өдөр тутамдаа англи хэлийг ашиглаж, харилцах чадвараа сайжруулах хамгийн тохиромжтой орчинг бүрдүүлж өгдөг байна.

Боломжийн үнэ

Сингапур, Канад, Их Британи, АНУ гэх мэт орны англи хэлний зуны зуслангийн хөтөлбөрүүдтэй харьцуулахад HLA-ийн сургалтын төлбөр илүү боломжийн үнэтэй ба бусад орны сургалтын төлбөрөөс 3 дахин хямд байдаг ч илүү урт хугацааны хөтөлбөртэй байдаг. Мөн ганцаарчилсан анги, бүлгийн хичээл нь илүү чанартайгаас гадна амралтын өдрүүдээр аялаж Филиппиний соёл, хоол, байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцах боломжтойгоороо давуу талтай юм. Харин манай хөтөлбөрийн төлбөр нь Филиппин дэх зуны зуслангийн хөтөлбөрүүдээс өндөр байдаг нь HLA нь эцэг эхчүүд бидэнд итгэх итгэл, санаа амар байхад нь анхаарч сурагчдийн аюулгүй байдал, мэргэжлийн сургалтын орчин, өндөр чанартай сургалтаар хангах үүрэгтэйд оршино.

ЕРӨНХИЙ ХӨТӨЛБӨР:

2024 оны HLA Зуны зуслангийн сурагчид Даваагаас Баасан гарагт өдөр бүр 9 цагийн хичээл (ганцаарчилсан хичээл – 4 цаг, бүлгийн хичээл – 3 цаг, спортын хичээл -1 цаг, хөгжмийн хичээл – 1 цаг )-д хамрагдахаас гадна зааварлагч багшийн тусламжтайгаар эссе бичих, англи хэлээр илтгэх урлагт суралцах болно. Өдөр бүр 8 цаг гаруй англиар ярьдаг орчин нь суралцагчдад англи хэлний хэрэглээгээ нэмэгдүүлж илүү хурдан сайжрах дадлыг бий болгож, англиар сэтгэн бодоход тусалдаг.

Ялангуяа HLA нь суралцагчид англи хэлээр ярих айдсаа давж, суралцах явцад үргэлж хүсэл эрмэлзэлтэй байлгахыг зорьдог. Happy Learning Academy нь хүүхдийг амжилттай суралцахад эрүүл саруул бие бялдар чухал үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг.

Иймд HLA-д Зумба, сагсан бөмбөг, усан сэлэлт, бадминтон, байт харваа, ширээний теннис, волейбол гэх мэт төрөл бүрийн биеийн тамирын дасгалуудыг санал болгож тэмцээн, уралдаан зохион байгуулдаг.
Мөн хүүхдүүдийн хичээлийн өдрийн оройн хуваарьт өдрийн тэмдэглэл бичих, эссэ бичих, илтгэл тавих зэрэг ур чадварыг сайжруулах даалгавар өгдөг нь тухайн хүүхдийг өөртөө итгэлтэйгээр англиар ярихад тусалдаг. Харин амралтын өдрүүдэд аялал, спортын тэмцээн уралдаан, үндэсний уламжлалт тоглоом тоглоом тоглох зэргээр хүүхдийг илүү хөдөлгөөнтэй байхад анхаардаг.

АМРАЛТЫН ӨДРҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА:

Амралтын өдрүүдийн үйл ажиллагаа нь сурагчдын төсөөллийг хөгжүүлж, бүтээмжийг нэмэгдүүлж, туршлага судлах, суралцах, найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөх сайхан боломж болж өгдөг. Хичээлийн хуваарийн дагуу анги танхимдаа хичээллэх бус өөрийн сониуч зандаа хөтлөгдөн шинэлэг, танил бус хүрээлэн буй орчинтой танилцах боломжтой.

2024 оны HLA-ийн Зуны зусланд хамрагдах оюутнуудад соёл, аялал жуулчлал, өөр улсын хүмүүстэй танилцаж туршлага хуримтлуулахад нь туслах зорилгоор аялах, сайн дурын ажил хийх, дэлгүүр хэсэх, эсвэл Филиппиний уламжлалт тоглоом тоглох зэрэг хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хамруулдаг.

Амралтын өдөр бүр HLA-ийн оюутнууд аялал жуулчлал хөгжсөн Данасан, Хопинг арал, Ослоб, Ж-Парк арал, Солеа амралтын газар, Себу Сафари гэх зэрэг жуулчдын хамгийн алдартай газруудаар аялах болно.

СУРАГЧИЙН ДЭМЖЛЭГ ТУСЛАЛЦАА:

Happy Learning Academy нь суралцагч хүүхдүүдэд сургуульд байх хугацаандаа амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хамгийн сайн үйлчилгээг үзүүлэх зорилготой ажиллаж байна.

Зуны зуслангийн сурагчдын дотуур байр оюутны хотхон дотор байрлах бөгөөд хараа хяналт тавихад тохиромжтойгоор нэг өрөөнд дөрвөн оюутан байрлана. Сургалтын явцад улс орон бүр сурагчдын сурлага, үйл ажиллагааг асран хамгаалж, дэмжиж, хянах менежер болон бусад туслах ажилтнуудтай байх ба хөтөлбөрийн үеэр хүүхдүүд 24/7 цагийн турш HLA-ийн ажилтнуудын халамж, дэмжлэг, хамгаалалт дор суралцан цагаа зугаатай, мартагдахааргүй өнгөрөөх болно.

HLA-ийн Зуны зуслан 2024 сургалтад хамрагдсан сурагчид ням гараг бүр эрүүл ахуйн үзлэгт хамрагддаг. HLA нь сурагчдын халууралт, суулгалт, толгой өвдөх, ходоод өвдөх зэрэг эрүүл мэндийг асуудлуудыг аль болох хурдан арга хэмжээ авж, шийдвэрлэхийн тулд 7 хоногийн 7 өдөр, 24 цагийн турш эмнэлгийн ажилтнуудтай байдаг.

HLA нь долоо хоногт хоёр удаа үнэгүй цэвэрлэгээ, угаалгын үйлчилгээ үзүүлэх ба бусад долоо хоног тутамд ор дэрний цагаан хэрэглэл солих үйлчилгээ үзүүлдэг. Өрөөний байршлаас хамааран сурагчид өөр өөр цэвэрлэгээ, угаалгын хуваарьтай байх болно. Ажилтнууд сурагчдын өрөөнд очиж угаалгын сагс цуглуулж, дараа өдөр нь угаалгаас буцааж өгнө. Суралцагч бүр хувийн чухал эд зүйл, хувцас хогшлыг харж хямгадах ёстойг анхаарна уу!

БУСАД ҮЙЛЧИЛГЭЭ:

  • Хуваарийн дагуу өрөөний цэвэрлэгээ, цагаан хэрэглэл солих угаалгын үйлчилгээ.
  • Дотуур байранд 24/7 H-Care ажилтнууд ажиллаж, оюутнуудад шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж байна.
  • Сувилагч шаардлагатай тохиолдолд оюутнуудад эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж, эрүүл ахуйд хуваарьт үзлэг хийдэг.
  • Тус сургуулийн Филиппин ажилтнууд сурагчдад тусламж хэрэгтэй үед нь удирдан чиглүүлж, зөвлөн тусалдаг.
  • Тус сургууль нь баталгаат тээврийн хэрэгслээр оюутнуудыг хүлээн авч, үйлчилдэг.
  • Оюутнуудад өдөр бүр үндсэн 3 хоолыг оройн зуушны хамтаар үйлчилж байна.
  • Оюутнууд хичээлийн дараа олон улсын найз нөхөдтэйгээ чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх боломжтой.
  • Тус сургууль нь сурагч нартаа илүү сайхан дурсамж үлдээх зорилгоор Бямба гараг бүр сонирхолтой аялал зохион байгуулдаг.
  • Тус сургуулийн туршлагатай багшлах бүрэлдэхүүн нь оюутнуудын англи хэлний харилцааны ур чадварыг дээшлүүлэхэд онцгой ач холбогдол өгдөг.
  • Манай H-Mart оюутнуудад олон төрлийн хөнгөн зууш, болон ундааны зүйлийг санал болгодог.

ЭЛСЭЛТИЙН МЭДЭЭЛЭЛ:

HLA-ийн Зуны зуслан 2024 нь 04 – 06 – 08 долоо хоногийн уян хатан хуваарьтай тул эцэг эхчүүд хүүхдүүддээ тохирсон хугацааг сонгох суралцуулах боломжтой.


4 долоо хоног
2800$

6 долоо хоног
4200$

8 долоо хоног
5500$

Гэр бүл, асран хамгаалагч нь хүүхдийг HLA-ийн Зуны зуслан 2024 хөтөлбөрт хамруулахыг зөвшөөрсний дараа:

  1. Суралцагчын гадаад паспортын зураг болон сургалтын үргэлжлэх хугацааг HLA-ийн Элсэлтийн төлөөлөгч рүү илгээнэ үү.
  2. HLA-аас элсэлтийн бичиг болон сургалтын төлбөрийн нэхэмжлэхийг хүлээн авна.
  3. HLA-ийн элсэлтийн төлөөлөгч нь Филиппиний Консулын газраас асран хамгаалагчийн зөвшөөрөл авахын тулд эцэг эхчүүдийг чиглүүлж, дэмжлэг үзүүлнэ (эцэг эх нь дагалдаагүй 15-аас доош насны хүүхдүүдэд хамаарна)

Жич: Явах хуваарь өөрчлөгдөж болох ч эцэг эхчүүдэд урьдчилан мэдэгдэх болно.

Филиппинд Улсад Англи хэл сурах нь Англи хэлээр ярьдаг орчинд өвөрмөц бөгөөд гайхалтай туршлагыг санал болгодог.
Өндөр мэргэшсэн багш нартай, олон төрлийн хэлний хөтөлбөрүүдтэй, соёлын эрч хүчтэй орчинтой тул хэл суралцагчдад хамгийн тохиромжтой газар юм. Суралцахаас гадна оюутнууд Филиппин Улсын баялаг түүх, олон төрлийн соёл, байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцах боломжтой.

Тус сургуулийн 2024 оны хүүхдийн зуны зуслан нь Таны хүүхдийн эрдмийн, мэргэжлийн болон хувь хүний хөгжилд ахиц дэвшил өгөх бөгөөд, дурсамж дүүрэн аялал, тааламжтай байдлыг амлаж байна.

Happy Learning Academy – HLA

Related post

HLA CAMP-ИЙН ОЮУТНУУД ЯАГААД АМРАЛТЫН ӨДРҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХ ЁСТОЙ ВЭ?

Тус сургуулийн зуны зуслангийн сургалтад хамрагдсанаар сурагчид маань Англи хэлний мэдлэгээ дээшлүүлээд зогсохгүй Филиппин Улсын үзэсгэлэнт Себу хотын иргэдийн соёл, аялал жуулчлалын талаар суралцах боломжтой

Цагдаагийн англи хэлний хөтөлбөр

Police English Цагдаагийн англи хэлний хөтөлбөр нь хууль сахиулах байгууллагын мэргэжилтнүүдийн үүрэг хариуцлагын нарийн төвөгтэй нөхцөлд зохицуулахад шаардлагатай хэл шинжлэлийн хэрэгслээр хангах, цагдаагийн үүрэгт ажилын

ЕРӨНХИЙ АНГЛИ ХЭЛ – LIGHT

ЕРӨНХИЙ АНГЛИ ХЭЛ – LIGHT Хөнгөрүүлсэн Ерөнхий англи хэлний хөтөлбөр нь оюутнуудад өдөр тутмын нөхцөл байдалд англи хэлээр сонсох, ярих, унших, бичих чадвараа өөртэй итгэлтэйгээр

Happy Learning Academy-ийн оюутан Kelly-гийн сэтгэгдэл

Сайн байцгаана уу багш нараа, найзуудаа. Намайг Келли гэдэг. Би Вьетнамаас ирсэн. Вьетнамд хэлэнд “Хувь тавилан байдаг” хэмээх үг бий. Би энэхүү нийтлэлдээ надтай адил

Тоглоомын өдөр – Гайхамшигт уралдаан

“Дүрмийн мэдлэггүйгээр багахан зүйлийг ойлгуулж чадах ч, үгийн сангүйгээр юу ч ойлгуулж чадахгүй.”– Дэвид А. Вилкинс (1972) Англи хэлийг хэрхэн үр дүнтэй, хялбар аргаар сурж,

Анагаах ухааны англи хэл

Анагаах ухааны англи хэлний хөтөлбөр Уг хичээлийн хөтөлбөр нь төрөлх англи хэлээр ярьдаггүй анагаахын оюутнууд болон эрүүл мэндийн салбарт шаардлагатай нэр томъёог сурч, сонгосон мэргэжлийнхээ

Scroll to Top