Зуны зуслангийн хуваарь 2024

Happy Learning Academy-ийн Англи хэлний зуны зуслан нь Даваагаас Баасан гарагуудад өдөр бүр Филиппин багш нар 4 цаг нь ганцаарчилсан, 3 цаг нь бүлгийн хичээл, спортын болон хөгжмийн хичээл орно. Түүнчлэн, сурагчид оройн цагаар нэмэлт хичээл хийж, Англи хэл дээр илтгэл тавьж, өдрийн тэмдэглэл бичих боломжтой.

Хөтөлбөрийн долоо хоногийн хуваарийг доорх жишээ хуваарьт үзүүлэв. Хүүхэд бүр өөр өөр хуваарьтай байх бөгөөд бүх хүүхдүүдийг эцэг эхтэй нь холбогдсоны дагуу хичээл болон аялалд бүрэн хамруулах болно.

Амралтын өдрүүдийн үйл ажиллагаа нь сурагчдын төсөөллийг хөгжүүлж, бүтээмжийг нэмэгдүүлж, туршлага судлах, суралцах, найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөх сайхан боломж болж өгдөг. Хичээлийн хуваарийн дагуу анги танхимдаа хичээллэх бус өөрийн сониуч зандаа хөтлөгдөн шинэлэг, танил бус хүрээлэн буй орчинтой танилцах боломжтой.

2024 оны HLA-ийн Зуны зусланд хамрагдах оюутнуудад соёл, аялал жуулчлал, өөр улсын хүмүүстэй танилцаж туршлага хуримтлуулахад нь туслах зорилгоор аялах, сайн дурын ажил хийх, дэлгүүр хэсэх, эсвэл Филиппиний уламжлалт тоглоом тоглох зэрэг хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хамруулдаг.

Амралтын өдөр бүр HLA-ийн оюутнууд аялал жуулчлал хөгжсөн Данасан, Хопинг арал, Ослоб, Ж-Парк арал, Солеа амралтын газар, Себу Сафари гэх зэрэг жуулчдын хамгийн алдартай газруудаар аялах болно.

ХИЧЭЭЛЦАГХУГАЦАА
ДАВАА-БААСАН
07:00 – 07:30Сэрэх |Өглөөнийдасгал
07:30 – 07:45Өглөөний цай
07:45 – 08:05Өдөр тутмын шинэ үгийн шалгалт
108:10 – 09:00Ярианы хичээл
209:05 – 09:55Дүрмийн хичээл
310:05 – 10:55Спорт хичээлүүд
411:00 – 11:50Сонсголын хичээл
11:50 – 13:00Үдийн хоол
513:00 – 13:50Уншлагын хичээл
613:55 – 14:45Дуудлагын хичээл
714:50 – 15:40Эмповер
815:45 – 16:35Бичих ур чадварын хичээл
916:40 – 17:30Поп дуу
17:55 – 19:00Оройн хоол
Оройн анги19:00 – 20:00Илтгэх сургалт /Олон нийтийн өмнө ярих дадлага
Оройн анги20:00 – 21:00 Эсcэ бичлэг
22:00 Унтах бэлтгэл хангах

БЯМБА
Себу дэх алдаратай газруудаар аялах:
• Jpark • Solea Resort
• Danasan • Island Hopping
• Oslob Tour • City Tour
• Shopping • Cebu Safari

НЯМ
• Спорт тэмцээнүүд (Сагсан бөмбөг, усанд сэлэлт, ширээний теннис, гольф, зумба гэх мэт.)
• Уламжлалт тоглоом
• Эрүүл мэндийн үзлэг
• Бие даан суралцах
• Дэлгүүр явах

Жич:
• Долоо хоног бүрийн ням гарагаас пүрэв гараг хүртэл Илтгэлийн сургалт, Эссэ бичих хичээлүүдийг явуулдаг.
• Бямба гарагийн 19:00 цагаас Ням гарагийн 19:00 цаг хүртэл гар утсыг сурагчдад өгч, ашиглуулах боломжтой.

  • Илтгэлийн сургалт, эссэ бичих хичээлийг хийсэн сурагчид сургуулийн бусад үйл ажиллагаанд оролцох боломжтой.
  • Бямба гарагийн үйл ажиллагааны талаар сурагч, асран хамгаалагч багшид урьдчилан мэдэгдэнэ.
  • Цаг агаарын нөхцөл байдал, сурагчдын эрүүл мэндээс шалтгаалж үйл ажиллагааг оновчтой зохион байгуулна.

САР БҮРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА:

Бямба гараг бүр Себүгийн алдартай газруудаар зочлох аяллын хуваарьтай. Аялалд гарахаас 2 хоногийн өмнө эцэг эхчүүдэд мэдэгдэнэ. Мөн орон нутгийн цаг агаар, сурагчдын нөхцөл байдал зэргээс хамааран энэхүү хуваарь өөрчлөгдөж болно.

  • Хуваарь тухайн үеийн цаг агаар болон сурагчын биеийн байдлаас шалтгаалан өөрчлөгдөж болно.
  • Хөтөлбөрийн сүүлийн долоо хоногт дэлгүүрээр явна.
  • Амралтын өдөр бүр оюутнуудад эрүүл ахуйн үзлэг хийгдэнэ.

Happy Learning Academy – HLA

Related post

HLA CAMP-ИЙН ОЮУТНУУД ЯАГААД АМРАЛТЫН ӨДРҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХ ЁСТОЙ ВЭ?

Тус сургуулийн зуны зуслангийн сургалтад хамрагдсанаар сурагчид маань Англи хэлний мэдлэгээ дээшлүүлээд зогсохгүй Филиппин Улсын үзэсгэлэнт Себу хотын иргэдийн соёл, аялал жуулчлалын талаар суралцах боломжтой

Цагдаагийн англи хэлний хөтөлбөр

Police English Цагдаагийн англи хэлний хөтөлбөр нь хууль сахиулах байгууллагын мэргэжилтнүүдийн үүрэг хариуцлагын нарийн төвөгтэй нөхцөлд зохицуулахад шаардлагатай хэл шинжлэлийн хэрэгслээр хангах, цагдаагийн үүрэгт ажилын

ЕРӨНХИЙ АНГЛИ ХЭЛ – LIGHT

ЕРӨНХИЙ АНГЛИ ХЭЛ – LIGHT Хөнгөрүүлсэн Ерөнхий англи хэлний хөтөлбөр нь оюутнуудад өдөр тутмын нөхцөл байдалд англи хэлээр сонсох, ярих, унших, бичих чадвараа өөртэй итгэлтэйгээр

Happy Learning Academy-ийн оюутан Kelly-гийн сэтгэгдэл

Сайн байцгаана уу багш нараа, найзуудаа. Намайг Келли гэдэг. Би Вьетнамаас ирсэн. Вьетнамд хэлэнд “Хувь тавилан байдаг” хэмээх үг бий. Би энэхүү нийтлэлдээ надтай адил

Тоглоомын өдөр – Гайхамшигт уралдаан

“Дүрмийн мэдлэггүйгээр багахан зүйлийг ойлгуулж чадах ч, үгийн сангүйгээр юу ч ойлгуулж чадахгүй.”– Дэвид А. Вилкинс (1972) Англи хэлийг хэрхэн үр дүнтэй, хялбар аргаар сурж,

Scroll to Top