TOEIC Хөтөлбөр
TOEIC – Test of English for International Communication
TOEIC – Test of English for International Communication буюу Олон улсын харилцааны англи хэлний шалгалт нь Англи хэлийг хоёрдогч хэлээ болгон судалж буй хүмүүст зориулан гаргасан ажлын байранд шаардагдах Англи хэлний мэдлэгийн түвшинг тогтоох олон улсын шалгалт юм.
HLA TOEIC-ийн шалгалтанд бэлтгэх хөтөлбөр нь оюутнуудыг TOEIC-ийн шалгалтын форматтай танилцаж, шалгалтанд хэрэглэгддэг үгсийн сан, өгүүлбэрийн бүтэц, ур чадвар тус бүрээр өгөх тестийн стратеги, цагийн менежментийг хэрхэн хувиарлах зэрэгт сургадаг.
Хэн суралцах вэ?
– TOEIC-ийн оноо шаардсан их дээд сургуульд элсэх гэж буй болон олон улсад ажиллах гэж буй суралцагсад
– Олон улсад өндөр зэрэглэлийн компаниудын албан тушаалд ажил горилж буй болон албан тушаал ахих зорилготой ажилтан, албан хаагчид
– Мэргэжлийн орчинд англи хэлний чадвар эзэмшихийг зорьж буй оюутнууд.
Яагаад Happy Learning Academy-ийн TOEIC-ийн шалгалтанд бэлтгэх хөтөлбөрт хамрагдах ёстой вэ?
TOEIC-ийн шалгалт өдөр тутмын амьдралдаа англи хэлээр харилцах чадварыг хэмжихэд зориулагдсан байдаг. HLA-д TOIEC-ийн хөтөлбөр нь оюутнуудын хэрэгцээнд тулгуурлан тусгайлан бэлтгэсэн хөтөлбөр байдаг бөгөөд CEFR-ийн шалгалттай уялдсан байдаг нь оюутны ахиц дэвшил, үнэлгээг үнэн зөв бодитойгоор дүгнэхэд шаардагдах иж бүрэн, харьцуулж болохуйц хөтөлбөртэй.
Happy Learning Academy-д TOIEC-ийн шалгалтанд бэлтгэж байсан арвин туршлагатай багш нар TOIEC-ийн тест, хичээлийн явц зэрэгт тулгуурлан оюутан тус бүрийг үнэлэн дүгнэж амжилттай суралцахад нь дэмжлэг өгдөг.
Сургалтын зорилго:
- Англи хэлний аман болон бичгийн болон уран илтгэх, харилцааны чадварыг эзэмшиж өөртэй итгэлтэйгээр харилцах чадвартай болох.
- TOIEC-ийн шалгалтанд тусгай стратеги боловсруулан оюутныг зорилтот оноондоо хүрэхэд туслах
- Оюутнуудад TOIEC-ийн шалгалтыг амжилттай өгөх ур чадвараа системтэйгээр сайжруулахаас гадна үндсэн 4 ур чадвар төдийгүй англи хэлний ерөнхий мэдлэгийг дээшлүүлэх боломжийг олгох
Нэг өдрийн хичээлийн бүтэц: Ганцаарчилсан анги – 4 цаг, Бүлгийн анги – 4 цаг, Сонгох хичээл (эссэ бичих, хөгжмийн анги)- 1 цаг
ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ:
A. Чадамжид суурилсан:
- Хичээлүүд нь TOEIC-ийн шалгалтанд шаардлагатай үндсэн ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн.
- Боловсролын шалгалтын алба (ETS)-аас тогтоосон чадамжид суурилсан оюутны түвшинг тогтоох шалгуурыг ашигладаг.
B. Суралцагч төвтэй
- Суралцагч бүрийн макро болон микро чадварыг хөгжүүлэхэд анхаарч харилцааны чадварыг хөгжүүлэх, англи хэлний мэдлэгийг идэвхжүүлдэг.
- Оюутнуудын суралцах үйл явц, ахиц дэвшлийг хянан явцын шалгалт болон төгсөлтийн шалгалтыг зохион байгуулдаг.
C. Үр дүнд суурилсан боловсролын систем
- Оюутнуудын явцын шалгалтын үр дүнд анхаарал хандуулдаг.
- Багш нар долоо хоног тутамд оюутнуудын сурлагын талаар болон амжилт, сайжруулах шаардлагатай чадваруудын талаар тайлан бэлтгэдэг.
- Оюутнуудад зорилтот оноонд хүрэхэд нь туслах зорилгоор Mock test-ийн оноонд анализ хийдэг.
- Амжилттай суралцан төгссөн оюутнуудад төгсөлтийн шалгалтыг үндэслэн гэрчилгээ олгодог.
Элсэлтийн шаардлага:
Элсэлтийн шалгалтаар хамгийн багадаа 400 оноо авах, оноондоо хүрч чадаагүй тохиолдолд тус курсэд суралцах боломжгүй.
- Хэрвээ 400 оноонд хүрч чадаагүй тохиодолд Pre-TOEIC буюу TOEIC -ийн өмнөх ганцаарчилсан 5 цаг_ бүлгийн 3 цагийн хөтөлбөрт хамрагдах боломжтой.
- 2 удаагийн Mock Test-ийн шалгалтын дундаж оноо нь 400 хүрсэн тохиолдолд автоматаар үндсэн TOEIC-руу шилжинэ.
Долоо хоног бүрийн Даваа гарагт
Хамгийн багадаа 4 долоо хоног суралцах
HLA TOEIC түвшин
HLA түвшин | CEFR түвшин | Тодорхойлолт | |
10 | C2 | Proficient | |
9 | C1 | Advanced | 945-990 |
8 | B2+ | Upper Intermediate | 785-935 |
7 | B2 | Upper-Intermediate | 785-935 |
6 | B1+ | Intermediate | 550-775 |
5 | B1 | Intermediate | 550-775 |
4 | A2+ | Pre-Intermediate | 225-540 |
3 | A2 | Elementary | 225-540 |
2 | A1+ | Elementary | 120-215 Ерөнхий англи хэлний хөтөлбөрт суралцах |
1 | A1 | High Beginner | Ерөнхий англи хэлний хөтөлбөрт суралцах |
0.5 | PA+ | Middle Beginner | Ерөнхий англи хэлний хөтөлбөрт суралцах |
0 | PA | Low Beginner | Ерөнхий англи хэлний хөтөлбөрт суралцах |
өдрийн жишиг хуваарь
ЦАГ | АГУУЛГА |
07:00-08:00 | Өглөөний цай |
07:45-08:05 | Шинэ үгийн шалгалт |
08:10-09:00 | 1-р цаг |
09:05-09:55 | 2-р цаг |
10:05-10:55 | 3-р цаг |
11:00-11:50 | 4-р цаг |
11:50-13:00 | Lunch |
13:00-13:50 | 5-р цаг |
13:55-14:45 | 6-р цаг |
14:50-15:40 | 7-р цаг |
15:45-16:35 | 8-р цаг |
16:40-17:30 | 9-р цаг |
17:55-19:00 | Оройн хоол |
The TOEIC tests have become a standard for decision-makers worldwide, who use the TOEIC tests to determine who can communicate effectively on an independent and proficient level in English.
Хичээл тус бүрийн дэлгэрэнгүй:
Анги | Хичээлийн төрөл | Чадвар | Тодорхойлолт |
1 | Бүлгийн анги | Listening for TOEIC | Энэ анги нь оюутнуудад TOEIC-ийн сонсох шалгалтанд бэлтгэхэд туслана. Үгсийн сан, дүрэм, аялга, өргөлт зэрэг үг хэллэгийн ялгаатай байдлыг ойлгохын зэрэгцээ суралцагчдын сонсох чадварыг сайжруулахад тусладаг |
2 | Ганцаарчилсан хичээл (1:1) | Listening Analysis | Оюутнууд TOEIC Listening-ийн дадлага тестен дээр ямар стратеги хэрэгжиж байгаа болон юуг сайжруулах шаардлагатай байгаа зэрэг ойлголттой болдог. |
3 | Ганцаарчилсан хичээл (1:1) | Reading for TOEIC | Энэ анги нь оюутнуудын унших чадварыг хөгжүүлэх зорилготой юм. Төрөл бүрийн сэдвээр уншсаны дараа оюутнууд асуултанд хариулах шаардлага тулгардаг. Оюутнууд TOEIC-ийн шалгалтын үгсийн сан баяжуулах, шалгалтын зааврын дагуу ажиллаж сурах дадлагажихад нь тусладаг. |
4 | Ганцаарчилсан хичээл (1:1) | Reading Analysis | Оюутнууд TOEIC Reading-ийн дадлага тестен үндэслэн шалгалтанд ямар стратеги хэрэгжиж байгаа болон юуг сайжруулах шаардлагатай байгаа талаар ойлголттой болоход тусладаг. |
5 | Бүлгийн анги | Vocabulary for TOEIC | Энэ анги нь Англи хэлний бүхий хөтөлбөрт чухал үүрэг гүйцэтгэдэг. TOEIC-ийн шалгалтанд түгээмэл хэрэглэгдэг өргөн хэрэглээний үгсийн санг нэмэгдүүлж унших материал, аудио бичлэгийг ойлгоход тусладаг. |
6 | Бүлгийн анги | Pronunciation | Анхдагч англи хэлгүй оюутнуудад англи хэл дээрх зарим үгсийн зөв, буруу дуудлагын асуудал тулгардаг. Иймээс оюутан бүр үгсийг зөв хэлэх, бодит амьдрал дээр ашиглах чадварыг нь сайжруулахад тусладаг. |
7 | Бүлгийн анги | General Skills | Оюутнууд ангийнхантайгаа харилцах, санал бодлоо хуваалцдаг нь тэднийг дараагийн түвшинд хүргэдэг. Сурлагын чанарыг сайжруулахын тулд сурсан зүйлээ бие биетэйгээ танилцан, харилцсанаар шинээр сурсан зүйлсээ бататгадаг. Мөн түүнчлэн оюутнуудаа Англи хэлний өдөр тутмын үг хэллэг, зөв хэрэглээ, зөв дуудлагыг өндөр түвшинд бэлтгэгдсэн багш нарын тусламжтайгаар шалгалтанд бэлтгэдэг. |
8 | Ганцаарчилсан хичээл (1:1) | Grammar for TOEIC | Энэ анги нь англи хэлний дүрмийн үндсэн суурийг бататгах зорилготой юм. |
9 | Сонгох хичээл | Essay Writing/ Music Class | Бие даах цаг дээр оюутнууд даалгавар, хичээлийн гүйцэтгэл, багшийн удирдсан даалгаваруудыг гүйцэтгэхэд хангалттай хугацаа байдаг. Мөн оюутнууд хичээлийн дараа илүү их үгсийн сан, үг хэрхэн ашиглах, стрессээс ангижрахын тулд хөгжмийн хичээлд хамрагдах боломжтой. |
Эх сурвалж: Happy Learning Academy – HLA