IELTS – ШАЛГАЛТАНД БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨР
IELTS – Олон улсын англи хэлний систем. Бакалавр, мастер, болон докторын түвшинд гадаад улсад суралцахаар эсвэл гадаадад сууришихаар төлөвлөж буй хүмүүст зайлшгүй шаардлагатай англи хэлний түвшинг тодорхойлох гэрчилгээ юм.
HLA-ийн IELTS шалгалтанд бэлтгэх хөтөлбөр нь англи хэлний үндсэн чадваруудыг зэрэг хөгжүүлж тус шалгалтын стратегийн талаар зааж сургадаг. Цаашилбал оюутнуудад англи хэлийг ажил, сургууль, амьдрал дээрээ чөлөөтэй хэрэглэдэг дадал суулгахын тулд дүрмийн дасгал, үгсийн санг нэмэгдүүлэх зэрэг хичээлүүдийг оюутнуудад өгдөг.
Хэн суралцах вэ?
– Зорилтот оноонд хүргэх 12 долоо хоногийн цогц сургалтын хөтөлбөр
– Анхдагч англи хэлгүй орнуудын оноогоо ахиулах зорилготой суралцагсад
– Англи хэлтэй орнуудад ажиллаж, сурч амьдрах хүсэлтэй суралцагсад
Яагаад Happy Learning Academy-ийн IELTS-ийн шалгалтанд бэлтгэх хөтөлбөрт хамрагдах ёстой вэ?
- Тус сургалтын хөтөлбөрийн хичээл бүр нь англи хэлний чадвар тус бүр дээр тулгуурлан шалгалтанд зориулан эрчимжүүлсэн хөтөлбөрийг санал болгодог.
- Заах арга болон өндөр ур чадвартай багш нараар бэлтгэгддэг.
- Сургалтын төгсгөлд оюутны чадвар тус бүрийг үнэлсэн дадлага тест, mock test-ийн үр дүнд үндэслэн ахиц болон зорилтот оноондоо хүрэх эсэхийг тайлагнан гаргадаг.
- Багш нар оюутнуудын IELTS-ийн суралцах чадварыг дээшлүүлэхийн тулд зарим ангиудыг нэгтгэн сайруулах шаардлагатай чадваруудыг онцлон тэмдэглэдэг.
- Happy Learning Academy нь Cambridge, IDP, British Council-ийн сургалтын хөтөлбөрөөс олон улсын жишигт нийцүүлэн сонгон шалгаруулж, Дэлхийд нэр хүндтэй боловсролын байгууллагууд хүлээн зөвшөөрсөн, шинжлэх ухааны үндэслэлтэй IELTS-ийн шалгалтанд бэлтгэх сургалтын хөтөлбөртэй.
Сургалтын зорилго:
- Суралцагсад IELTS-ийн шалгалтанд мэдэгдэхүйц ахиц гаргахын тулд
- Шалгалтын үеийн цагийн менежментийг сайжруулах
- IELTS-ийн шалгалтанд зорилтот оноонд хүрэх бүх ур чадварын үндсэн стратегийг сурах
Нэг өдрийн хичээлийн бүтэц: Ганцаарчилсан анги – 5 цаг, Бүлгийн анги – 3 цаг, Бие даан суралцах анги (эссэ бичих, хөгжмийн анги)- 1 цаг
- General Training: Гадаад улсад ажиллах, суурьшихаар төлөвлөж буй бүх хүмүүст тохиромжтой.
- Academic Training: Бакалавр, магистр, докторын түвшинд эсвэл байгууллагын тусгай шаардлагын дагуу гадаадад суралцах хүмүүст зориулагдсан.
ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ:
A. Цогц арга зам
- Хичээл тус бүр нь үндсэн ур чадвар (сонсох, ярих, унших, бичих) хөгжүүлэхэд чиглэнэ
- Cambridge, British Council болон IDP-аас сурагчдыг үнэлэх чадамжинд үндэслэн оюутны түвшинг тодорхойлох шалгуурыг ашигладаг.
B. Нэгдмэл арга
- Ерөнхий ур чадварын хичээлээр тухайн оюутанд бүх ур чадвараа эзэмшиж, мэдлэгээ хэрэглээнд оруулахад дэмжлэг болдог.
C. Суралцагч төвтэй
- Суралцагч бүрийн макро болон микро чадварыг хөгжүүлэхэд анхаарч харилцааны чадварыг хөгжүүлэх, англи хэлний мэдлэгийг идэвхжүүлдэг.
- Оюутнуудын суралцах үйл явц, ахиц дэвшлийг хянан явцын шалгалт болон төгсөлтийн шалгалтыг зохион байгуулдаг.
D. Үр дүнд суурилсан боловсролын систем
- Оюутнуудын явцын шалгалтын үр дүнд анхаарал хандуулдаг.
- Багш нар долоо хоног тутамд оюутнуудын сурлагын талаар болон амжилт, сайжруулах шаардлагатай чадваруудын талаар тайлан бэлтгэдэг.
- Амжилттай суралцан төгссөн оюутнуудад төгсөлтийн шалгалтыг үндэслэн гэрчилгээ олгодог.
Элсэлтийн шаардлага:
- Долоо хоног бүрийн Даваа гарагт
- Хамгийн багадаа 4 долоо хоног суралцах
- Элсэлтийн шалгалтаар хамгийн багадаа 4.0 оноо авах, оноондоо хүрч чадаагүй тохиолдолд тус курсэд суралцах боломжгүй.
- Хэрвээ 4.0 оноонд хүрч чадаагүй тохиодолд Pre-IELTS буюу IELTS-ийн өмнөх хөтөлбөрт 3.5 – 4.0 оноонд хүртлээ суралцах боломжтой.
Common European Framework of Reference (CEFR)
Анхан шатны хэрэглэгч
A1
IELTS онооны үнэлгээ
A2
3
3.5
Сайн хэрэглэгч
B1
4.0
4.5
5.0
B2
5.5
6.0
6.5
Чадварлаг хэрэглэгч
C1
7.0
7.5
8.0
C2
8.5
9.0
Жич: Pre-IELTS-ийн оюутнууд мок тестийн 2 удаагийн онооны дунджаар 4.0 хүрсэн тохиодолд үргэлжлүүлэн IELTS хөтөлбөрт суралцах боломжтой.
өдрийн жишиг хуваарь
ЦАГ | АГУУЛГА |
07:00-08:00 | Өглөөний цай |
07:45-08:05 | Шинэ үгийн шалгалт |
08:10-09:00 | 1-р цаг |
09:05-09:55 | 2-р цаг |
10:05-10:55 | 3-р цаг |
11:00-11:50 | 4-р цаг |
11:50-13:00 | Өдрийн хоол |
13:00-13:50 | 5-р цаг |
13:55-14:45 | 6-р цаг |
14:50-15:40 | 7-р цаг |
15:45-16:35 | 8-р цаг |
16:40-17:30 | 9-р цаг |
17:55-19:00 | Оройн хоол |
Хичээл тус бүрийн дэлгэрэнгүй:
Анги | Хичээлийн төрөл | Чадвар | Тодорхойлолт |
1 | Ганцаарчилсан хичээл (1:1) | IELTS-ийн унших ур чадвар | IELTS-ийн унших ур чадварын анги нь унших чадварыг олон янзаар хөгжүүлдэг. Үүнд унших явцдаа гол санааг ойлгох, үндсэн санааг ойлгох, дэлгэрэнгүй унших, тоймлож унших, логик дүгнэлт хийхь зохиолчийн санаа, үзэл бодол, зорилгыг таних зэрэг орно. Энэ нь оюутнуудад үгсийн санг нэмэгдүүлдэг шалгалтын асуултын төрлүүд дээр ажиллаж сурахад тусладаг. |
2 | Бүлгийн анги | IELTS-ийн сонсох ур чадвар | Энэ анги нь оюутнуудад төрөл бүрийн нөхцөлд илүү үр дүнтэй сонсож, ойлгох, харилцааны ур чадваруудыг эзэмшихэд нь туслах зорилготой юм. Багш оюутнуудад зорилтот оноондоо хүрэх төрөл бүрийн арга техникүүдийн талаар зөвлөж өгдөг. Төрөлх англи хэлтэй хүмүүсийн онцлогоос шалтгаалж төрөл бүрийн аксенттэй байх бөгөөд түүнийг хэрхэн зөв сонсох, тэр тусмаа Их Британи АНУ, Канад, Австрали, Ирланд, Шинэ Зеланд зэрэг англиар ярьдаг орнуудын аялгад оюутнуудыг дасгадаг. |
3 | Ганцаарчилсан хичээл (1:1) | IELTS-ийн ярих ур чадвар | Энэ анги нь суралцагчдыг төрөл бүрийн сэдвээр ярих чадварыг нь хөгжүүлдэг бөгөөд энэ нь тэднийг чөлөөтэй, утгазүйн уялдаа холбоо, үгийн сангийн нөөц, англи хэлний дүрмийн хүрээ, дуудлагыг сайжруулахад туслах болно. Нэг үгээр хэлэхэд тус анги нь оюутнуудад англи хэлийг харилцааны нэг хэсэг болгон ашиглахад итгэлтэй болоход тусалдаг. |
4 | Бүлгийн анги | Ерөнхий ур чадвар | Оюутнууд ангийнхантайгаа харилцах, санал бодлоо хуваалцдаг нь тэднийг дараагийн түвшинд хүргэдэг. Сурлагын чанарыг сайжруулахын тулд сурсан зүйлээ бие биетэйгээ танилцан, харилцсанаар шинээр сурсан зүйлсээ бататгадаг. |
5 | Ганцаарчилсан хичээл (1:1) | IELTS-ийн бичих ур чадвар | Оюутнуудад IELTS Task-1, 2 –уудыг бичихэд нь тусладаг. Эссэнийн бүтэц, зохион байгуулах дараалал, үгсийн сангийн нөөц, өгүүлбэр хоорондын уялдаа холбоо, үг хэллэг зэрэг эссэ бичихэд шаардагдах бүхий л ур чадваруудын талаар сургадаг. |
6 | Ганцаарчилсан хичээл (1:1) | IELTS-ийн дүрэм | Тус анги нь оюутнуудад үйл үгийн идэвхтэй цаг болон идэвхигүй цагуудыг хэзээ хэрхэн ашиглах тал дээр тусладаг маш үр дүнтэй анги юм. Мөн өгүүлбэрт хэрхэн ашиглах, цэг, таслалыг хэрхэн хэзээ ашиглах талаар оюутнуудад тусладаг. |
7 | Ганцаарчилсан хичээл (1:1) | Ерөнхий ур чадвар | Оюутны шалгалт өгөх чадварт анхаарал хандуулан тус оюутанд хичээл орж буй бүх багш тус бүрийн үнэлгээ, санал хүсэлтийн дагуу үндсэн ур чадвар /сонсох, ярих, унших, бичих/-ыг эзэмшихэд тусладаг. |
8 | Бүлгийн анги | IELTS-ийн үгсийн сан | Энэ ангид оюутнуудад IELTS-ийн шалгалт өгөхөд шаардлагатай үгсийн санг нэмэгдэхүүлэхээс гадна үгийн утга, хэрэглээ гэх зэрэг өргөн хүрээнд үгсийн санг сайжруулахад тусладаг. |
9 | Бие даалт | Эссэ бичих/ Хөгжмийн анги | Бие даах цаг дээр оюутнууд даалгавар, хичээлийн гүйцэтгэл, багшийн удирдсан даалгаваруудыг гүйцэтгэхэд хангалттай хугацаа байдаг. Мөн оюутнууд хичээлийн дараа илүү их үгсийн сан, үг хэрхэн ашиглах, стрессээс ангижрахын тулд хөгжмийн хичээлд хамрагдах боломжтой. |
Источник: Happy Learning Academy – HLA