IELTS шалгалтад бэлтгэх

IELTS – Олон улсын англи хэлний систем. Бакалавр, мастер, болон докторын түвшинд гадаад улсад суралцахаар эсвэл гадаадад сууришихаар төлөвлөж буй хүмүүст зайлшгүй шаардлагатай англи хэлний түвшинг тодорхойлох гэрчилгээ юм.

HLA-ийн IELTS шалгалтанд бэлтгэх хөтөлбөр нь англи хэлний үндсэн чадваруудыг зэрэг хөгжүүлж тус шалгалтын стратегийн талаар зааж сургадаг. Цаашилбал оюутнуудад англи хэлийг ажил, сургууль, амьдрал дээрээ чөлөөтэй хэрэглэдэг дадал суулгахын тулд дүрмийн дасгал, үгсийн санг нэмэгдүүлэх зэрэг хичээлүүдийг оюутнуудад өгдөг.

Хэн суралцах вэ?

– Зорилтот оноонд хүргэх 12 долоо хоногийн цогц сургалтын хөтөлбөр

– Анхдагч англи хэлгүй орнуудын оноогоо ахиулах зорилготой суралцагсад

– Англи хэлтэй орнуудад ажиллаж, сурч амьдрах хүсэлтэй суралцагсад

Яагаад Happy Learning Academy-ийн IELTS-ийн шалгалтанд бэлтгэх хөтөлбөрт хамрагдах ёстой вэ?
  • Тус сургалтын хөтөлбөрийн хичээл бүр нь англи хэлний чадвар тус бүр дээр тулгуурлан шалгалтанд зориулан эрчимжүүлсэн хөтөлбөрийг санал болгодог.
  • Заах арга болон өндөр ур чадвартай багш нараар бэлтгэгддэг.
  • Сургалтын төгсгөлд оюутны чадвар тус бүрийг үнэлсэн дадлага тест, mock test-ийн үр дүнд үндэслэн ахиц болон зорилтот оноондоо хүрэх эсэхийг тайлагнан гаргадаг.
  • Багш нар оюутнуудын IELTS-ийн суралцах чадварыг дээшлүүлэхийн тулд зарим ангиудыг нэгтгэн сайруулах шаардлагатай чадваруудыг онцлон тэмдэглэдэг.
  • Happy Learning Academy нь Cambridge, IDP, British Council-ийн сургалтын хөтөлбөрөөс олон улсын жишигт нийцүүлэн сонгон шалгаруулж, Дэлхийд нэр хүндтэй боловсролын байгууллагууд хүлээн зөвшөөрсөн, шинжлэх ухааны үндэслэлтэй IELTS-ийн шалгалтанд бэлтгэх сургалтын хөтөлбөртэй.
Сургалтын зорилго:

  • Суралцагсад IELTS-ийн шалгалтанд мэдэгдэхүйц ахиц гаргахын тулд
  • Шалгалтын үеийн цагийн менежментийг сайжруулах
  • IELTS-ийн шалгалтанд зорилтот оноонд хүрэх бүх ур чадварын үндсэн стратегийг сурах

Нэг өдрийн хичээлийн бүтэц: Ганцаарчилсан анги – 5 цаг, Бүлгийн анги – 3 цаг, Бие даан суралцах анги (эссэ бичих, хөгжмийн анги)- 1 цаг

  1. General Training: Гадаад улсад ажиллах, суурьшихаар төлөвлөж буй бүх хүмүүст тохиромжтой.
  2. Academic Training: Бакалавр, магистр, докторын түвшинд эсвэл байгууллагын тусгай шаардлагын дагуу гадаадад суралцах хүмүүст зориулагдсан.
ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ:

A. Цогц арга зам

  • Хичээл тус бүр нь үндсэн ур чадвар (сонсох, ярих, унших, бичих) хөгжүүлэхэд чиглэнэ
  • Cambridge, British Council болон IDP-аас сурагчдыг үнэлэх чадамжинд үндэслэн оюутны түвшинг тодорхойлох шалгуурыг ашигладаг. 

B. Нэгдмэл арга

  • Ерөнхий ур чадварын хичээлээр тухайн оюутанд бүх ур чадвараа эзэмшиж, мэдлэгээ хэрэглээнд оруулахад дэмжлэг болдог.

C. Суралцагч төвтэй

  • Суралцагч бүрийн макро болон микро чадварыг хөгжүүлэхэд анхаарч харилцааны чадварыг хөгжүүлэх, англи хэлний мэдлэгийг идэвхжүүлдэг.
  • Оюутнуудын суралцах үйл явц, ахиц дэвшлийг хянан явцын шалгалт болон төгсөлтийн шалгалтыг зохион байгуулдаг.

D. Үр дүнд суурилсан боловсролын систем

  • Оюутнуудын явцын шалгалтын үр дүнд анхаарал хандуулдаг.
  • Багш нар долоо хоног тутамд  оюутнуудын сурлагын талаар болон амжилт, сайжруулах шаардлагатай чадваруудын талаар тайлан бэлтгэдэг.
  • Амжилттай суралцан төгссөн оюутнуудад төгсөлтийн шалгалтыг үндэслэн гэрчилгээ олгодог.
Элсэлтийн шаардлага:

  • Долоо хоног бүрийн Даваа гарагт
  • Хамгийн багадаа 4 долоо хоног суралцах
  • Элсэлтийн шалгалтаар хамгийн багадаа 4.0 оноо авах, оноондоо хүрч чадаагүй тохиолдолд тус курсэд суралцах боломжгүй.
  • Хэрвээ 4.0 оноонд хүрч чадаагүй тохиодолд Pre-IELTS буюу IELTS-ийн өмнөх хөтөлбөрт 3.5 – 4.0 оноонд хүртлээ суралцах боломжтой. 

Common European Framework of Reference (CEFR)

A1

IELTS онооны үнэлгээ

A2

3

3.5

B1

4.0

4.5

5.0

B2

5.5

6.0

6.5

C1

7.0

7.5

8.0

C2

8.5

9.0

Жич: Pre-IELTS-ийн оюутнууд мок тестийн 2 удаагийн онооны дунджаар 4.0 хүрсэн тохиодолд үргэлжлүүлэн IELTS хөтөлбөрт суралцах боломжтой. 

өдрийн жишиг хуваарь

ЦАГАГУУЛГА
07:00-08:00Өглөөний цай
07:45-08:05Шинэ үгийн шалгалт
08:10-09:001-р цаг
09:05-09:552-р цаг
10:05-10:553-р цаг
11:00-11:504-р цаг
11:50-13:00Өдрийн хоол
13:00-13:505-р цаг
13:55-14:456-р цаг
14:50-15:407-р цаг
15:45-16:358-р цаг
16:40-17:309-р цаг
17:55-19:00Оройн хоол
Даваа – Баасан гарагийн хичээлийн нэг өдрийн жишиг хуваарь
Хичээл тус бүрийн дэлгэрэнгүй:

Источник: Happy Learning Academy – HLA

Related post

Happy Learning Academy-ийн оюутан Kelly-гийн сэтгэгдэл

Сайн байцгаана уу багш нараа, найзуудаа. Намайг Келли гэдэг. Би Вьетнамаас ирсэн. Вьетнамд хэлэнд “Хувь тавилан байдаг” хэмээх үг бий. Би энэхүү нийтлэлдээ надтай адил

Тоглоомын өдөр – Гайхамшигт уралдаан

“Дүрмийн мэдлэггүйгээр багахан зүйлийг ойлгуулж чадах ч, үгийн сангүйгээр юу ч ойлгуулж чадахгүй.”– Дэвид А. Вилкинс (1972) Англи хэлийг хэрхэн үр дүнтэй, хялбар аргаар сурж,

Анагаах ухааны англи хэл

Happy Learning Academy-ийн Анагаахын англи хэл хөтөлбөрт сурахад: Суралцах хугацаа 1-24 долоо хоног Эхлэх өдөр Сар бүрийн эхний Даваа гарагт Хамрагдах түвшин Уг салбарт ажилладаг

Нисэхийн англи хэл

Олон улсын болон дотоодын агаарын тээврийн компанид ажиллахын тулд эрүүл мэнд, гадаад төрх байдлын өндөр стандартыг хангахаас гадна англи хэлний мэдлэг хангалттай сайн байх ёстой

Ерөнхий дүрэм

Суралцагчид Happy Learning Academy -д суралцах хугацаандаа дараах сургуулийн дүрмийг дагаж мөрдөх үүрэгтэй. Дүрэмд хэзээ ч нэмэлт өөрчлөлт оруулж болох бөгөөд сургуулийн дүрэмд өөрчлөлт орсон

Scroll to Top