Happy Learning Academy-ийн оюутан Kelly-гийн сэтгэгдэл

Сайн байцгаана уу багш нараа, найзуудаа. Намайг Келли гэдэг. Би Вьетнамаас ирсэн. Вьетнамд хэлэнд “Хувь тавилан байдаг” хэмээх үг бий. Би энэхүү нийтлэлдээ надтай адил Happy Learning Academy-д сурч байгаа болон дахин суралцах хүсэлтэй хүмүүст дээрх үгийг хэлмээр байна.

Та бүхний мэдэж байгаачлан англи хэлийг эх хэлнийхээ дараа заавал сурах ёстой хэл гэж үздэг. Англи хэл бидний ажил, амьдралд маш чухал. Би англи хэл сурахын ач холбогдлыг ойлгосон болохоор Вьетнамаас өөр улсад суралцахаар шийдсэн юм. HLA бол миний хайсан газар, бас миний “Хувь тавилан”.

Өнөөдөр HLA-д ирээд нэг сар болж байна. Өмнө нь судалж байсан ч энд ирээд гайхсан хэвээр, энд ирсэн эхний өдрүүдээс л сэтгэл хангалуун байсан юм.

Энд цэнгэг агаар, цэлгэр тайван орчинтой, иж бүрэн тоноглогдсон тухтай орчинтой. Мөн хоолны газар, усан бассейн, биеийн тамирын талбайтай бөгөөд оюутнууд олон төрлийн спортоор хичээллэх боломжтой. Үнэндээ бодитоор харж байж л эдгээр зүйлсийг мэдэрч, сэтгэл хангалуун байх боломжтой. Түүнчлэн энд янз бүрийн улс орны оюутан, багш, ажилчид байдаг ч хоорондоо ямар ч үндэс угсаа, хэлний ялгаа байхгүй нь гайхалтай.

Би HLA-д байх үеийнх шигээ хичээлдээ явахаар догдлон хүлээсэн удаа бараг байгаагүй. Дараагийн хичээлээ сэтгэл догдлон хүлээх ямар байдгийг та мэдэх үү? Учир нь багш нар нь чадварлаг төдийгүй маш эрч хүчтэй тул суралцах урам зоригийг сэргээж өгдөг.

Би хичээлээ ойлгохгүй, мэдэхгүй үедээ стресстэж, ичиж зовохгүй байна. Харин хичээл дээрээ багш нараасаа асууж суралцах талаар л боддог болсон.

Нэмж дурдахад, сурсан зүйлсээ, өөрийн орны соёлоо бусад оюутнуудтай хуваалцах нь үнэхээр гайхалтай байдаг. Би сурахын хажуугаар Тайвань, Монгол, Хятад, Индонез зэрэг олон орны найзуудтай болсон. Би үүнд маш их баяртай байгаа. Түүгээр ч зогсохгүй Филиппинд ангийнхантайгаа хамт Боракай, Бантаян арлуудад аялж, олон хөгжилтэй дурсамжтай зүйлс хийсэн. Эндэхийн үзэсгэлэнтэй байгаль, амттай хоол хүнс, найрсаг хүмүүсийг ч бас дурдмаар байна. Филиппиний Себү хотын хүмүүс болон амьдрал үнэхээр гүн сэтгэгдэл төрүүлсэн.

Би энэ газарт сэтгэл хангалуун байгаа бөгөөд HLA-д үнэхээр хайртай. Түүгээр ч барахгүй энэ газар надад “хувь тавилан” байгаа юм шиг л санагддаг. Ах маань ч Филиппинд сурсан бөгөөд энэ газар маш их хайртай. Миний ах намайг энд сурахад чиглүүлсэн хүн юм.

Related post

HLA CAMP-ИЙН ОЮУТНУУД ЯАГААД АМРАЛТЫН ӨДРҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХ ЁСТОЙ ВЭ?

Тус сургуулийн зуны зуслангийн сургалтад хамрагдсанаар сурагчид маань Англи хэлний мэдлэгээ дээшлүүлээд зогсохгүй Филиппин Улсын үзэсгэлэнт Себу хотын иргэдийн соёл, аялал жуулчлалын талаар суралцах боломжтой

Цагдаагийн англи хэлний хөтөлбөр

Police English Цагдаагийн англи хэлний хөтөлбөр нь хууль сахиулах байгууллагын мэргэжилтнүүдийн үүрэг хариуцлагын нарийн төвөгтэй нөхцөлд зохицуулахад шаардлагатай хэл шинжлэлийн хэрэгслээр хангах, цагдаагийн үүрэгт ажилын

ЕРӨНХИЙ АНГЛИ ХЭЛ – LIGHT

ЕРӨНХИЙ АНГЛИ ХЭЛ – LIGHT Хөнгөрүүлсэн Ерөнхий англи хэлний хөтөлбөр нь оюутнуудад өдөр тутмын нөхцөл байдалд англи хэлээр сонсох, ярих, унших, бичих чадвараа өөртэй итгэлтэйгээр

Тоглоомын өдөр – Гайхамшигт уралдаан

“Дүрмийн мэдлэггүйгээр багахан зүйлийг ойлгуулж чадах ч, үгийн сангүйгээр юу ч ойлгуулж чадахгүй.”– Дэвид А. Вилкинс (1972) Англи хэлийг хэрхэн үр дүнтэй, хялбар аргаар сурж,

Анагаах ухааны англи хэл

Анагаах ухааны англи хэлний хөтөлбөр Уг хичээлийн хөтөлбөр нь төрөлх англи хэлээр ярьдаггүй анагаахын оюутнууд болон эрүүл мэндийн салбарт шаардлагатай нэр томъёог сурч, сонгосон мэргэжлийнхээ

Scroll to Top