Таныг бүртгүүлэх үед нас, хүйс, суралцах хугацаа зэргийг харгалзан санамсаргүй байдлаар өрөөний хуваарилалтыг хийдэг. Хэрэв та ямар нэг шалтгаанаар өрөөний хамтрагчаа солихоос өөр сонголтгүйд хүрсэн бол өрөө солиулах хүсэлт гаргаж болно. Оюутнууд өөр өөр улсаас Happy Learning Academy-д англи хэл сурахаар ирдэг ч хэдхэн хоногийн дараа хоорондоо найзалж нөхөрлөн, сурах арга барил, аяллын дурсамж, хожмын уулзалтаа хуваалцаж гэр бүл шиг дотно болцгоодог.
Таны өрөөний хамтрагч өрөөндөө зохисгүй үйлдлүүд гаргавал үнэнчээр мэдэгдэж, өөр өрөөнд шилжих хүсэлтэй бол өрөөгөө солих шалтгаанаа тодорхой тайлбарлах хэрэгтэй. Бид зөвхөн хэлээр төдийгүй нас, соёл, амьдралын хэв маягаараа ялгаатай тул ямар нэг асуудал гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс танай өрөөний хамтрагч тань сургуулийн орчинд амьдрах дүрмийг зөрчсөн бол менежер эсвэл Happy Learning Academy – ийн ажилтнуудад даруй мэдэгдэнэ үү. Үнэнийг нуун дарагдуулсан тохиолдолд сургууль хамт торгууль ногдуулдаг.
Жишээ нь: Зөвшөөрөлгүй газар тамхи татвал 2000PHP хүртэл торгууль, эсрэг хүйсийн хүнийг өрөөндөө оруулахад 3000PHP, сургуулийн талбай дээр согтууруулах төрлийн ундаа авчирсан бол 5000PHP хүртэл торгууль ногдуулж, сургуулиас хөөх сануулга өгнө.
Өрөө солих хүсэлт маш ховор гардаг ч сургууль дараахь тохиолдлуудад өрөө солих боломжтой.
- Танай өрөөний хамтрагч халдварт өвчтэй.
- Өрөөнд байгаа тоног төхөөрөмж, хангамж нь удаан хугацаанд эвдэрч, засвар хийх боломжгүй үед өрөөг солих боломжтой.
Олон улсын оюутнууд суралцдаг тул алхам тутамдаа та тухайн орныхоо дүр төрхийг төлөөлөх болно, тиймээс бусдаас суралцан Happy Learning Academy-д цагийг сайхан өнгөрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Хүрээлэн буй орчоо цэвэр байлгаж, хэт их чимээ шуугиан гаргахаас зайлсхийж, аюулгүй байж, хамгийн сайнаараа суралцацгаая!
- Зөшөөрөлгүй бусдын эд зүйлд хүрч болохгүй.
- Өөр оюутны орон дээр бүү суу.
- Утсаар ярих эсвэл хөгжим сонсохдоо чихэвч зүүж, өрөөнийхөө хамтрагчийг унтахаас өмнө үсний сэнс хэрэглээрэй.
- Хуурч мэхлэх, хулгай хийх зэрэг асуудалд орохоос үргэлж болгоомжлоорой.
- Оюутан өрөөгөө хоёроос илүү удаа солихыг шаардаж болохгүй.