Гэр бүлийн хөтөлбөр
Гэр бүлийн хөтөлбөр нь оргил ачааллын бус улиралд суралцахаар ирдэг 5 – 16 насны хүүхдүүдтэй эцэг эхэд зориулагдсан юм. Хичээлийн хуваарь нь тийм ч хүнд биш байдаг тул хүүхдээ асрах, аялах цаг завтай байдаг. Хүүхдүүд эцэг эхийнхээ хажууд үргэлж тав тухтай, аюулгүй байдлыг мэдэрч сурч боловсрох, харин эцэг эхчүүдийн хувьд англи хэлнийхээ мэдлэгийг сайжруулангаа гэр бүлтэйгээ олон дурсамж үлдээх боломжтой.
Хэн суралцах вэ?
– Хамгийн багадаа 7 хоногийн хугацаанд хүүхдүүд, эцэг эх хамтдаа суралцаж англи хэлний мэдлэгээ сайжруулахийг хүсч буй гэр бүлийнхэн
– Хичээлийн улирлын амралтаараа болон бусад үед англи хэл суралцаж, олон улсын сургуульд бие даан амьдрах туршлага хуримтлуулахыг хүссэн хүүхдүүд
– Гэр бүлтэйгээ хамт суралцан, аюулгүй, тав тухтай байдлыг мэдрэн дурсамж бүтээхийг хүсэж буй хүүхдүүд
– Гэр бүлийн сургалтын хөтөлбөр нь үндсэндээ харилцааны англи хэл дээр төвлөрч, харилцан яриаг сайжруулахад чиглэгддэг
Яагаад Happy Learning Academy-ийн Гэр бүлийн хөтөлбөрт хамрагдах ёстой вэ?
- Тус хөтөлбөр нь тусгайлан бэлтгэсэн ганцаарчилсан ангиудаас бүрдэх бөгөөд хичээлийн дараа спортоор хичээллэхээс гадна эссэ бичих, хөгжмийн ангиудтай.
- Түүнчлэн, хүүхдүүд ганцаараа сурч байх үед гэр бүлийнхэнтэйгээ байнга холбоотой байдаг ба дотуур байрны журам нь тийм ч хатуу биш бөгөөд хүүхдийн аюулгүй байдал тав тухыг хангахад анхаарал хандуулдаг.
- Өвлийн болон зуны зуслангийн үйл ажиллагаа явуулдаггүй.
- Оргил бус улирлын үед долоо хоног бүр элсэлт авдаг.
Сургалтын зорилго:
- Хоёрдогч хэл болох Англи хэл сурах сонирхлыг төрүүлэх
- Англи хэлээр харилцахдаа өөртэй итгэлтэйгээр англи хэлийг ашиглах
- Оюутнуудын англи хэлний суурь мэдлэгийг дээшлүүлснээр тэд санал бодлоо чөлөөтэй ашигладаг болгох
Нэг өдрийн хичээлийн бүтэц: Ганцаарчилсан анги – 3 цаг, Бүлгийн анги – 3 цаг, Сонгох хичээл (Эссэ бичих, Хөгжмийн анги)- 1 цаг
ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ:
A. Нэгдмэл арга
- Англи хэлний сургалтын хөтөлбөрийн талаар өргөн хүрээний гүн мэдлэгтэй, өндөр ур чадвартай олон багш нартай хамтран хэлний гол чадваруудыг эзэмших
B. Суралцагч төвтэй
- Суралцагч бүрийн макро болон микро чадварыг хөгжүүлэхэд анхаарч харилцааны чадварыг хөгжүүлэх, англи хэлний мэдлэгийг идэвхжүүлдэг.
- Багш нар оюутнуудын суралцах үйл явцад хяналт тавин, ахиц гаргахын тулд үргэлж дэмжлэг үзүүлж байдаг.
C. Үр дүнд суурилсан боловсролын систем
- Оюутнуудын явцын шалгалтын үр дүнд анхаарал хандуулдаг.
- Багш нар долоо хоног тутамд оюутнуудын сурлагын талаар болон амжилт, сайжруулах шаардлагатай чадваруудын талаар тайлан бэлтгэдэг.
- Амжилттай суралцан төгссөн оюутнуудад төгсөлтийн шалгалтыг үндэслэн гэрчилгээ олгодог
ЭЛСЭЛТИЙН ШААРДЛАГА:
– Долоо хоног бүрийн Даваа гарагт /Өвөл болон Зуны кэмп хөтөлбөрөөс бусад үед/
– Англи хэлний түвшин шаардахгүй
HLA түвшин
HLA түвшин | CEFR түвшин | Тодорхойлолт |
10 | C2 | Proficient |
9 | C1 | Advanced |
8 | B2+ | Upper Intermediate |
7 | B2 | Upper-Intermediate |
6 | B1+ | Intermediate |
5 | B1 | Intermediate |
4 | A2+ | Pre-Intermediate |
3 | A2 | Elementary |
2 | A1+ | Elementary |
1 | A1 | High Beginner |
0.5 | PA+ | Middle Beginner |
0 | PA | Low Beginner |
Өдөр тутмын цагийн хуваарь
Цаг | Тодорхойлолт |
07:00-08:00 | Өглөөний цай |
07:45-08:05 | Шинэ үгийн шалгалт |
08:10-09:00 | 1-р цаг |
09:05-09:55 | 2-р цаг |
10:05-10:55 | 3-р цаг |
11:00-11:50 | Чөлөөт цаг |
11:50-13:00 | Өдрийн хоол |
13:00-13:50 | Чөлөөт цаг |
13:55-14:45 | 4-р цаг |
14:50-15:40 | 5-р цаг |
15:45-16:35 | 6-р цаг |
16:40-17:30 | Чөлөөт цаг |
17:55-19:00 | Оройн хоол |
ХИЧЭЭЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ:
Анги | Хичээлийн төрөл | Сэдэв | Тодорхойлолт |
1 | Ганцаарчилсан анги (1:1) | Speaking | Тус анги нь оюутны хувийн туршлага, өдөр тутмын амьдралын нөхцөл байдал зэргийг академик үг хэллэг хэрэглэн төрөл бүрийн сэдвээр өөртөө итгэлтэйгээр ярихад нь туслах зорилготой. |
2 | Бүлгийн анги (GC) | General Skills | Багш оюутны англи хэлний чадамжийг сайтар ойлгон үндсэн ур чадвар (унших, ярих, сонсох, бичих)-ыг нэгтгэдэг. |
3 | Ганцаарчилсан анги (1:1) | Writing | Энэ ангид оюутнуудад академик түвшний бичих чадварыг сайжруулахад тусладаг. Оюутан өдөр тутмын амьдрал болон өөрийн үзэл бодлоо бичгээр илэрхийлэн гаргаж чаддаг болох. Мөн түүнчлэн өөрийн уншсан, сонссон зүйлс дээрээ тулгуурлан бичгээр харилцах чадвараа хөгжүүлэх боломжтой. |
4 | Бүлгийн анги (GC) | Listening | Энэ ангид оюутнуудын ярианы англи хэлийг сонсож ойлгох чадварыг сайжруулахад тусладаг. |
5 | Ганцаарчилсан анги (1:1) | Reading | Энэ анги нь оюутнуудыг англи хэл дээр унших сонирхолыг төрүүлэх зорилготой. Төрөл бүрийн сэдэв өгөгддөг бөгөөд уншсан сэдвийн дагуу харилцан ярилцдаг. |
6 | Бүлгийн анги (GC) | Pronunciation | Анхдагч англи хэлгүй оюутнуудад англи хэл дээрх зарим үгсийн зөв, буруу дуудлагын асуудал тулгардаг. Иймээс оюутан бүр үгсийг зөв хэлэх, бодит амьдрал дээр ашиглах чадварыг нь сайжруулахад тусладаг. |
7 | Эссе бичих/ Хөгжмийн анги | Essay Writing/ Music Class | Бие даах цаг дээр оюутнууд даалгавар, хичээлийн гүйцэтгэл, багшийн удирдсан даалгаваруудыг гүйцэтгэхэд хангалттай хугацаа байдаг. Мөн оюутнууд хичээлийн дараа илүү их үгсийн сан, үг хэрхэн ашиглах, стрессээс ангижрахын тулд хөгжмийн хичээлд хамрагдах боломжтой. |
Эх сурвалж: Happy Learning Academy – HLA