Search
Search
Close this search box.

НИСЭХИЙН АНГЛИ ХЭЛ

HLA нь туршлагатай багш нараар дамжуулан нисэхийн мэргэжилтнүүдэд болон бүхээгийн багийн гишүүдэд, онгоцны үйлчлэгч ICAO (Олон улсын иргэний нисэхийн байгууллага), дотоодын болон олон улсын агаарын тээврийн компанид ажиллах сонирхолтой, ажиллаж сурч буй хэн бүхэнд харилцааны ур чадвар болон салбарын нэр томъёонд суурилсан нисэхийн стандартад нийцсэн англи хэлний хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. 

Хэн суралцах вэ?

– Нисэхийн салбарын чиглэлээр суралцдаг оюутнуудын англи хэлний мэдлэгийн дээшлүүлэх 8 долоо хоногийн сургалтын хөтөлбөр

– Тус салбарт ажилладаг мэргэжилтэнүүд, ажилтан, албан хаагчид

– Агаарын тээврийн салбарт суралцахаар төлөвлөж буй оюутан залуус

ЯАГААД HLA-Д НИСЭХИЙН АНГЛИ ХЭЛНИЙ ХӨТӨЛБӨРӨӨР СУРАЛЦАХ ЁСТОЙ ВЭ?

  • HLA нь Олон улсын Иргэний Нисэхийн байгууллагын англи хэлний хэрэглээнд тулгуурлан тус хичээлийн хөтөлбөрийг боловсруулсан.
  • Уг хөтөлбөр нь Олон улсын Иргэний Нисэхийн байгууллага (ICAO)-аас тогтоосон 4-р түвшинд хүрэх, мөн түвшингээ хадгалахад туслах зорилготой..
  • HLA нь агаарын тээврийн бүхээгийн ажилтан болохоор бэлтгэгдэж буй оюутан болон өдөр бүр англи хэл ашиглах шаардлагатай бүхээгийн багийнханд зориулсан хөтөлбөртэй.
Сургалтын зорилго:

  • Агаарын тээврийн бүхээгийн багийн ажилтнуудад тулгарч болдог төрөл бүрийн нөхцөл байдалд зөв харилцааг үүсгэх.
  • Техникийн өгөгдөл, тоон мэдээллийн төөрөгдөл, стандарт бус үг хэллэгээс зайлсхийдэг болох.
  • Агаарын хөлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, гүйцэтгэл, навигаци, цаг агаар, нислэгийн төрөл бүрийн систем, багаж хэрэгсэлтэй холбоотой нэр томъёоны талаархи өргөн мэдлэгтэй болох.
  • Үндсэн чадварууд дээр суурилан аман болон бичгийн харилцааны англи хэлийг зөв ашиглах.

Нэг өдрийн хичээлийн бүтэц: Ганцаарчилсан анги – 4 цаг, Бүлгийн анги – 4 цаг, Сонгох хичээл (Эссэ бичих, Хөгжмийн анги)- 1 цаг

ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ:

A. Карьер дээр төлөвлөрсөн

  • Мэргэжлийн англи хэл нь өөрийн гэсэн хэлний бүтэц, дүрэм журамтай байдаг ба мэргэжлийн, академик, өдөр тутмын гэсэн хэсгүүдээс бүрддэг. Салбарын бус хүмүүст үл ойлгогдох олон янзын хэллэг, товчилсон үгс, ярианы хэллэгтэй байдаг. Тиймээс хичээлийн хөтөлбөр нь сонгосон мэргэжлээрээ англи хэлийг сурах боломжийг олгох зорилготой юм.

B. Нэгдмэл арга

  • Англи хэлний сургалтын хөтөлбөрийн талаар өргөн хүрээний гүн мэдлэгтэй, өндөр ур чадвартай олон багш нартай хамтран хэлний гол чадваруудыг эзэмших боломжтой.

C. Суралцагч төвтэй

  • Суралцагч бүрийн макро болон микро ур чадварыг хөгжүүлэхэд анхаарч харилцааны чадварыг хөгжүүлэх замаар англи хэлний мэдлэгийг идэвхижүүлдэг.
  • Багш нар оюутнуудын суралцах үйл явцад хяналт тавин, ахиц гаргахын тулд үргэлж дэмжлэг үзүүлж байдаг.

D. Үр дүнд суурилсан боловсролын систем

  • Оюутнуудын явцын шалгалтын үр дүнд анхаарал хандуулдаг.
  • Багш нар долоо хоног тутамд оюутнуудын сурлагын сургалтын талаар болон гарч буй ахиц, цаашид сайжруулах шаардлагатай ур чадваруудын талаар тайлан бэлтгэдэг.
  • Сургалтын төгсгөлд оюутнуудад гэрчилгээ олгодог.
Элсэлтийн шаардлага:

Хичээлийн хуваарь (Даваа- Мягмар)

HLA түвшин

HLA түвшинCEFR түвшинТодорхойлолт
10C2Proficient
9C1Advanced
8B2+Upper Intermediate
7B2Upper-Intermediate
6B1+Intermediate
5B1Intermediate
4A2+Pre-Intermediate
3A2Elementary
2A1+Elementary
1A1High Beginner
0.5PA+Middle Beginner
0PALow Beginner

Өдөр тутмын цагийн хуваарь

ЦагТодорхойлолт
07:00-08:00Өглөөний цай
07:45-08:05Шинэ үгийн шалгалт
08:10-09:001-р цаг
09:05-09:552-р цаг
10:05-10:553-р цаг
11:00-11:504-р цаг
11:50-13:00Өдрийн хоол
13:00-13:505-р цаг
13:55-14:456-р цаг
14:50-15:407-р цаг
15:45-16:358-р цаг
16:40-17:309-р цаг
17:55-19:00Оройн хоол

“Aviation is the epitome of human achievement, where we conquer the skies and defy gravity.”

Хичээлийн тодорхойлолт:

Жич: Ганцаарчилсан ангиуд (1:1) нь уян хатан нөхцөлтэй байдаг тул сэдвээ сонгож өөрчлөлт оруулж болдог. Жишээлбэл  Career focus -2 цаг, Speaking class – 2 цагийг сонгох гэх мэт. 

Источник: Happy Learning Academy – HLA

Related post

HLA CAMP-ИЙН ОЮУТНУУД ЯАГААД АМРАЛТЫН ӨДРҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХ ЁСТОЙ ВЭ?

Тус сургуулийн зуны зуслангийн сургалтад хамрагдсанаар сурагчид маань Англи хэлний мэдлэгээ дээшлүүлээд зогсохгүй Филиппин Улсын үзэсгэлэнт Себу хотын иргэдийн соёл, аялал жуулчлалын талаар суралцах боломжтой

Цагдаагийн англи хэлний хөтөлбөр

Police English Цагдаагийн англи хэлний хөтөлбөр нь хууль сахиулах байгууллагын мэргэжилтнүүдийн үүрэг хариуцлагын нарийн төвөгтэй нөхцөлд зохицуулахад шаардлагатай хэл шинжлэлийн хэрэгслээр хангах, цагдаагийн үүрэгт ажилын

ЕРӨНХИЙ АНГЛИ ХЭЛ – LIGHT

ЕРӨНХИЙ АНГЛИ ХЭЛ – LIGHT Хөнгөрүүлсэн Ерөнхий англи хэлний хөтөлбөр нь оюутнуудад өдөр тутмын нөхцөл байдалд англи хэлээр сонсох, ярих, унших, бичих чадвараа өөртэй итгэлтэйгээр

Happy Learning Academy-ийн оюутан Kelly-гийн сэтгэгдэл

Сайн байцгаана уу багш нараа, найзуудаа. Намайг Келли гэдэг. Би Вьетнамаас ирсэн. Вьетнамд хэлэнд “Хувь тавилан байдаг” хэмээх үг бий. Би энэхүү нийтлэлдээ надтай адил

Тоглоомын өдөр – Гайхамшигт уралдаан

“Дүрмийн мэдлэггүйгээр багахан зүйлийг ойлгуулж чадах ч, үгийн сангүйгээр юу ч ойлгуулж чадахгүй.”– Дэвид А. Вилкинс (1972) Англи хэлийг хэрхэн үр дүнтэй, хялбар аргаар сурж,

Scroll to Top