Яагаад HLA-г сонгох ёстой вэ?


I. Манай сургууль Ковид-19 цар тахлын дараа буюу гадаадад суралцахад аюулгүй болсон үед байгуулагдсан хэдий ч Филиппиний Засгийн газраас шаарддаг эрүүл ахуйн стандартыг хангасан. Тус сургууль нь Үйлдвэр, худалдааны яам, Цагаачлалын алба, Себү болон Филиппиний Боловсролын яамны тавьсан шаардлагыг хангасан барилга байгууламж, багш нар, сургалтын хөтөлбөртэй. HLA нь Филиппиний Засгийн газраас олгодог тусгай зөвшөөрөл болох SSP болон TESDA гэрчилгээтэй.

II. Тус сургуулийн удирдлага болон удирдлагын зөвлөл, албан хаагчид бүгд гадаад хэл, сургалтын чиглэлээр салбартаа 10 гаруй жил ажилласан туршлагатай баг хамт олон. Монгол, Вьетнам, Солонгос, Япон, Тайвань, Араб, Тайланд, Хятад, Орос зэрэг Азийн орнуудын олон талт байдал, соёлын ялгааг харгалзан үзэж суралцах орчин, аюулгүй байдлыг соёлын зөрчилгүйгээр бий болгосон соёлын солилцооны таатай орчинтой.

III. HLA нь шинээр байгуулагдсан хэдий ч Филиппин дэх олон улсын англи хэлний сургуулиудын 20 гаруй жилийн туршлагын дагуу өөрсдийн сургалтын загвараа төгс төгөлдөр болгон хөгжүүлэхээр эрч хүч, урам зоригоор дүүрэн зорин ажиллаж байна.

IV. Сургалтын чанараа хадгалахын тулд багш нараа Кембрижийн стандартын дагуу сонгон шалгаруулж, тасралтгүй бэлтгэж, тогтмол үнэлэх тогтолцоотой. Тиймээс багшлах боловсон хүчин нь заах арга сайтай, туршлагатай, чадварлаг багш нараас бүрдсэн.

V. Бид улс орон бүрийн хоолны оцлогийг ойлгож, өдөр бүр буфет хоолоор суралцагчиддаа үйлчилдэг.  Ингэснээр оюутнууд өөрт тохирсон сонголт хийхээс гадна бусад улс орны хоолны амтыг мэдрэх боломжтой. Мөн оюутнууд амралтын өдрүүдээр гадаа талбайд халуун тогоо, барбекю зэрэг өөрсдөө хоол хийх боломжтой.

VI. HLA-ын нийт талбай нь 11,800м2 бөгөөд 200 оюутны багтаамжтай тул орон зайн хувьд хангалттай талбайтай. Мөн уулс болон далайгаар хүрээлэгдсэн бөгөөд цаг агаарын хувьд Монголоос эрс тэс өөр чийглэг халуун орны уур амьсгалтай. Сагсан бөмбөгийн талбай, усан бассейн, дугуйн зам, гүйлтийн зам, гольф, дэлгүүр, кафе, спортын талбай, мөргөлийн өрөө зэрэг сурагчдад хамгийн тохь тухтай суралцах, цагийг зугаатай өнгөрүүлэх орчныг бүрдүүлсэн.   

VII. Манай сургалтын төлбөрт байр, хоол багтсан нь бусад сургуулиудтай харьцуулахад хамаагүй хямд юм. Түүнээс гадна нутгийн иргэд зочломтгой найрсаг хүмүүс учир оюутнууд дасан зохицоход тийм ч их хугацаа шаардагдахгүй. Одоогоор оюутнууд Филиппинд (БНХАУ-аас бусад) 30 хоног визгүй зорчих эрхтэй байдаг. Үүний үр дүнд бусад гадаад оюутнууд Филиппинд англи хэл суралцахаар ирэх нь элбэг.

/ Enter to learn

Leave to achive /

Source: Happy Learning Academy – HLA

Related post

Зуны зуслан

Хүүхэд бүрийн инээмсэглэл, амжилт бидний хамгийн том шагнал болдог HLA-ийн зуны зусланд тавтай морилно уу. HLA зуны зуслангийн зорилго нь 6-16 насны хүүхдүүд англи хэл

Англи хэлний кемп

HLA-ийн Өвлийн кемп хөтөлбөр нь 6-17 насны хүүхдүүдэд зориулагдсан, уян хатан хуваарьтай тул эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ өвөл, зуны амралтаар тохирсон хугацааг сонгон суралцуулах боломжтой. Ганцаарчилсан

Себү дэх амьдрал

СЕБҮ ХОТ Филиппиний зүрхэнд байрлах Себү нь нийслэл Манилагийн дараа ордог тус улсын хоёр дахь том хот бөгөөд “Өмнөдийн хатан хаан” гэгддэг. Энэ нь Филиппиний

Scroll to Top