Гэр бүлийн хөтөлбөр

Гэр бүлийн хөтөлбөр

Сүүлийн жилүүдэд эцэг эхчүүд хүүхдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулж Филиппинд англи хэлний академид суралцуулдаг болсон. Эцэг эхчүүд хүүхдүүдээ зуны улирал төдийгүй жилийн бусад улиралд ч суралцуулах сонирхолтой байдаг тул Happy Learning Academy – HLA нь Өвөл, зуны амралтын хөтөлбөрөөс гадна хүүхдүүдэд зориулсан англи хэлний Junior English хөтөлбөрийг танилцуулж байна.

Хөтөлбөрийн тойм:

Энэ сургалт нь хүүхэдтэйгээ ойр ажилладаг (15-аас доош насны хүүхэд) эцэг эхчүүдэд зориулсан сургалт юм. Хуваарь нь тийм ч хүнд биш, эцэг эхчүүд хүүхдээ асрах, аялах цаг завтай байдаг. Хүүхдүүд эцэг эхээ хажууд нь байлгадаг тул тэд үргэлж аюулгүй, тав тухыг мэдэрч, сурч боловсрох, хөгжилтэй байх, харин эцэг эхчүүд нь англи хэлээ сайжруулж, хүүхдүүдтэйгээ олон дурсамж үлдээх боломжтой.

HLA нь жил бүр 6-17 насны хүүхдүүдийг Себү хотод аялангаа англи хэл сурах зорилготой өвөл, зуны амралтын хөтөлбөрийг зохион байгуулдаг ч, уг хөтөлбөрөөр 16-аас доош насны хүүхдүүдийг улирал харгалзахгүй хүлээн авах юм. Хамрагдаж буй хүүхдүүдийн тоо зуны амралтын хөтөлбөрөөс харьцангуй бага байдаг.

Энэхүү хөтөлбөр нь олон улсын сургуульд суралцдаг хүүхдүүдэд амралтаараа англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх боломжийг олгодог. Энэхүү хөтөлбөр нь HLA -ын тусгай хөтөлбөр тул эцэг эхчүүд суралцах цагаа нэмэгдүүлэх эсвэл хөтөлбөрөө солих боломжтой.

Хүүхдэд зориулсан сургалтын хөтөлбөр:

5 ганцаарчилсан хичээл


  • Хүүхдүүд элсэлтийн түвшиндээ тохирсон хуваарь, сургалтын хөтөлбөртэй болно.
  • Хүүхдүүд 4 долоо хоног тутамд явцын шалгалт өгөх ба түүгээр дамжуулан сайжруулах ёстой ур чадвар дээрээ төвлөрөх боломжтой.
  • Сургалтын хөтөлбөр нь үндсэндээ харилцааны англи хэл дээр төвлөрч, багш нартай дадлага хийх замаар харилцан яриаг сайжруулахад чиглэгддэг.
Эцэг эхийн сургалтын хөтөлбөр

4 ганцаарчилсан хичээл, 1 групп хичээл


  • Эцэг эхчүүд хүүхдүүдээ дагалдан явах тусгай сургалттай тул эцэг эхийн цагийн хуваарь харьцангуй хөнгөн, хичээлийн цаг дууссаны дараа эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт цагийг зугаатай өнгөрүүлэн биеийн тамирын дасгал хийх, хоол хийх эсвэл Себү хотоор аялж зугаалах боломжтой.

Суралцах хугацаа
1-24 долоо хоног
Эхлэх өдөрӨвлийн кемп, Зуны зуслангаас бусад Даваа гараг бүр
Хамрагдах түвшинБүх түвшин
Хуваарь• Хүүхэд: 5 ганцаарчилсан хичээл
• Эцэг эх: 4 ганцаарчилсан хичээл + 1 грүпп хичээл
Хүүхдийн англи хэл хөтөлбөр нь:
  • Энэхүү хөтөлбөрийн цагийн хуваарь нь зөвхөн ганцаарчилсан багштай хичээлээс бүрдэх бөгөөд хүүхдүүд хичээлийн дараа спортоор хичээллэх, бие даан суралцах боломжтой.
  • Түүнчлэн, хүүхдүүд гэр бүлийнхэнтэйгээ байнга холбоотой байхын тулд цахим төхөөрөмж ашиглахыг зөвшөөрдөг бөгөөд журам нь тийм ч хатуу биш юм.
  • Зуны амралтын хөтөлбөр шиг аяллын үйл ажиллагаа явуулдаггүй.
  • Сул өрөө байгаа үед долоо хоног бүр бүртгэл авах боломжтой.

Эх сурвалж: Happy Learning Academy – HLA

Related post

Happy Learning Academy-ийн оюутан Kelly-гийн сэтгэгдэл

Сайн байцгаана уу багш нараа, найзуудаа. Намайг Келли гэдэг. Би Вьетнамаас ирсэн. Вьетнамд хэлэнд “Хувь тавилан байдаг” хэмээх үг бий. Би энэхүү нийтлэлдээ надтай адил

Тоглоомын өдөр – Гайхамшигт уралдаан

“Дүрмийн мэдлэггүйгээр багахан зүйлийг ойлгуулж чадах ч, үгийн сангүйгээр юу ч ойлгуулж чадахгүй.”– Дэвид А. Вилкинс (1972) Англи хэлийг хэрхэн үр дүнтэй, хялбар аргаар сурж,

Анагаах ухааны англи хэл

Happy Learning Academy-ийн Анагаахын англи хэл хөтөлбөрт сурахад: Суралцах хугацаа 1-24 долоо хоног Эхлэх өдөр Сар бүрийн эхний Даваа гарагт Хамрагдах түвшин Уг салбарт ажилладаг

Нисэхийн англи хэл

Олон улсын болон дотоодын агаарын тээврийн компанид ажиллахын тулд эрүүл мэнд, гадаад төрх байдлын өндөр стандартыг хангахаас гадна англи хэлний мэдлэг хангалттай сайн байх ёстой

Ерөнхий дүрэм

Суралцагчид Happy Learning Academy -д суралцах хугацаандаа дараах сургуулийн дүрмийг дагаж мөрдөх үүрэгтэй. Дүрэмд хэзээ ч нэмэлт өөрчлөлт оруулж болох бөгөөд сургуулийн дүрэмд өөрчлөлт орсон

Scroll to Top