Тоглоомын өдөр – Гайхамшигт уралдаан

“Дүрмийн мэдлэггүйгээр багахан зүйлийг ойлгуулж чадах ч, үгийн сангүйгээр юу ч ойлгуулж чадахгүй.”
– Дэвид А. Вилкинс (1972)

Англи хэлийг хэрхэн үр дүнтэй, хялбар аргаар сурж, яаж шинэ үгийг амархан цээжилж болох вэ? Судалгаагаар гадаад хэл сурахад тоглоом ашиглах нь үгийн сангийн ой тогтоолтод ач тустай болохыг тогтоожээ. Тоглоомын тусламжтайгаар үг цээжлэх үйл явц сайжирч, хэл сурахад түлхэц өгөх илүү үр дүнтэй арга болох нь батлагдсан. Тиймээс HLA нь долоо хоног бүр оюутнуудад англи хэлний мэдлэгээ хөгжилтэй байдлаар сайжруулж, найз нөхөдтэй болох англи хэлний тоглоомын аргуудыг санал болгож байна.

Өнгөрсөн долоо хоногт HLA багш, сурагчид, ажилтнуудын дунд нэгэн уралдааныг зохион байгуулж, туршив. Тоглоомын үндсэн дүрэм нь ямар нэг эд зүйлс цуглуулах ёстой. Оролцогчдыг 4 баг болгон хуваах ба нууцлаг тэмдэгтүүд болон шалган нэвтрүүлэх цэгийн сорилтуудаар дамжуулан эцсийн хүрэх газар руугаа явах даалгавартай.

Багууд шалган нэвтрүүлэх цэг дээр зогсоод хамгийн хурдан хугацаанд барианд орох эцсийн зорилго бүхий урьдчилан тодорхойлсон маршрутаар бусад багтайгаа өрсөлдсөн. Уралдаан нь тодорхой хугацаатай ч барианы шугамыг давах нь амаргүй байв.

Тоглоомд оролцсон сурагчдын санал бодлыг тодруулахад энэхүү үйл ажиллагааны багаар хамтран ажиллах даалгаварт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн нь суралцах үйл явцыг хөгжилтэй, сонирхолтой болгосон. Тоглолтын дараа олон оюутнууд яриа болон сонсох чадвар шаардсан, хөгжилтэй, эерэг орчинд сурсан хичээлээрээ дадлага хийсэн тул англи хэлний чадвартаа илүү итгэлтэй болсон гэж хариулсан. Ийнхүү оюутнуудаас авсан санал хүсэлт нь хэл сурахад тоглоом болон бусад интерактив үйл ажиллагааг оруулах нь сурагчдын хэлний мэдлэг, урам зоригийг нэмэгдүүлэх үр дүнтэй арга болохыг нотолсон юм.

Related post

Happy Learning Academy-ийн оюутан Kelly-гийн сэтгэгдэл

Сайн байцгаана уу багш нараа, найзуудаа. Намайг Келли гэдэг. Би Вьетнамаас ирсэн. Вьетнамд хэлэнд “Хувь тавилан байдаг” хэмээх үг бий. Би энэхүү нийтлэлдээ надтай адил

Анагаах ухааны англи хэл

Happy Learning Academy-ийн Анагаахын англи хэл хөтөлбөрт сурахад: Суралцах хугацаа 1-24 долоо хоног Эхлэх өдөр Сар бүрийн эхний Даваа гарагт Хамрагдах түвшин Уг салбарт ажилладаг

Нисэхийн англи хэл

Олон улсын болон дотоодын агаарын тээврийн компанид ажиллахын тулд эрүүл мэнд, гадаад төрх байдлын өндөр стандартыг хангахаас гадна англи хэлний мэдлэг хангалттай сайн байх ёстой

Ерөнхий дүрэм

Суралцагчид Happy Learning Academy -д суралцах хугацаандаа дараах сургуулийн дүрмийг дагаж мөрдөх үүрэгтэй. Дүрэмд хэзээ ч нэмэлт өөрчлөлт оруулж болох бөгөөд сургуулийн дүрэмд өөрчлөлт орсон

Өрөө солих дүрэм

Таныг бүртгүүлэх үед нас, хүйс, суралцах хугацаа зэргийг харгалзан санамсаргүй байдлаар өрөөний хуваарилалтыг хийдэг. Хэрэв та ямар нэг шалтгаанаар өрөөний хамтрагчаа солихоос өөр сонголтгүйд хүрсэн

Scroll to Top