НИСЭХИЙН АНГЛИ ХЭЛ
HLA нь туршлагатай багш нараар дамжуулан нисэхийн мэргэжилтнүүдэд болон бүхээгийн багийн гишүүдэд, онгоцны үйлчлэгч ICAO (Олон улсын иргэний нисэхийн байгууллага), дотоодын болон олон улсын агаарын тээврийн компанид ажиллах сонирхолтой, ажиллаж сурч буй хэн бүхэнд харилцааны ур чадвар болон салбарын нэр томъёонд суурилсан нисэхийн стандартад нийцсэн англи хэлний хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.
Хэн суралцах вэ?
– Нисэхийн салбарын чиглэлээр суралцдаг оюутнуудын англи хэлний мэдлэгийн дээшлүүлэх 8 долоо хоногийн сургалтын хөтөлбөр
– Тус салбарт ажилладаг мэргэжилтэнүүд, ажилтан, албан хаагчид
– Агаарын тээврийн салбарт суралцахаар төлөвлөж буй оюутан залуус
ЯАГААД HLA-Д НИСЭХИЙН АНГЛИ ХЭЛНИЙ ХӨТӨЛБӨРӨӨР СУРАЛЦАХ ЁСТОЙ ВЭ?
- HLA нь Олон улсын Иргэний Нисэхийн байгууллагын англи хэлний хэрэглээнд тулгуурлан тус хичээлийн хөтөлбөрийг боловсруулсан.
- Уг хөтөлбөр нь Олон улсын Иргэний Нисэхийн байгууллага (ICAO)-аас тогтоосон 4-р түвшинд хүрэх, мөн түвшингээ хадгалахад туслах зорилготой..
- HLA нь агаарын тээврийн бүхээгийн ажилтан болохоор бэлтгэгдэж буй оюутан болон өдөр бүр англи хэл ашиглах шаардлагатай бүхээгийн багийнханд зориулсан хөтөлбөртэй.
Сургалтын зорилго:
- Агаарын тээврийн бүхээгийн багийн ажилтнуудад тулгарч болдог төрөл бүрийн нөхцөл байдалд зөв харилцааг үүсгэх.
- Техникийн өгөгдөл, тоон мэдээллийн төөрөгдөл, стандарт бус үг хэллэгээс зайлсхийдэг болох.
- Агаарын хөлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, гүйцэтгэл, навигаци, цаг агаар, нислэгийн төрөл бүрийн систем, багаж хэрэгсэлтэй холбоотой нэр томъёоны талаархи өргөн мэдлэгтэй болох.
- Үндсэн чадварууд дээр суурилан аман болон бичгийн харилцааны англи хэлийг зөв ашиглах.
Нэг өдрийн хичээлийн бүтэц: Ганцаарчилсан анги – 4 цаг, Бүлгийн анги – 4 цаг, Сонгох хичээл (Эссэ бичих, Хөгжмийн анги)- 1 цаг
ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ:
A. Карьер дээр төлөвлөрсөн
- Мэргэжлийн англи хэл нь өөрийн гэсэн хэлний бүтэц, дүрэм журамтай байдаг ба мэргэжлийн, академик, өдөр тутмын гэсэн хэсгүүдээс бүрддэг. Салбарын бус хүмүүст үл ойлгогдох олон янзын хэллэг, товчилсон үгс, ярианы хэллэгтэй байдаг. Тиймээс хичээлийн хөтөлбөр нь сонгосон мэргэжлээрээ англи хэлийг сурах боломжийг олгох зорилготой юм.
B. Нэгдмэл арга
- Англи хэлний сургалтын хөтөлбөрийн талаар өргөн хүрээний гүн мэдлэгтэй, өндөр ур чадвартай олон багш нартай хамтран хэлний гол чадваруудыг эзэмших боломжтой.
C. Суралцагч төвтэй
- Суралцагч бүрийн макро болон микро ур чадварыг хөгжүүлэхэд анхаарч харилцааны чадварыг хөгжүүлэх замаар англи хэлний мэдлэгийг идэвхижүүлдэг.
- Багш нар оюутнуудын суралцах үйл явцад хяналт тавин, ахиц гаргахын тулд үргэлж дэмжлэг үзүүлж байдаг.
D. Үр дүнд суурилсан боловсролын систем
- Оюутнуудын явцын шалгалтын үр дүнд анхаарал хандуулдаг.
- Багш нар долоо хоног тутамд оюутнуудын сурлагын сургалтын талаар болон гарч буй ахиц, цаашид сайжруулах шаардлагатай ур чадваруудын талаар тайлан бэлтгэдэг.
- Сургалтын төгсгөлд оюутнуудад гэрчилгээ олгодог.
Элсэлтийн шаардлага:
– Хичээлийн хуваарь (Даваа- Мягмар)
HLA түвшин
HLA түвшин | CEFR түвшин | Тодорхойлолт |
10 | C2 | Proficient |
9 | C1 | Advanced |
8 | B2+ | Upper Intermediate |
7 | B2 | Upper-Intermediate |
6 | B1+ | Intermediate |
5 | B1 | Intermediate |
4 | A2+ | Pre-Intermediate |
3 | A2 | Elementary |
2 | A1+ | Elementary |
1 | A1 | High Beginner |
0.5 | PA+ | Middle Beginner |
0 | PA | Low Beginner |
Өдөр тутмын цагийн хуваарь
Цаг | Тодорхойлолт |
07:00-08:00 | Өглөөний цай |
07:45-08:05 | Шинэ үгийн шалгалт |
08:10-09:00 | 1-р цаг |
09:05-09:55 | 2-р цаг |
10:05-10:55 | 3-р цаг |
11:00-11:50 | 4-р цаг |
11:50-13:00 | Өдрийн хоол |
13:00-13:50 | 5-р цаг |
13:55-14:45 | 6-р цаг |
14:50-15:40 | 7-р цаг |
15:45-16:35 | 8-р цаг |
16:40-17:30 | 9-р цаг |
17:55-19:00 | Оройн хоол |
“Aviation is the epitome of human achievement, where we conquer the skies and defy gravity.”
Хичээлийн тодорхойлолт:
Анги | Хичээлийн төрөл | Чадвар | Тодорхойлолт |
1 | Ганцаарчилсан хичээл (1:1) | Career Focus | Энэ анги нь оюутнуудад англи хэлний онолын мэдлэгээ практикт ашиглах боломжийг олгодог. Түүнчлэн оюутнуудад англи хэлээр ярьдаг орчинд ажиллах, сурах, хамтран ажиллахад шаардлагатай чадваруудыг олгодог. |
2 | Ганцаарчилсан хичээл (1:1) | General Skills | Оюутан бусад оюутнуудтай харилцах, хамтдаа суралцах, бусад улс орны соёлтой танилцах зорилготой нэгдсэн анги (унших, бичих, ярих, сонсох ур чадваруудыг нэгтгэсэн) . Мөн түүнчлэн оюутнууддаа Англи хэлний өдөр тутмын үг хэллэг, зөв хэрэглээ, зөв дуудлагыг өндөр түвшинд бэлтгэгдсэн багш нарын тусламжтайгаар заадаг. |
3 | Ганцаарчилсан хичээл (1:1) | Writing | Энэ ангид суралцагчдын тайлан, эссэ бичих ур чадварыг сайжруулахын зэрэгцээ нисэхийн салбарын зохих нэр томъёог ашиглан бичих чадварыг хөгжүүлдэг. |
4 | Бүлгийн анги (GC) | Listening | Энэ ангид оюутнуудад Нисэхийн хөдөлгөөний удирдлагын дуудлага болон автомат терминалын мэдээллийн үйлчилгээг сонсож ойлгох, тайлбарлах чадварыг сайжруулахад тусладаг. |
5 | Ганцаарчилсан хичээл (1:1) | Reading | Энэ ангид агаарын тээврийн салбарын үг хэллэгийн тайлбар, аэродинамик онол, нислэгийн үндсэн мэдээллийн тухай уншлагын хэсгүүд багтсан байдаг. Мөн цаг агаарын мэдээг төрөл бүрийн нөхцөлд унших, тэдгээрийг хэрхэн ойлгох талаархи өргөн хүрээний мэдлэгийг уншлагийн үндсэн дээр мэдлэг олгох зорилготой юм. |
6 | Бүлгийн анги (GC) | Pronunciation | Нисэхийн англи хэл нь үсэг, тоо зэрэг нь өөр өөр дуудлагатай байдаг ба энэ хичээлээр тухайн мэргэжилд хэрэглэгдэх нэр томъёог хэрхэн зөв хэлэх зэргийг заадаг. |
7 | Бүлгийн анги (GC) | Speaking | Энэ анги нь нисэхийн оюутнуудын ярианы стратегийг судлах зорилготой бөгөөд энэ бодит харилцаан дээр тулгуулан явагддаг нь тэдний ярианы англи хэлний чадвар мэдэгдэхүйц сайжирдаг. Ярилцлагын үеийн асуултууд нь нисэхийн салбартай холбоотой тодорхой сэдвийн хүрээнд үр дүнтэй ярианы стратегийг боловсруулсан байдаг. |
8 | Бүлгийн анги (GC) | Vocabulary | Энэ ангид агаарын тээврийн салбарт хэрэглэгдэх нэр томъёо, хэлц үг, үгсийн санг багтаасан байдаг бөгөөд энэ оюутнуудын үгсийн сангийн нөөцийг сайжруулахад тусладаг. |
9 | Эссе бичих/ Хөгжмийн анги | Essay Writing or Music Class | Бие даах цаг дээр оюутнууд даалгавар, хичээлийн гүйцэтгэл, багшийн удирдсан даалгаваруудыг гүйцэтгэхэд хангалттай хугацаа байдаг. Мөн оюутнууд хичээлийн дараа үгсийн сангаа баяжуулах, үг хэрхэн ашиглах, стрессээс ангижрахын тулд хөгжмийн хичээлд хамрагдах боломжтой. |
Жич: Ганцаарчилсан ангиуд (1:1) нь уян хатан нөхцөлтэй байдаг тул сэдвээ сонгож өөрчлөлт оруулж болдог. Жишээлбэл Career focus -2 цаг, Speaking class – 2 цагийг сонгох гэх мэт.
Источник: Happy Learning Academy – HLA