Сургуулийн танилцуулга

Себү – Филиппиний хамгийн хөгжингүй хотуудын нэг болох Себү нь тус улсын хоёр дахь том хот бөгөөд худалдаа, боловсрол, аж үйлдвэрийн томоохон төв юм.

Happy Learning Academy – HLA HLA нь Себү хотын Лилоан дүүрэгт, хотын төвөөс 16 км, нисэх онгоцны буудлаас 9 км зайд байрладаг.

Яагаад Happy Learning Academy нь Филиппинийг сонгосон бэ?

Олон мянган арлуудаас бүрдсэн энэ үзэсгэлэнт улс нь анх АНУ-ын колони байсан бөгөөд Америкийн ноёрхлын үеээс англи хэлийг боловсролын хөтөлбөртөө хэрэглэх болж, өнөөг хүртэл энэ хэлийг үндэсний хэмжээнд хэрэглэж байна. Тиймээс эх хэл биш ч англи хэл нь Филиппинд боловсролын бүх түвшинд хэрэглэгддэг хоёр дахь хэл болжээ. Филиппин бол боломжийн үнээр хамгийн их 1:1 буюу ганцаарчилсан ганцаарчилсан хичээл авах боломжтой улс бөгөөд сургалтын төлбөрт хоол хүнс, байр, угаалга, цэвэрлэгээ багтсан тул оюутнууд англи хэл сурахад бүрэн анхаарлаа хандуулах боломжтой. Нэмж дурдахад тус улс нь олон сайхан арлууд, найрсаг хүмүүс, шим тэжээлт хоол хүнстэй олон улсын жуулчдын очих дуртай газар юм. Тиймээс Филиппин дэх англи хэлний сургуулиуд нь Япон, Солонгос, Хятад, Тайвань, Вьетнам, Тайланд, Араб, Монгол зэрэг олон орны оюутнуудад англи хэл сурангаа үр бүтээлтэй аялах гол газар болоод байна.

HLA нь Филиппиний англи хэлний томоохон сургуульд олон жил ажилласан туршлагатай, энэ чиглэлээр мэргэшсэн багш, боловсон хүчин, олон улсын стандартад нийцсэн англи хэл заах шинэ тогтолцоог хөгжүүлэхийн зэрэгцээ Монголчууд болон дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн оюутнуудад ээлтэй эерэг өөрчлөлтүүдийг бий болгох зорилготойгоор байгуулагдсан.

Байгууламж:

• Оюутны хотхон нь 11800мкв талбайтай, мод, цэцэг бүхий том ногоон байгууламжаар хүрээлэгдсэн, оюутнууд хотын тоос шороо, чимээ шуугианд өртөхгүйгээр хичээлдээ анхаарлаа төвлөрүүлэхэд тохиромжтой газар юм. Түүнчлэн HLA нь далайн эргээс 800 м зайтай байрладаг тул таатай уур амьсгалтай үед оюутнууд чөлөөт цагаа далайн эрэг дээр өнгөрүүлэх боломжтой.

• Оюутны хотхон нь стандарт хэмжээтэй сагсан бөмбөгийн талбай, 2 усан сан, гадаа спортын хэрэгсэл, мини гольфын талбай, H кафе, дэлгүүр, ширээний теннис, биллярд, дартс, бадминтон, гүйлт, дугуйн зам зэргээр тохижуулагдсан тул оюутнууд сургуульдаа спортоор хичээллэж, чөлөөт цагаа сонирхолтой өнгөрүүлэх боломжтой.

Боловсрол:

• HLA нь дэлхийн хамгийн нэр хүндтэй боловсролын байгууллагуудаар хүлээн зөвшөөрөгдсөн Кембрижийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Кембрижийн англи хэл нь шинжлэх ухааны үндэслэлтэй бөгөөд суралцагчдад ойлгомжтой байдаг онцлогтой.

• HLA нь багшлах боловсон хүчнээ ч бас Кембрижийн стандартын дагуу мэргэшүүлж бэлтгэдэг. Үүнээс гадна багш нар болон сургалтын чанарыг хадгалахын тулд Кембрижийн стандартын дагуу шалгалт, үнэлгээнд тогтмол хамруулдаг.

Source: Happy Learning Academy – HLA

Related post

Зуны зуслан

Хүүхэд бүрийн инээмсэглэл, амжилт бидний хамгийн том шагнал болдог HLA-ийн зуны зусланд тавтай морилно уу. HLA зуны зуслангийн зорилго нь 6-16 насны хүүхдүүд англи хэл

Англи хэлний кемп

HLA-ийн Өвлийн кемп хөтөлбөр нь 6-17 насны хүүхдүүдэд зориулагдсан, уян хатан хуваарьтай тул эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ өвөл, зуны амралтаар тохирсон хугацааг сонгон суралцуулах боломжтой. Ганцаарчилсан

Яагаад HLA-г сонгох ёстой вэ?

I. Манай сургууль Ковид-19 цар тахлын дараа буюу гадаадад суралцахад аюулгүй болсон үед байгуулагдсан хэдий ч Филиппиний Засгийн газраас шаарддаг эрүүл ахуйн стандартыг хангасан. Тус

Себү дэх амьдрал

СЕБҮ ХОТ Филиппиний зүрхэнд байрлах Себү нь нийслэл Манилагийн дараа ордог тус улсын хоёр дахь том хот бөгөөд “Өмнөдийн хатан хаан” гэгддэг. Энэ нь Филиппиний

Scroll to Top