Search
Search
Close this search box.

Цагдаагийн англи хэлний хөтөлбөр

Цагдаагийн англи хэлний хөтөлбөр нь хууль сахиулах байгууллагын мэргэжилтнүүдийн үүрэг хариуцлагын нарийн төвөгтэй нөхцөлд зохицуулахад шаардлагатай хэл шинжлэлийн хэрэгслээр хангах, цагдаагийн үүрэгт ажилын төрөл бүрийн нөхцөл байдалд үр дүнтэй харилцаа холбоог хангах зорилготой юм.

Хэн суралцах вэ?

– Хамгийн багадаа 4 долоо хоногийн хугацаанд Цагдаагийн мэргэжилтнүүдэд тулгардаг төрөл бүрийн нөхцөл байдалд хэрэглэгдэх англи хэлний мэдлэгээ сайжруулах хүсэлтэй албан хаагчидад. Түүнчлэн илүү үр дүнтэй суралцахыг хүсвэл 8 долоо хоног болон түүнээс дээш хугацаанд суралцахыг санал болгож байна.

– Хууль сахиулах үүргээ үр дүнтэй гүйцэтгэхийн тулд англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхийг эрмэлздэг цагдаа болон сонсогчид. 

– Анхан шатны англи хэлний мэдлэггүй, хууль сахиулахын салбарт ажиллах гэж буй мэргэжилтнүүд цагдаагийн байгууллагын шаардлагад нийцсэн англи хэлний суурь мэдлэгийг эзэмших гэж буй оюутнууд.

Яагаад HLA-д Цагдаагийн англи хэлний хөтөлбөрт суралцах ёстой вэ?

  • Хууль сахиулах байгууллагын мэргэжилнүүд “Цагдаагийн англи хэл”-ний хөтөлбөрт суралцсанаар ажлын байранд тулгарч байдаг онцгой нөхцөл байдалд гадаад хэл дээрхи харилцааны ур чадвараа дээшлүүлэх юм.
  • HLA нь хууль сахиулах албан хаагчдын өдөр тутмын харилцаа болон онцгой нөхцөл байдалд хэрэглэгдэх үгсийн сангийн нөөцтэй байгаад зогсохгүй тэднийг өөрсдийн албан үүргээ сайн биелүүлэх ёс зүй, мэргэжлийн ур чадвар, нийгмийн харилцаа холбоо, ойлголцол, хамтын ажиллагааг сайжруулахад ач холбогдол бүхий хичээлийн агуулгийг хөтөлбөртөө шингээж өгсөн.
Сургалтын зорилго:

  • Цагдаагийн албан үүргээ гүйцэтгэх үйл ажиллагааны явцад мэдээллийг үнэн зөв дамжуулах, зайлшгүй шаардлагатай аман болон бичгийн тодорхой харилцааны ур чадварыг хөгжүүлэх.
  • Гэмт хэргийн мөрдөн байцаалтын явцад ярилцлага хийх, байцаах, олж илрүүлсэн баримтуудыг баримтжуулах, шаардлагатай хэлний ур чадварыг мөрдөн байцаагч болон албан хаагчдад эзэмшүүлэх. 
  • Цагдаагийн үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх, олон нийтийн итгэлцлийг бий болгох, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, эерэг харилцааг дэмжих.

Нэг өдрийн хичээлийн бүтэц: Ганцаарчилсан анги – 4 цаг, Бүлгийн анги – 4 цаг, Сонгох хичээл (Эссэ бичих, Хөгжмийн анги)- 1 цаг.

ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ:

A. Карьер дээр төвлөрсөн

  • Мэргэжлийн англи хэл нь өөрийн гэсэн хэлний бүтэц, дүрэм журамтай байдаг ба мэргэжлийн, академик, өдөр тутмын гэсэн хэсгүүдээс бүрддэг. Салбарын бус хүмүүст үл ойлгогдох олон янзын хэллэг, товчилсон үгс, ярианаы хэллэгтэй байдаг. Тиймээс хичээлийн хөтөлбөр нь сонгосон мэргэжлээрээ англи хэлийг сурах боломжийг олгох зорилготой юм.

B. Нэгдмэл арга

  • Англи хэлний сургалтын хөтөлбөрийн талаар өргөн хүрээний гүн мэдлэгтэй, өндөр ур чадвартай олон багш нартай хамтран хэлний гол чадваруудыг эзэмших боломжтой.

C. Суралцагч төвтэй

  • Суралцагч бүрийн макол болон микро чадварыг хөгжүүлэхэд анхаарч харилцааны чадварыг хөгжүүлэх замаар англи хэлний мэдлэгийг идэвхижүүлдэг.
  • Багш нар оюутнуудын суралцах үйл явцад хяналт тавин, ахиц гаргахын тулд үргэлж дэмжлэг үзүүлж байдаг.

D. Үр дүнд суурилсан боловсролын систем

  • Оюутнуудын явцын шалгалтын үр дүнд анхаарал хандуулдаг.
  • Багш нар долоо хоног тутамд оюутнуудын сурлагын талаар болон амжилт, цаашид сайжруулах шаардлагатай ур чадваруудын талаар тайлан бэлтгэдэг.
  • Сургалтын төгсгөлд оюутнуудад гэрчилгээ олгодог.
ЭЛСЭЛТИЙН ШААРДЛАГА:

Хичээлийн хөтөлбөрүүд нь англи хэлний түвшин шаардахгүй.

HLA түвшин

HLA түвшинCEFR түвшинТодорхойлолт
10C2Proficient
9C1Advanced
8B2+Upper Intermediate
7B2Upper-Intermediate
6B1+Intermediate
5B1Intermediate
4A2+Pre-Intermediate
3A2Elementary
2A1+Elementary
1A1High Beginner
0.5PA+Middle Beginner
0PALow Beginner

өдрийн жишиг хуваарь

ЦАГАГУУЛГА
07:00-08:00Өглөөний цай
07:45-08:05Шинэ үгийн шалгалт
08:10-09:001-р цаг
09:05-09:552-р цаг
10:05-10:553-р цаг
11:00-11:504-р цаг
11:50-13:00Өдрийн хоол
13:00-13:505-р цаг
13:55-14:456-р цаг
14:50-15:407-р цаг
15:45-16:358-р цаг
16:40-17:309-р цаг
17:55-19:00Оройн хоол
Даваа – Баасан гарагийн хичээлийн нэг өдрийн жишиг хуваарь
ХИЧЭЭЛ ТУС БҮРИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ:

Happy Learning Academy – HLA

Related post

HLA CAMP-ИЙН ОЮУТНУУД ЯАГААД АМРАЛТЫН ӨДРҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХ ЁСТОЙ ВЭ?

Тус сургуулийн зуны зуслангийн сургалтад хамрагдсанаар сурагчид маань Англи хэлний мэдлэгээ дээшлүүлээд зогсохгүй Филиппин Улсын үзэсгэлэнт Себу хотын иргэдийн соёл, аялал жуулчлалын талаар суралцах боломжтой

ЕРӨНХИЙ АНГЛИ ХЭЛ – LIGHT

ЕРӨНХИЙ АНГЛИ ХЭЛ – LIGHT Хөнгөрүүлсэн Ерөнхий англи хэлний хөтөлбөр нь оюутнуудад өдөр тутмын нөхцөл байдалд англи хэлээр сонсох, ярих, унших, бичих чадвараа өөртэй итгэлтэйгээр

Happy Learning Academy-ийн оюутан Kelly-гийн сэтгэгдэл

Сайн байцгаана уу багш нараа, найзуудаа. Намайг Келли гэдэг. Би Вьетнамаас ирсэн. Вьетнамд хэлэнд “Хувь тавилан байдаг” хэмээх үг бий. Би энэхүү нийтлэлдээ надтай адил

Тоглоомын өдөр – Гайхамшигт уралдаан

“Дүрмийн мэдлэггүйгээр багахан зүйлийг ойлгуулж чадах ч, үгийн сангүйгээр юу ч ойлгуулж чадахгүй.”– Дэвид А. Вилкинс (1972) Англи хэлийг хэрхэн үр дүнтэй, хялбар аргаар сурж,

Анагаах ухааны англи хэл

Анагаах ухааны англи хэлний хөтөлбөр Уг хичээлийн хөтөлбөр нь төрөлх англи хэлээр ярьдаггүй анагаахын оюутнууд болон эрүүл мэндийн салбарт шаардлагатай нэр томъёог сурч, сонгосон мэргэжлийнхээ