ЕРӨНХИЙ АНГЛИ ХЭЛ
HLA-ийн ерөнхий англи хэлний хөтөлбөр нь оюутнуудад англи хэлийг харилцаанд ашиглаж сурахаас гадна дүрмийн болон үгсийн санг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж, ярих сонсох, унших, бичих зэрэг англи хэлний мэдлэгийн бат бөх суурийг тавьж өгдөг.
Хэн суралцах вэ?
– 4 долоо хоногийн хугацаанд англи хэлний цогц ур чадварыг сайжруулахыг хүссэн суралцагч
– Англи хэл дээр харилцааны ур чадвар эзэмшихийг хүссэн англи хэлгүй орны суралцагч
– Олон улсад ажиллах, олон улсын коллеж, их дээд сургуульд элсэхээр бэлтгэж байгаа, гадаадад, олон улсаар байнга аялдаг, аялахаар төлөвлөж, туршлага хуримтуулж буй суралцагчид
– Англи хэл сурч эхлэхээр шийдсэн, англи хэлний суурьгүй болон англи хэлний түвшин дээшлүүлэх бүх түвшний англи хэлтэй суралцагч
Яагаад Happy Learning Academy-ийн Ерөнхий англи хэлний хөтөлбөрт хамрагдах ёстой вэ?
- Happy Learning Academy –ийн багш нар бүгд сонгон шалгаруулалтын нарийн шаардлагыг хангаж, мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн. Бүх багш нар мэргэжлийн бөгөөд TESOL/TEFL/IELTS –ийн гэрчилгээтэй.
- Happy Learning Academy нь Кембрижийн сургалтын хөтөлбөрийн дагуу, дэлхийн томоохон боловсролын байгууллагуудад өргөн хэрэглэгддэг, хүлээн зөвшөөрөгдсөн Common European Framework of Reference for Languages (CEFR) –д нийцсэн сургалтын хөтөлбөртэй.
- Happy Learning Academy нь суралцагч бүрийг элссэн цагаас эхлэн 7 хоног тутамд үнэлж, түвшин тогтоох шалгалт, явцын шалгалт, төгсөлтийн шалгалтанд үндэслэн суралцах хугацаандаа гаргасан ахиц дэвшлийн талаар дэлгэрэнгүй тайлан гарган суралцагч бүрт танилцуулдаг.
Сургалтын зорилго:
- Англи хэлний ярианы чадварыг хөгжүүлэн, өдөр тутмын ажил амьдралдаа хэрэглэдэг болох
- Англи хэлний үгсийн санг баяжуулах, авиа зүй болон өгүүлбэрзүйн зөв бүтцийг хөгжүүлэх.
- Англи хэлний харилцааны чадвараа сайжруулан, өөрийгөө илэрхийлэхдээ тайван итгэлтэйгээр илэрхийлэхэд суралцана.
- Олон улсын оюутнуудтай хамтдаа суралцан, хичээл дээр болон хичээлийн бус цагаар харилцан ярилцах боломжтой байдаг бөгөөд хэлний дуудлага мэдэгдэхүйц сайжирдаг.
- Гадаад улсад суралцах болон ажиллаж амьдрахад бэлтгэх.
Нэг өдрийн хичээлийн бүтэц: Ганцаарчилсан анги – 4 цаг, Бүлгийн анги – 4 цаг, Бие даан суралцах анги (эссе бичих, хөгжмийн анги)- 1 цаг
ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ:
A. Цогц арга зам
- Англи хэлний сургалтын хөтөлбөрийн талаар өргөн хүрээний гүн мэдлэгтэй, өндөр ур чадвартай олон багш нартай хамтран хэлний гол чадваруудыг эзэмших
B. Суралцагч төвтэй
- Суралцагч бүрийн макро болон микро чадварыг хөгжүүлэхэд анхаарч харилцааны чадварыг хөгжүүлэх, англи хэлний мэдлэгийг идэвхжүүлдэг.
- Оюутнуудын суралцах үйл явц, ахиц дэвшлийг хянан явцын шалгалт болон төгсөлтийн шалгалтыг зохион байгуулдаг
C. Үр дүнд суурилсан боловсролын систем
- Оюутнуудын явцын шалгалтын үр дүнд анхаарал хандуулдаг.
- Багш нар долоо хоног тутамд оюутнуудын сурлагын талаар болон амжилт, сайжруулах шаардлагатай чадваруудын талаар тайлан бэлтгэдэг.
- Амжилттай суралцан төгссөн оюутнуудад төгсөлтийн шалгалтыг үндэслэн гэрчилгээ олгодог.
Ерөнхий Англи хэлний хөтөлбөр:
Хичээлийн хөтөлбөр нь англи хэлний 0 түвшинээс эхлэн гүнзгийн түвшин хүртэл бүх суралцагчдад зориулагдсан
HLA түвшин
HLA түвшин | CEFR түвшин | Тодорхойлолт |
10 | C2 | Proficient |
9 | C1 | Advanced |
8 | B2+ | Upper Intermediate |
7 | B2 | Upper-Intermediate |
6 | B1+ | Intermediate |
5 | B1 | Intermediate |
4 | A2+ | Pre-Intermediate |
3 | A2 | Elementary |
2 | A1+ | Elementary |
1 | A1 | High Beginner |
0.5 | PA+ | Middle Beginner |
0 | PA | Low Beginner |
өдрийн жишиг хуваарь
ЦАГ | АГУУЛГА |
07:00-08:00 | Өглөөний цай |
07:45-08:05 | Шинэ үгийн шалгалт |
08:10-09:00 | 1-р цаг |
09:05-09:55 | 2-р цаг |
10:05-10:55 | 3-р цаг |
11:00-11:50 | 4-р цаг |
11:50-13:00 | Өдрийн хоол |
13:00-13:50 | 5-р цаг |
13:55-14:45 | 6-р цаг |
14:50-15:40 | 7-р цаг |
15:45-16:35 | 8-р цаг |
16:40-17:30 | 9-р цаг |
17:55-19:00 | Оройн хоол |
Good communication is the bridge between confusion and clarity.
Хичээл тус бүрийн дэлгэрэнгүй:
Анги | Хичээлийн төрөл | Чадвар | Тодорхойлолт |
1 | Ганцаарчилсан хичээл (1:1) | Ярих ур чадвар | Энэ анги нь суралцагчдад чөлөөт болон академик материал дээр тулгуурлан англи хэлээр төрөл бүрийн сэдвээр зөв бүтцээр өөртэй итгэлтэй ярьж сурахад чиглүүлж өгдөг. |
2 | Бүлгийн анги | Ерөнхий ур чадвар | Нэгдсэн анги (унших, бичих, сонсох, ярих) нь оюутнуудад бусад оюутнуудтай харилцах, хамтдаа суралцах, ялгаа, онцлог тал бүрийг үнэлэх боломжийг олгох зорилготой юм. Түүгээр ч зогсохгүй оюутнуудад өдөр тутмын англи хэлний илэрхийлэл, англи хэлийг зөв хэрэглэх, зөв дуудлагыг өндөр түвшинд бэлтгэгдсэн багш нарын тусламжтайгаар заадаг. |
3 | Ганцаарчилсан хичээл (1:1) | Бичих ур чадвар | Энэ нь суралцагчдад стандарт академик англи хэлний бичих чадварыг сайжруулдаг. Оюутан өөрийн хувийн мэдлэг, туршлагад тулгуурлан санал бодлоо илэрхийлэн бичдэг болох, мөн уншсан, сонссон зүйл дээрээ тулгуурлан эрдэм шинжилгээний мэдээллийн талаар бичгээр харилцах чадвараа нэмэгдүүлэх боломжтой. |
4 | Бүлгийн анги | Сонсох ур чадвар | Энэ анги нь оюутнуудад ярианы англи хэлийг сонсох, ойлгох чадварыг сайжруулахад тусалдаг. |
5 | Ганцаарчилсан хичээл (1:1) | Унших ур чадвар | Энэ анги суралцагчдийн унших чадварыг хөгжүүлэх, хурцлах зорилготой юм. Төрөл бүрийн сэдвүүд уншсан оюутнууд холбогдолтой асуултанд хариулах шаардлагатай болдог. Энэ ангид суралцагчдийн ойлгох чадварыг бататгах болно. |
6 | Бүлгийн анги | Дуудлага | Оюутнууд англи хэлээр ярьдаггүй өөр өөр орноос ирдэг тул үгийг зөв хэлэхэд хэцүү байдаг. Иймээс оюутан бүр энэ ангид суралцах шаардлагатай байдаг бөгөөд энэ нь тэдэнд үгсийг зөв хэлж, бодит амьдрал дээр ашиглахад тусалдаг. |
7 | Ганцаарчилсан хичээл (1:1) | Ерөнхий ур чадвар | Унших, бичих, сонсох, ярих чадваруудыг нэгтгэсэн энэ ангид багш нар оюутан тус бүрийн чадварт нарийн хяналт тавидаг. |
8 | Бүлгийн анги | Дүрэм | Энэ ангид оюутнууд үйл үгүүдийн цагийн хэрэглээг зөв ашиглахад тусладаг бөгөөд мөн өгүүлбэрийн дүрмийн хэрэглээг сайжруулах, цэг таслалыг хэрхэн ашиглах талаарх мэдлэгийг нэмэгдүүлдэг. |
9 | Бие даалт | Эссэ бичих/ Хөгжмийн анги | Бие даах цаг дээр оюутнууд даалгавар, хичээлийн гүйцэтгэл, багшийн удирдсан даалгаваруудыг гүйцэтгэхэд хангалттай хугацаа байдаг. Мөн оюутнууд хичээлийн дараа илүү их үгсийн сан, үг хэрхэн ашиглах, стрессээс ангижрахын тулд хөгжмийн хичээлд хамрагдах боломжтой. |
Источник: Happy Learning Academy – HLA