Бизнесийн англи хэл
HLA – ийн Бизнесийн англи хэлний хөтөлбөр нь албан харилцаанд шаардлагатай ур чадваруудыг багтаасан хувь хүний болон мэргэжлийн хэрэгцээг хангахад зориулагдсан. Илтгэл тавих, хэлэлцээр хийх, уулзалтад оролцох, харилцаа холбоо тогтоох, албан захидал болон тайлан бичих зэрэг ур чадваруудад суралцдаг.
Хэн суралцах вэ?
– Ажлын байранд шаардлагатай англи хэлний ур чадварыг эзэмшиж чадварлаг бизнесийн мэргэжилтэн болохыг хүссэн оюутнууд 8 долоо хоног болон богино хугацааны өргөн цар хүрээтэй сургалт.
– Бизнесийн салбарын хүмүүс болон бизнес эрхлэх хүсэлтэй англи хэлний аман болон бичгийн харилцааны чадвараа сайжруулан хөгжүүлэхийг хүссэн.
Яагаад Happy Learning Academy-ийн бизнесийн англи хэлний хөтөлбөрт хамрагдах ёстой вэ?
HLA бизнесийн англи хэлний хөтөлбөр нь богино хугацаанд бизнесийн чиглэлээр аман болон бичгийн чадвараа дээшлүүлэх хүсэлтэй аливаа бизнес эрхлэгч эсвэл бизнес эрхлэх хүсэлтэй хүмүүст зориулагдсан. HLA-ийн багш нар бизнесийн хичээлийг онол, практикийн үндсэн хослуулан заах чадвартай тусгайлан бэлтгэгдсэн байдаг. Сургалтын материалыг бизнесийн англи хэлний хичээлийн хөтөлбөрт тохируулан бэлтгэсэн байдаг.
Сургалтын зорилго:
- Хичээлийн явцад оюутныг харилцан ярианы үг хэллэгийг хянан, харилцааны байр сууриа идэвхитэй илэрхийлэх, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх, хөгжүүлэх
- Гэрээ боловсруулах, харилцагч болон түншүүдэд и-мэйл бичих, гэрээ хэлэлцээр хийх зэрэг ажлыг англи хэл дээр гүйцэтгэж чаддаг болох
- Олон улсын соёлд нийцсэн сэтгэл хөдлөл, зан төлөв, биеийн хэлэмжээр дамжуулан чөлөөтэй англи хэлээр ярих чадварыг хөгжүүлэх.
Нэг өдрийн хичээлийн бүтэц: Ганцаарчилсан анги – 4 цаг, Бүлгийн анги – 4 цаг, Сонгох хичээл (Эссэ бичих, Хөгжмийн анги)- 1 цаг
ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ:
A. Нэгдмэл арга
- Англи хэлний сургалтын хөтөлбөрийн талаар өргөн хүрээний гүн мэдлэгтэй, өндөр ур чадвартай олон багш нартай хамтран хэлний гол чадваруудыг эзэмших
B. Суралцагч төвтэй
- Суралцагч бүрийн макро болон микро чадварыг хөгжүүлэхэд анхаарч харилцааны чадварыг хөгжүүлэх, англи хэлний мэдлэгийг идэвхжүүлдэг.
- Багш нар оюутнуудын суралцах үйл явцад хяналт тавин, ахиц гаргахын тулд үргэлж дэмжлэг үзүүлж байдаг.
C. Үр дүнд суурилсан боловсролын систем
- Оюутнуудын явцын шалгалтын үр дүнд анхаарал хандуулдаг.
- Багш нар долоо хоног тутамд оюутнуудын сурлагын талаар болон амжилт, сайжруулах шаардлагатай чадваруудын талаар тайлан бэлтгэдэг.
- Амжилттай суралцан төгссөн оюутнуудад төгсөлтийн шалгалтыг үндэслэн гэрчилгээ олгодог.
D. Карьерт төвлөрсөн
- Мэргэжлийн англи хэл нь өөрийн гэсэн хэлний бүтэц, дүрэм журамтай байдаг ба техникийн, академик, өдөр тутмын гэсэн хэсгүүдээс бүрддэг. Салбарын бус хүмүүст үл ойлгогдох олон янзын хэллэг, товчилсон үг, ярианы хэллэгтэй байдаг. Тиймээс хичээлүүд нь сонгосон мэргэжлээрээ англи хэлийг сурах боломжийг олгох зорилготой юм
ЭЛСЭЛТИЙН ШААРДЛАГА:
Common European Framework of Reference (CEFR)
HLA түвшин | CEFR түвшин | Тодорхойлолт |
Basic User | A1 | Ерөнхий англи хэлний сургалтанд суух |
Basic User | A2 | Ерөнхий англи хэлний сургалтанд суух |
Independent User | B1 | 140-159 (Preliminary) |
Independent User | B2 | 160-179 (Vantage) |
Proficient | C1 | 180-199 (Higher) |
Proficient | C2 | 200 up |
– Хэрвээ 140 оноонд хүрч чадаагүй оюутнуудад Ерөнхий англи хэлний хөтөлбөрөөр хичээллэх, эсхүл Ерөнхий англи хэлний хөтөлбөрт суралцдаг оюутнуудтай бүлгээр хичээллэхийг зөвлөж байна.
Өдөр тутмын цагийн хуваарь
Цаг | Тодорхойлолт |
07:00-08:00 | Өглөөний цай |
07:45-08:05 | Шинэ үгийн шалгалт |
08:10-09:00 | 1-р цаг |
09:05-09:55 | 2-р цаг |
10:05-10:55 | 3-р цаг |
11:00-11:50 | 4-р цаг |
11:50-13:00 | Өдрийн хоол |
13:00-13:50 | 5-р цаг |
13:55-14:45 | 6-р цаг |
14:50-15:40 | 7-р цаг |
15:45-16:35 | 8-р цаг |
16:40-17:30 | 9-р цаг |
17:55-19:00 | Оройн хоол |
Improve your English for the workplace and learn about business topics to help you work more effectively and make the most of career opportunities.
ХИЧЭЭЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ:
Анги | Хичээлийн төрөл | Чадвар | Тодорхойлолт |
1 | Ганцаарчилсан хичээл (1:1) | Business Focus | Энэ анги нь оюутнуудад англи хэлийг өргөн хүрээтэйгээр ашиглан онолын мэдлэгээ практикт ашиглах боломжийг олгодог. Ингэснээр англи хэлээр ярьдаг орчинд ажиллах, суралцах, хамтран ажиллахад шаардлагатай суурийг бэлдэж өгдөг. |
2 | Бүлгийн анги (GC) | General Skills | Оюутнууд оюутнуудтай харилцах, хамтдаа суралцах, бусад улс орны соёлтой танилцах зорилготой нэгдсэн анги (унших, бичих, сонсох, ярих ур чадваруудыг нэгтгэсэн). Мөн түүнчлэн оюутнуудаа Англи хэлний өдөр тутмын үг хэллэг, зөв хэрэглээ, зөв дуудлагыг өндөр түвшинд бэлтгэгдсэн багш нарын тусламжтайгаар заадаг. |
3 | Ганцаарчилсан хичээл (1:1) | Business Presentation | Энэ ангид оюутнууд хэрхэн бизнес санал бэлтгэх, бусдад танилцуулах талаар сурдаг. Тиймээс бусад оюутнуудад илтгэл тавих, илтгэлийг хэрхэн бэлтгэх, төлөвлөх бусад хүргэх гэх мэт арга замуудыг зааж өгдөг. |
4 | Ганцаарчилсан хичээл (1:1) | Listening | Энэ анги нь оюутнуудыг ярианы англи хэлийг сонсох, ойлгох чадварыг сайжруулахад тусладаг. |
5 | Ганцаарчилсан хичээл (1:1) | General Business | Бизнесийн мэдлэг бол стратегийн чухал хөрөнгө оруулалт юм. Тус ангид оюутнууд англи хэлийг ашиглан өөрсдийн бизнесийг бүтээж, ур чадвар, туршлагаа нэгтгэдэг. |
6 | Бүлгийн анги (GC) | Pronunciation | Анхдагч англи хэлгүй оюутнуудад англи хэл дээрх зарим үгсийн зөв, буруу дуудлагын асуудал тулгардаг. Иймээс оюутан бүр үгсийг зөв хэлэх, бодит амьдрал дээр ашиглах чадварыг нь сайжруулахад тусладаг. |
7 | Ганцаарчилсан хичээл (1:1) | Speaking | Тус анги нь оюутны хувийн туршлага, өдөр тутмын амьдралын нөхцөл байдал зэргийг академик үг хэллэг хэрэглэн төрөл бүрийн сэдвээр өөртөө итгэлтэйгээр ярихад нь тусладаг. |
8 | Бүлгийн анги (GC) | Business Vocabulary | Үгсийн сангийн хичээл нь оюутнуудад бизнесийн нэр томьёог орчуулах болон салбарын үгсийн санг сайжруулахад тусладаг. |
9 | Эссе бичих/ Хөгжмийн анги | Essay Writing/ Music Class | Бие даах цаг дээр оюутнууд даалгавар, хичээлийн гүйцэтгэл, багшийн удирдсан даалгаваруудыг гүйцэтгэхэд хангалттай хугацаа байдаг. Мөн оюутнууд хичээлийн дараа илүү их үгсийн сан, үг хэрхэн ашиглах, стрессээс ангижрахын тулд хөгжмийн хичээлд хамрагдах боломжтой. |
Источник: Happy Learning Academy – HLA