Ганцаарчилсан хичээл
Групп хичээл
ХИЧЭЭЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Сурагчид өдөр бүр ганцаарчилсан 4, бүлгийн 3, спортын 1, хөгжмийн 1 гэсэн 9 хичээлтэй.
Өдөрт 6 цаг гаруй англиар ярьдаг орчин нь суралцагчдад англи хэлний хэрэглээгээ илүү хурдан сайжруулах дадлыг бий болгож, англиар сэтгэн бодоход тусалдаг. Ялангуяа HLA нь суралцагчид англи хэлээр ярихаас айхаа больж, суралцах явцад үргэлж хүсэл эрмэлзэлтэй байлгахыг зорьдог.
ХИЧЭЭЛЭЭС ГАДУУРХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
Хүүхдийн оройн хуваарьт өдрийн тэмдэглэл, эсээ бичих, англи хэл дээр илтгэл тавих зэрэг өөр өөр даалгавар өгнө. Харин амралтын өдрүүдэд спортын тэмцээн, уламжлалт тоглоом тоглох гэх мэт биеийн тамирын дасгал хийх боломжтой.
Happy Learning Academy-ийн амралтын хөтөлбөр нь англи хэл сурангаа, Себү хотоор аялах хөтөлбөр юм. Бямба гариг бүр сурагчид Себүгийн алдартай газруудаар аялах болно. Ажлын өдрүүдэд HLA нь угтан авах үдэшлэг, төрсөн өдрийн үдэшлэг, спортын тэмцээн гэх мэт олон арга хэмжээг зохион байгуулдаг.
Аялал
Дэлгүүр хэсэг цаг
Source: Happy Learning Academy