Анагаах ухааны англи хэлний хөтөлбөр
Уг хичээлийн хөтөлбөр нь төрөлх англи хэлээр ярьдаггүй анагаахын оюутнууд болон эрүүл мэндийн салбарт шаардлагатай нэр томъёог сурч, сонгосон мэргэжлийнхээ дагуу англи хэл суралцахыг эрмэлздэг эмнэлэгийн ажилтнуудад зориулсан. Түүнчлэн анагаахын англи хэлийг эзэмшсэнээр оюутнууд анагаахын чиглэлээр суралцах тэтгэлэгт хамрагдах боломж бий болохоос гадна өндөр нэр хүндтэй эмнэлэгийн байгууллагад ажиллах боломжтой.
Хэн суралцах вэ?
– Анагаахын салбарын оюутнуудын англи хэлний чадварыг сайжруулах 8 долоо хоногийн гүнзгийрүүлсэн хөтөлбөр
– Анагаах ухааны салбарын англи хэлний мэдлэг болон үгсийн санг бодит нөхцөлд хэрэглэхээр суралцах гэж буй англи хэлээр ярьдаггүй улс орны анагаахын мэргэжилтэн болон анагаахын чиглэлээр суралцаж байгаа оюутнууд.
– Анагаах ухааны салбарын англи хэлийг болон өдөр тутмын харилцааны англи хэлний чадвараа сайжруулахыг хүсч буй эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагсад.
ЯАГААД HLA-д АНАГААХЫН АНГЛИ ХЭЛНИЙ ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦАХ ЁСТОЙ ВЭ?
- HLA нь Кембриджийн англи хэлний хөтөлбөрийг дагуу эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн хэлний мэдлэгийг үнэлэхийн тулд OET-ийг ашигладаг бөгөөд энэ нь оюутнуудыг суралцаж буй хугацаанд мэргэжлийн болон хэрэглээний англи хэлийг зэрэг үнэлдэг.
- OET нь эрүүл мэндийн салбарын англи хэлний тодорхой хэрэгцээнд нийцдэг. Энэ нь англи хэлээр ярьдаг орчинд дадлага хийх хүсэлтэй эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн хэлний мэдлэгийг үнэлдэг бөгөөд HLA нь оюутнуудын мэргэжлийн онцлог, харилцааны англи хэлний хэрэгцээг хангадаг.
- Хичээлийн хөтөлбөр нь оюутнуудын макро ур чадварыг сайжруулахад чиглэгдсэн байдаг бөгөөд сонсох, унших, бичих, ярих ур чадваруудад OET-ийн шалгалтууд байнга хяналт тавьж байдаг.
Сургалтын зорилго:
- Англи хэл дээр тайлан бичих үед эмнэлэгийн салбарын нэр томъёог ашиглах
- Анагаах ухааны салбарт англи хэлний чадвараа батлах.
- Оюутнуудад сонгосон карьертаа амжилтанд хүрэхэд нь туслах .
- Англи хэл дээр эрүүл мэнд, анагаахын чиглэлээр семинар, хурал цуглаанд оролцох.
- Олон улсын эрүүл мэндийн салбарын мэргэжилтэнүүдтэй өөртэй итгэлтэйгээр харилцах.
Нэг өдрийн хичээлийн бүтэц: Ганцаарчилсан анги – 4 цаг, Бүлгийн анги – 4 цаг, Сонгох хичээл (Эссэ бичих, Хөгжмийн анги)- 1 цаг
ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ:
A. Нэгдмэл аргазүй
- Англи хэлний сургалтын хөтөлбөрийн талаар өргөн хүрээний гүн мэдлэгтэй, өндөр ур чадвартай олон багш нартай хамтран хэлний гол чадваруудыг эзэмших боломжтой.
B. Суралцагч төвтэй
- Суралцагч бүрийн макро болон микро чадварыг хөгжүүлэхэд анхаарч харилцааны чадварыг хөгжүүлэх замаар англи хэлний мэдлэгийг идэвхижүүлдэг.
- Багш нар оюутнуудын суралцах үйл явцад хяналт тавин, ахиц гаргахын тулд үргэлж дэмжлэг үзүүлж байдаг.
C. Үр дүнд суурилсан боловсролын систем
- Оюутнуудын явцын шалгалтын үр дүнд анхаарал хандуулдаг.
- Багш нар долоо хоног тутамд оюутнуудын сурлагын талаар болон амжилт, цаашид сайжруулах шаардлагатай ур чадваруудын талаар тайлан бэлтгэдэг.
- Сургалтын төгсгөлд оюутнуудад гэрчилгээ олгодог.
D. Карьерт төвлөрсөн
- Мэргэжлийн англи хэл нь өөрийн гэсэн хэлний бүтэц, дүрэм журамтай байдаг ба мэргэжлийн, академик, өдөр тутмын гэсэн хэсгүүдээс бүрддэг. Салбарын бус хүмүүст үл ойлгогдох олон янзын хэллэг, товчилсон үгс, ярианы хэллэгтэй байдаг. Тиймээс хичээлийн хөтөлбөр нь сонгосон мэргэжлээрээ англи хэлийг сурах боломжийг олгох зорилготой юм.
ЭЛСЭЛТИЙН ШААРДЛАГА:
Common European Framework of Reference (CEFR)
CEFR LEVEL | OET GRADE | OET SCORE | |
Basic User | A1 | ||
Basic User | A2 | E | 0-90 |
Independent User | B1 | D | 100-190 |
Independent User | B2 | C | 200-290 |
Proficient User | C1 | C+ | 300-340 |
Proficient User | C1+ | B | 350-440 |
Proficient User | C2 | A | 450-500 |
– Элсэлтийн OET шалгалтанд 100 оноонд хүрсэн тохиолдолд хөтөлбөрт суралцах боломжтой.
– Хэрвээ элсэлтийн OET шалгалтанд 100 оноонд хүрч чадаагүй тохиололд Ерөнхий англи хэлний хөтөлбөрт хамрагдахыг зөвлөж байна.
Өдөр тутмын цагийн хуваарь
Цаг | Тодорхойлолт |
07:00-08:00 | Өглөөний цай |
07:45-08:05 | Шинэ үгийн шалгалт |
08:10-09:00 | 1-р цаг |
09:05-09:55 | 2-р цаг |
10:05-10:55 | 3-р цаг |
11:00-11:50 | 4-р цаг |
11:50-13:00 | Өдрийн хоол |
13:00-13:50 | 5-р цаг |
13:55-14:45 | 6-р цаг |
14:50-15:40 | 7-р цаг |
15:45-16:35 | 8-р цаг |
16:40-17:30 | 9-р цаг |
17:55-19:00 | Оройн хоол |
ХИЧЭЭЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ:
Анги | Хичээлийн төрөл | Сэдэв | Тодорхойлолт |
1 | Ганцаарчилсан анги (1:1) | Career Focus | Энэ анги нь оюутнуудад эрдэм шинжилгээний хөтөлбөрөөр дамжуулан мэргэжлийн замналаа тодорхойлж, англи хэлийг сайтар судалснаар англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх тодорхой нэг ажил мэргэжлийн салбарт анхаарлаа төвлөрүүлэх боломжийг олгодог. |
2 | Бүлгийн анги (GC) | General Skills | Англи хэлийг практик орчинд хэрэглэхэд чиглэгдсэн анги. |
3 | Ганцаарчилсан анги (1:1) | OET Writing | Мэргэжлийн онцлогт тохирсон бичих даалгавар, тухайлбал онош бичих, зөвлөгөө, лавлагаа гэх мэт |
4 | Бүлгийн анги (GC) | OET Listening | Өвчтөнд өгч буй зөвлөгөө болон эрдэм шинжилгээний хурал, лекц дээр үндэслэн сонсох ур чадвараа сайжруулах анги |
5 | Ганцаарчилсан анги (1:1) | OET Reading | Төрөл бүрийн эрүүл мэндийн мэргэжил, сэдвүүд дээр үндэслэн өөр өөр төрлийн текстийг уншиж ойлгох. |
6 | Бүлгийн анги (GC) | Pronunciation | Энэ ангид оюутнуудад үгсийг хэрхэн зөв хэлж, бусад хүмүүстэй үр дүнтэй харилцахад туслах зорилготой юм. |
7 | Ганцаарчилсан анги (1:1) | OET Speaking | Мэргэжлийн онцлогт тохирсон дүрд хувиран ярианы ур чадварыг сайжруулахад чиглэгдсэн. |
8 | Бүлгийн анги (GC) | Vocabulary | Анагаах ухааны нэр томъёог англи хэлээр судлах нь тухайн оюутны сонгосон анагаах ухааны чиглэлээр мэдлэгээ гүнзгийрүүлэхэд чухал ач холбодогдолтой. |
9 | Эссе бичих/ Хөгжмийн анги | Essay Writing/ Music Class | Оюутнууд хичээлийн дараа илүү их үгсийн сан, үг хэрхэн ашиглах, стрессээс ангижрахын тулд хөгжмийн хичээлд хамрагдах боломжтой. |
Источник: Happy Learning Academy – HLA