Зуны зуслангийн хөтөлбөр 2024

Summer Camp 2024

Happy Learning Academy нь хүүхдүүдийн зуны амралтад зориулж сургалт болон аяллыг хослуулсан, богино хугацааны англи хэлний сургалтын хөтөлбөрийг санал болгож байна. Энэ нь хүүхдүүд хамтын орчинд хэрхэн амьдрах, түүнчлэн янз бүрийн соёл, амьдралын хэв маяг, ялгаатай зан чанарт дасан зохицоход давхар сургах болно. Ингэснээр хүүхдүүд цагийг зугаатай өнгөрүүлэхийн зэрэгцээ илүү бие даан төлөвшихөд тустай. Зуны амралтаараа Филиппинд англи хэл сурцгаая!

ЯАГААД HLA-ИЙГ СОНГОХ ЁСТОЙ ВЭ?

Өдөр бүр 1:1 хичээл

Англи хэний үндсэн (ярих, сонсох, унших, бичих) чадваруудыг сурагчид өөр өөр Филиппин багштай ганцаарчлан суралцдаг. Ганцаарчилсан анги нь сурагчдын суралцах, хүсэл тэмүүллийг нэмэгдүүлдэг бөгөөд багш нар сурагчидтай тулж харьцан давуу болон сул талуудыг сайтар хянан зөвлөж байдаг онцлогтой.

Хямд үнэ

• Филиппин дэх зуслангийн зардал нь Сингапур дахь зуслангийн зардлын ердөө 2/3, Австралид хамгийн урт хугацаагаар суралцах зуслангийн зардлын 1/2 юм. 
• Энгийн тохиромжтой журамтай бөгөөд виз мэдүүлэх шаардлагагүй.
• Зөвхөн Филиппинд оюутнууд ганцаарчилсан багштай ангид хамгийн олон цагаар, боломжийн үнээр суралцах боломжтой.

Цахим төхөөрөмжийн хязгаарлалт

Үр бүтээлтэй,
хөгжилтэй зуныг электрон төхөөрөмжгүйгээр өнгөрүүлцгээе.
HLA зуны зуслан нь электрон төхөөрөмжгүйгээр суралцах, тоглох орон зайг бий болгодог. Стресстэй хичээлийн жилийн дараа хүүхдүүдийн нүдийг амрааж, амьд эрүүл харилцаанд суралцуулдаг.

Менежмент

Хүүхдүүд 24/7 цагийн турш HLA-ийн ажилтнуудын халамж, дэмжлэг, хамгаалалт дор суралцан цагийг зугаатай, мартагдахааргүй өнгөрөөх болно.

Онцгой тохиолдолд HLA эцэг эхтэй нь холбогдож хүүхдийн нөхцөл байдлын талаар мэдээлнэ.

ХӨТӨЛБӨРИЙН ХУГАЦАА

Happy Learning Academy -ийн зуны амралтын хөтөлбөр нь Монгол, Вьетнам, Солонгос зэрэг орнуудын сурагчдын оролцоотой, 5-8-р сар хүртэл үргэлжилдэг. Улс орон бүрийн зуны амралтын хуваарь өөр байдаг тул олон улсын сурагчид нэгэн зэрэг суралцах боломжгүй.

Happy Learning Academy нь зуны амралтын хөтөлбөрийг 4 сарын хугацаанд зохион байгуулдаг бөгөөд тогтсон хуваарийн дагуу хүүхдүүдээ хүлээн авдаг. 4-6-8 долоо хоног гэсэн хуваариудаас эцэг эх хүүхэддээ тохирсон хугацаа хуваарийг сонгох боломжтой.

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

Олон эцэг эхчүүд Happy Learning Academy – HLA-тай холбогдож англи хэл мэдэхгүй хүүхэд суралцах боломжтой юу гэж асуудаг. Хүүхдүүдэд англи хэл сурч эхлэх тодорхой нас, түвшин байхгүй тул хариулт нь туйлын боломжтой юм. HLA-д сурагчдыг элсэлтийн шалгалтад хамруулж, анхан шатнаас ахисан түвшний анги хүртэл тохирсон ангид хуваарилдаг тул эцэг эхчүүд итгэлтэй байж болно. Мөн сурагчийн түвшин хангалттай гэж үзэж байвал IELTS-ийн хөтөлбөрт бүртгүүлэх боломжтой.

Хүүхэд бүр өдөрт 9 хичээлтэй байх бөгөөд ганцаарчилсан багштай хичээл 4, грүпп ангийн хичээл 4, Биеийн тамирын хичээл 1 байдаг. Өдөрт 6 цагаас илүү хугацаанд англи хэлээр ярьдаг орчин нь оюутнуудад англи хэлээр ярих рефлексийг бий болгож, англиар сэтгэхэд тусалдаг. Ялангуяа Happy Learning Academy – HLA нь сурагчдыг англи хэлээр чөлөөтэй яриулж, санаа бодолоо чөлөөтэй илэрхийлэхэд нь тусалж дэмждэг.

Happy Learning Academy – HLA нь сурагчдыг өсвөр насанд нь эрүүл чийрэг бие бялдартай болгохын тулд спортын буюу биеийн тамирын хичээлийг ордог. Сурагчид сагсан бөмбөг, усанд сэлэлт, ширээний теннис, голф гэх мэт спортын олон төрлөөр хичээллэх боломжтой.

Сурагчдын оройн цагийн хуваарьт зохион бичлэг эсвэл өдрийн тэмдэглэл бичих, англи хэл дээр илтгэл тавих чадварт суралцах болно. Харин амралтын өдрүүдэд спортын тэмцээн, уламжлалт тоглоом тоглох гэх мэт биеийн тамирын дасгал хийх боломжтой.

ХИЧЭЭЛЭЭС ГАДУУРХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Happy Learning Academy Summer Camp – бол аялангаа англи хэл сурах хөтөлбөр юм. Үзэсгэлэнт Себү арал нь хүүхдүүдэд суралцах, туршлага хуримтлуулах, найз нөхөдтэйгээ зуныг өнгөрөөх сайхан газар байх болно. HLA-ийн аяллаар олон сайхан нөхөрлөл эхлэдэг.

Бямба гариг бүр HLA-ийн оюутнууд Себүгийн алдартай газрууд болох Жпарк ресорт, Ослоб, Налусуан Ангел арал дахь халимны акул зэргийг үзэж, Филиппиний хамгийн эртний католик шашны Санто Нино сүмээр зочлох болно. Бид зуслангийн сурагчидтайгаа хамт суралцангаа аялахыг тэсэн ядан хүлээж байна.

СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

HLA нь Себү хотын захад цэвэр агаартай бүсэд байрладаг бөгөөд хүүхдүүд сурч боловсрох, тоглож наадах, дуртай спортоороо чөлөөтэй хичээллэж, найз нөхөдтэйгээ цагийг өнгөрүүлэх хамгийн тохиромжтой газар байх болно.

HLA-ийн ногоон зүлгэн дээр хүүхдүүд мах шарах, дугуй унах, зумба бүжиглэх олон үндэстний тоглоом тоглох зэрэг олон сонирхолтой зүйлсийг хийх боломжтой.

ӨРӨӨНИЙ ХУВААРИЛАЛТ

Ойролцоо насны, ижил хүйсний сурагчдыг өөр өөр улсын сурагчидтай нэг өрөөнд хуваарилдаг. Энэ нь соёлын ялгааг танин мэдэж гадаад найзтай болох, цаашлаад ярих чадвараа сайжруулах боломж юм.
Шинэ орчинд амьдарч, олон шинэ найз нөхөдтэй болох нь эхэндээ хүүхдүүдэд хачирхалтай санагдаж болох ч хүүхдүүд өсвөр насан дээрээ аливаа зүйлд хурдан дасан зохицож чаддаг тул эцэг эхчүүд тэвчээртэй байж, хүүхдүүддээ итгэн, сурч боловсрох, бие дааж суралцах боломжийг олгоно гэж найдаж байна.

ХООЛ

Суралцагчдад өдрийн 3 удаагийн олон үндэстний хоолоор үйлчлэх бөгөөд өдөр бүр шинэ сүү, ногоо, жимсийг тогтмол хэрэглэдэг.
Долоо хоногийн тогтсон өдрүүдэд хоолны цэсэнд нэмэлтээр: Бүргер, пицца, смүүти, бялуу гэх мэт амттангуудаар үйлчлэх бөгөөд сурагчид энэхүү нэмэлт цэсэнд өөрсдийн дуртай зүйлсээс сонгон санал оруулах боломжтой.

БУСАД ҮЙЛЧИЛГЭЭ

  • Сургууль тогтсон хуваарийн дагуу өрөөг цэвэрлэж, орны цагаан хэрэгслийг солино.
  • Оюутны дотуур байр, сургуулийн орчинд 24/7 харуул хамгаалалтын ажилчид ажиллана.
  • Тус сургуульд Монгол, Вьетнам, Филиппин ажилчид хүүхдүүдийг удирдан чиглүүлдэг.
  • Сургуулийн хуваарийн дагуу сурагчдыг нисэх буудлаас тосч, хүргэж өгнө.

ЭЛСЭЛТИЙН МЭДЭЭЛЭЛ

HLA-ийн зуслангийн хөтөлбөр нь 6-17 насны хүүхдүүдэд зориулагдсан бөгөөд 4, 6, 8 долоо хоног гэсэн уян хатан хуваариудаас эцэг эх хүүхэддээ тохирсон хугацаа, хуваарийг сонгох боломжтой.


4 долоо хоног
2800$

6 долоо хоног
4200$

8 долоо хоног
5500$

Эцэг, эхчүүд хүүхдээ гадаадад зуны амралтын хөтөлбөрт хамруулахыг зөвшөөрсний дараа:

  1. Паспортын зураг болон сургалтын үргэлжлэх хугацааг HLA элсэлтийн төлөөлөгч рүү илгээнэ.
  2. HLA-с элсэлтийн урилга болон сургалтын төлбөрийн мэдээллийг илгээх болно.
  3. HLA-ийн элсэлтийн төлөөлөгч нь Филиппиний Консулын газраас асран хамгаалагчийн зөвшөөрөл авахын тулд эцэг эхчүүдийг чиглүүлж, дэмжлэг үзүүлнэ (эцэг эх нь дагалдаагүй 15-аас доош насны хүүхдүүдэд хамаарна).

Явах хуваарийг өөрчлөх бол эцэг эхчүүдэд урьдчилан мэдэгдэх болно.

Source: Happy Learning Academy – HLA

Related post

Happy Learning Academy-ийн оюутан Kelly-гийн сэтгэгдэл

Сайн байцгаана уу багш нараа, найзуудаа. Намайг Келли гэдэг. Би Вьетнамаас ирсэн. Вьетнамд хэлэнд “Хувь тавилан байдаг” хэмээх үг бий. Би энэхүү нийтлэлдээ надтай адил

Тоглоомын өдөр – Гайхамшигт уралдаан

“Дүрмийн мэдлэггүйгээр багахан зүйлийг ойлгуулж чадах ч, үгийн сангүйгээр юу ч ойлгуулж чадахгүй.”– Дэвид А. Вилкинс (1972) Англи хэлийг хэрхэн үр дүнтэй, хялбар аргаар сурж,

Анагаах ухааны англи хэл

Happy Learning Academy-ийн Анагаахын англи хэл хөтөлбөрт сурахад: Суралцах хугацаа 1-24 долоо хоног Эхлэх өдөр Сар бүрийн эхний Даваа гарагт Хамрагдах түвшин Уг салбарт ажилладаг

Нисэхийн англи хэл

Олон улсын болон дотоодын агаарын тээврийн компанид ажиллахын тулд эрүүл мэнд, гадаад төрх байдлын өндөр стандартыг хангахаас гадна англи хэлний мэдлэг хангалттай сайн байх ёстой

Ерөнхий дүрэм

Суралцагчид Happy Learning Academy -д суралцах хугацаандаа дараах сургуулийн дүрмийг дагаж мөрдөх үүрэгтэй. Дүрэмд хэзээ ч нэмэлт өөрчлөлт оруулж болох бөгөөд сургуулийн дүрэмд өөрчлөлт орсон

Өрөө солих дүрэм

Таныг бүртгүүлэх үед нас, хүйс, суралцах хугацаа зэргийг харгалзан санамсаргүй байдлаар өрөөний хуваарилалтыг хийдэг. Хэрэв та ямар нэг шалтгаанаар өрөөний хамтрагчаа солихоос өөр сонголтгүйд хүрсэн

Scroll to Top