Зуны зуслан хөтөлбөр

Зуны зуслан 2023

Happy Learning Academy нь хүүхдүүдийн зуны амралтад зориулж сургалт болон аяллыг хослуулсан, богино хугацааны англи хэлний сургалтын хөтөлбөрийг санал болгож байна.Хүүхдүүд англи хэл сурахаас гадна, хамтын орчинд хэрхэн амьдрах, олон улсын соёл, амьдралын хэв маяг, зан чанарын ялгаатай байдалд дасан зохицож сурах болно. Ингэснээр хүүхдүүд гэр бүлтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлэхийг ойлгохын зэрэгцээ илүү бие даасан болж чаддаг. Зуны амралтаараа Филиппинд англи хэл сурцгаая!

ЯАГААД БИДНИЙГ СОНГОХ ЁСТОЙ ВЭ – HLA

Өдөр бүр 1:1 хичээл

Англи хэний үндсэн (яриа, сонсох, унших, бичих) чадваруудыг сурагчид өөр өөр Филиппин багштай ганцаарчилан суралцдаг. 1:1 анги нь сурагчдын суралцах, хүсэл тэмүүллийг нэмэгдүүлдэг бөгөөд багш нар сурагчидтай тулж харьцан давуу болон сул талуудыг сайтар хянан зөвлөж байдаг.

Хямд үнэ

• Филиппин дэх зуслангийн зардал нь Сингапур дахь зуслангийн зардлын ердөө 2/3, Австралид хамгийн урт хугацаагаар суралцах зуслангийн зардлын 1/2 юм. 
• Энгийн тохиромжтой журам бөгөөд виз мэдүүлэх шаардлагагүй.
• Зөвхөн Филиппинд оюутнууд 1:1 ганцаарчилсан багштай ангид хамгийн олон цагаар суралцах боломжтой.

Цахим төхөөрөмжийн хязгаарлалт

Үр бүтээлтэй,
хөгжилтэй зуныг электрон төхөөрөмжгүйгээр өнгөрүүлцгээе.
HLA зуны зуслан нь электрон төхөөрөмжгүйгээр суралцах, тоглох орон зайг бий болгодог. Стресстэй хичээлийн жилийн дараа хүүхдүүдийнхээ нүдийг амрааж, амьд эрүүл харилцаанд суралцуулдаг.

Менежмент 24/7

Хүүхдүүд 24/7 цагийн турш HLA-ын ажилтнуудын халамж, дэмжлэг, хамгаалалт дор суралцан
цагийг зугаатай мартагдахааргүй өнгөрөөх болно.

Онцгой тохиолдолд HLA эцэг эхтэй холбогдож хүүхдийн нөхцөл байдлын талаар мэдээлнэ.

ХӨТӨЛБӨРИЙН ХУГАЦАА

Happy Learning Academy -ийн зуны амралтын хөтөлбөр нь Монгол, Вьетнам, Солонгос зэрэг орнуудын сурагчдын оролцоотой, 5-8-р сар хүртэл үргэлжилдэг. Улс орон бүрийн зуны амралтын хуваарь өөр байдаг тул олон улсын сурагчид нэгэн зэрэг суралцах боломжгүй.

Happy Learning Academy – HLA нь зуны амралтын хөтөлбөрийг 4 сарын хугацаанд зохион байгуулдаг бөгөөд тогтсон хуваарийн дагуу хүүхдүүдээ хүлээн авдаг. 4-6-8 долоо хоног гэсэн хуваариудаас эцэг эх хүүхэддээ тохирсон хугацаа хуваарийг сонгох боломжтой. 

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

Олон эцэг эхчүүд Happy Learning Academy – HLA-тай холбогдож англи хэл мэдэхгүй хүүхэд суралцах боломжтой юу гэж асуудаг. Хүүхдүүдэд англи хэл сурч эхлэх тодорхой нас, түвшин байхгүй тул хариулт нь туйлын боломжтой юм. HLA-д сурагчдыг элсэлтийн шалгалтад хамруулж, анхан шатнаас ахисан түвшний анги хүртэл ангилдаг тул эцэг эхчүүд итгэлтэй байж болно. Мөн сурагчийн түвшин хангалттай гэж үзэж байвал IELTS-ийн хөтөлбөрт бүртгүүлэх боломжтой.

Хүүхэд бүрийн цагийн хуваарь 9 хичээлтэй байх бөгөөд ганцаарчилсан багштай хичээл 4, грүпп ангийн хичээл 4, Биеийн тамирын хичээл 1 байдаг. Өдөрт 6 цагаас илүү хугацаанд англи хэлээр ярьдаг орчин нь оюутнуудад англи хэлээр ярих рефлексийг бий болгож, англиар сэтгэхэд тусалдаг. Ялангуяа Happy Learning Academy – HLA нь сурагчдыг англи хэлээр чөлөөтэй яриулж, санаа бодолоо чөлөөтэй илэрхийлэхэд нь тусалж дэмждэг.

Happy Learning Academy – HLA нь сурагчдыг өсвөр насанд нь эрүүл чийрэг бие бялдартай болгохын тулд спортын буюу биеийн тамирын хичээлийг ордог. Сурагчид сагсан бөмбөг, усанд сэлэлт гэх мэт спортын олон төрлөөр хичээллэх боломжтой. Усанд сэлэлт, ширээний теннис, голфын дасгалууд нь өдөр бүр тогтмол солигддог.

Сурагчдын оройн цагийн хуваарь нь тогтсон үйл ажиллагаагүй болно. Сурагч бүр зохион бичлэг эсвэл өдрийн тэмдэглэл бичиж, ажлын өдрийн орой бичсэн зохион бичлэгээрээ англи хэл дээр илтгэл тавих чадварт суралцах болно. Бусад өдрүүдэд спортын тэмцээн уралдаанд оролцон, биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх боломжтой.

АЯЛЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Happy Learning Academy Summer Camp – бол аялангаа англи хэл сурах хөтөлбөр юм. Үзэсгэлэнт Себү арал нь хүүхдүүдэд суралцах, туршлага хуримтлуулах, найз нөхөдтэйгээ зуныг өнгөрөөх сайхан газар байх болно. HLA-ийн аяллаар олон сайхан нөхөрлөл эхлэдэг.

Бямба гариг бүр HLA-ийн оюутнууд Себугийн алдартай газрууд болох Жпарк ресорт, Ослоб, Налусуан Ангел арал дахь халимны акул зэргийг үзэж, Филиппиний хамгийн эртний католик шашны Санто Нино сүмээр зочлох болно. HLA зуслангийн оюутнуудтайгаа хамт аялангаа англи хэл сурахыг тэсэн ядан хүлээж байна.

СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

HLA нь Себү хотын захад цэвэр агаартай бүсэд 1 га-аас илүү талбайтай бөгөөд хүүхдүүд сурч боловсрох, тоглож наадах, дуртай спортоороо чөлөөтэй хичээллэж, найз нөхөдтэйгээ цагийг өнгөрүүлэх хамгийн тохиромжтой газар байх болно.

HLA-ийн ногоон зүлгэн дээр хүүхдүүд мах шарах, дугуй унах, зумба бүжиглэх Филиппин, Вьетнам ардын тоглоом тоглох зэрэг олон сонирхолтой зүйлсийг хийх боломжтой.

ӨРӨӨНИЙ ЗОХИЦУУЛАЛТ:

Ойролцоо насны, ижил хүйсний сурагчдыг өөр өөр улсын сурагчидтай нэг өрөөнд суралцах хугацаанаас нь хамааран хуваарьладаг. Энэ нь соёлын ялгааг танин мэдэж гадаад найзтай болох боломж юм.
Шинэ орчинд амьдарч, олон шинэ найз нөхөдтэй болох нь эхэндээ хүүхдүүдэд хачирхалтай санагдаж болох ч хүүхдүүд өсвөр насан дээрээ аливаа зүйлд хурдан дасан зохицож чаддаг тул эцэг эхчүүд тэвчээртэй байж, хүүхдүүддээ итгэн, сурч боловсрох, бие дааж сурах боломжийг олгоно гэж HLA найдаж байна.

ХООЛ

Оюутнуудад өдрийн 3 удаагийн олон үндэстний хоолоор үйлчлэх бөгөөд өдөр бүр шинэ сүү, ногоо, жимсийг тогтмол хэрэглэдэг.
Долоо хоногийн тогтсон өдрүүдэд хоолны цэсэнд нэмэлтээр: Бүргер, пицца, смүүти, бялуу гэх мэт амттангуудаар үйлчлэдэ. Мөн оюутнууд энэхүү нэмэлт цэсэнд өөрсдийн дуртай зйлсээс сонгон санал оруулах боломжтой.

БУСАД ҮЙЛЧИЛГЭЭ
  • Сургууль тогтсон цагийн хуваарийн дагуу өрөөг цэвэрлэж, орны даавууг солино
  • Оюутны дотуур байранд 24/7 харуул хамгаалалтын ажилчид ажиллана
  • Тус сургуульд Монгол, Вьетнам, Филиппин ажилчид хүүхдүүдийг удирдан чиглүүлдэг
  • Сургуулийн хуваарийн дагуу сурагчдыг авч, буулгана
ЭЛСЭЛТИЙН МЭДЭЭЛЭЛ:

HLA-ийн зуслангийн хөтөлбөр нь 6-17 насны хүүхдүүдэд зориулагдсан бөгөөд 4-6-8 долоо хоног гэсэн уян хатан хуваариудаас эцэг эх хүүхэддээ тохирсон хугацаа, хуваарийг сонгох боломжтой.


4 долоо хоног
2800$

6 долоо хоног
4200$

8 долоо хоног
5500$

Эцэг хүүхдээ гадаадад зуны амралтын хөтөлбөрт хамруулахыг зөвшөөрсний дараа:

  1. Паспортын зураг болон сургалтын үргэлжлэх хугацааг HLA элсэлтийн төлөөлөгч рүү илгээнэ
  2. HLA-с элсэлтийн урилга болон сургалтын төлбөрийн мэдээллийг илгээх болно
  3. HLA-ийн элсэлтийн төлөөлөгч нь Филиппиний Консулын газараас асран хамгаалагчийн зөвшөөрөл олгоход эцэг эхийг удирдан чиглүүлж, дэмждэг (асран хамгаалагчгүй явах 15- аас доош насны хүүхдүүдэд)

Явах хуваарийг өөрчлөх боломжтой ч эцэг эхчүүдэд урьдчилан мэдэгдэх болно.

Happy Learning Academy нь Филиппиний Себу хотод олон орны оюутнуудад англи хэл заах зорилготой байгуулагдсан бөгөөд энэхүү үзэсгэлэнт арлын улсыг судлах, соёлоо солилцох, судлах зорилготой юм. Нөхөрсөг, хөгжилтэй, тохь тухтай орчин нь HLA-ийн эрхэм зорилгуудын нэг юм.

Эх сурвалж: Happy Learning Academy – HLA

Related post

HLA CAMP-ИЙН ОЮУТНУУД ЯАГААД АМРАЛТЫН ӨДРҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХ ЁСТОЙ ВЭ?

Тус сургуулийн зуны зуслангийн сургалтад хамрагдсанаар сурагчид маань Англи хэлний мэдлэгээ дээшлүүлээд зогсохгүй Филиппин Улсын үзэсгэлэнт Себу хотын иргэдийн соёл, аялал жуулчлалын талаар суралцах боломжтой

Цагдаагийн англи хэлний хөтөлбөр

Police English Цагдаагийн англи хэлний хөтөлбөр нь хууль сахиулах байгууллагын мэргэжилтнүүдийн үүрэг хариуцлагын нарийн төвөгтэй нөхцөлд зохицуулахад шаардлагатай хэл шинжлэлийн хэрэгслээр хангах, цагдаагийн үүрэгт ажилын

ЕРӨНХИЙ АНГЛИ ХЭЛ – LIGHT

ЕРӨНХИЙ АНГЛИ ХЭЛ – LIGHT Хөнгөрүүлсэн Ерөнхий англи хэлний хөтөлбөр нь оюутнуудад өдөр тутмын нөхцөл байдалд англи хэлээр сонсох, ярих, унших, бичих чадвараа өөртэй итгэлтэйгээр

Happy Learning Academy-ийн оюутан Kelly-гийн сэтгэгдэл

Сайн байцгаана уу багш нараа, найзуудаа. Намайг Келли гэдэг. Би Вьетнамаас ирсэн. Вьетнамд хэлэнд “Хувь тавилан байдаг” хэмээх үг бий. Би энэхүү нийтлэлдээ надтай адил

Тоглоомын өдөр – Гайхамшигт уралдаан

“Дүрмийн мэдлэггүйгээр багахан зүйлийг ойлгуулж чадах ч, үгийн сангүйгээр юу ч ойлгуулж чадахгүй.”– Дэвид А. Вилкинс (1972) Англи хэлийг хэрхэн үр дүнтэй, хялбар аргаар сурж,

Scroll to Top