ЕРӨНХИЙ АНГЛИ ХЭЛ

HLA-ийн ерөнхий англи хэлний хөтөлбөр нь оюутнуудад англи хэлийг харилцаанд ашиглаж сурахаас гадна дүрмийн болон үгсийн санг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж, ярих сонсох, унших, бичих зэрэг англи хэлний мэдлэгийн бат бөх суурийг тавьж өгдөг.

Хэн суралцах вэ?

– 4 долоо хоногийн хугацаанд англи хэлний цогц ур чадварыг сайжруулахыг хүссэн суралцагч

– Англи хэл дээр харилцааны ур чадвар эзэмшихийг хүссэн англи хэлгүй орны суралцагч

– Олон улсад ажиллах, олон улсын коллеж, их дээд сургуульд элсэхээр бэлтгэж байгаа, гадаадад, олон улсаар байнга аялдаг,  аялахаар төлөвлөж, туршлага хуримтуулж буй суралцагчид

– Англи хэл сурч эхлэхээр шийдсэн, англи хэлний суурьгүй болон англи хэлний түвшин дээшлүүлэх бүх түвшний англи хэлтэй суралцагч

Яагаад Happy Learning Academy-ийн Ерөнхий англи хэлний хөтөлбөрт хамрагдах ёстой вэ?

  • Happy Learning Academy –ийн багш нар бүгд сонгон шалгаруулалтын нарийн шаардлагыг хангаж, мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн. Бүх багш нар мэргэжлийн бөгөөд TESOL/TEFL/IELTS –ийн гэрчилгээтэй.
  • Happy Learning Academy нь Кембрижийн сургалтын хөтөлбөрийн дагуу, дэлхийн томоохон боловсролын байгууллагуудад өргөн хэрэглэгддэг, хүлээн зөвшөөрөгдсөн Common European Framework of Reference for Languages (CEFR) –д нийцсэн сургалтын хөтөлбөртэй.
  • Happy Learning Academy нь суралцагч бүрийг элссэн цагаас эхлэн 7 хоног тутамд үнэлж, түвшин тогтоох шалгалт, явцын шалгалт, төгсөлтийн шалгалтанд үндэслэн суралцах хугацаандаа гаргасан ахиц дэвшлийн талаар дэлгэрэнгүй тайлан гарган суралцагч бүрт танилцуулдаг.
Сургалтын зорилго:

  • Англи хэлний ярианы чадварыг хөгжүүлэн, өдөр тутмын ажил амьдралдаа хэрэглэдэг болох
  • Англи хэлний үгсийн санг баяжуулах, авиа зүй болон өгүүлбэрзүйн зөв бүтцийг хөгжүүлэх.
  • Англи хэлний харилцааны чадвараа сайжруулан, өөрийгөө илэрхийлэхдээ тайван итгэлтэйгээр илэрхийлэхэд суралцана.
  • Олон улсын оюутнуудтай хамтдаа суралцан, хичээл дээр болон хичээлийн бус цагаар харилцан ярилцах боломжтой байдаг бөгөөд хэлний дуудлага мэдэгдэхүйц сайжирдаг.
  • Гадаад улсад суралцах болон ажиллаж амьдрахад бэлтгэх.

Нэг өдрийн хичээлийн бүтэц: Ганцаарчилсан анги – 4 цаг, Бүлгийн анги – 4 цаг, Бие даан суралцах анги (эссе бичих, хөгжмийн анги)- 1 цаг

ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ:

A. Цогц арга зам

  • Англи хэлний сургалтын хөтөлбөрийн талаар өргөн хүрээний гүн мэдлэгтэй, өндөр ур чадвартай олон багш нартай хамтран хэлний гол чадваруудыг эзэмших

B. Суралцагч төвтэй

  • Суралцагч бүрийн макро болон микро чадварыг хөгжүүлэхэд анхаарч харилцааны чадварыг хөгжүүлэх, англи хэлний мэдлэгийг идэвхжүүлдэг.
  • Оюутнуудын суралцах үйл явц, ахиц дэвшлийг хянан явцын шалгалт болон төгсөлтийн шалгалтыг зохион байгуулдаг

C. Үр дүнд суурилсан боловсролын систем

  • Оюутнуудын явцын шалгалтын үр дүнд анхаарал хандуулдаг.
  • Багш нар долоо хоног тутамд  оюутнуудын сурлагын талаар болон амжилт, сайжруулах шаардлагатай чадваруудын талаар тайлан бэлтгэдэг.
  • Амжилттай суралцан төгссөн оюутнуудад төгсөлтийн шалгалтыг үндэслэн гэрчилгээ олгодог.
Ерөнхий Англи хэлний хөтөлбөр:

Хичээлийн хөтөлбөр нь англи хэлний 0 түвшинээс эхлэн гүнзгийн түвшин хүртэл бүх суралцагчдад зориулагдсан

HLA түвшин

HLA түвшинCEFR түвшинТодорхойлолт
10C2Proficient
9C1Advanced
8B2+Upper Intermediate
7B2Upper-Intermediate
6B1+Intermediate
5B1Intermediate
4A2+Pre-Intermediate
3A2Elementary
2A1+Elementary
1A1High Beginner
0.5PA+Middle Beginner
0PALow Beginner

өдрийн жишиг хуваарь

ЦАГАГУУЛГА
07:00-08:00Өглөөний цай
07:45-08:05Шинэ үгийн шалгалт
08:10-09:001-р цаг
09:05-09:552-р цаг
10:05-10:553-р цаг
11:00-11:504-р цаг
11:50-13:00Өдрийн хоол
13:00-13:505-р цаг
13:55-14:456-р цаг
14:50-15:407-р цаг
15:45-16:358-р цаг
16:40-17:309-р цаг
17:55-19:00Оройн хоол
Даваа – Баасан гарагийн хичээлийн нэг өдрийн жишиг хуваарь

Good communication is the bridge between confusion and clarity.

Хичээл тус бүрийн дэлгэрэнгүй:

Источник: Happy Learning Academy – HLA

Related post

HLA CAMP-ИЙН ОЮУТНУУД ЯАГААД АМРАЛТЫН ӨДРҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХ ЁСТОЙ ВЭ?

Тус сургуулийн зуны зуслангийн сургалтад хамрагдсанаар сурагчид маань Англи хэлний мэдлэгээ дээшлүүлээд зогсохгүй Филиппин Улсын үзэсгэлэнт Себу хотын иргэдийн соёл, аялал жуулчлалын талаар суралцах боломжтой

Цагдаагийн англи хэлний хөтөлбөр

Police English Цагдаагийн англи хэлний хөтөлбөр нь хууль сахиулах байгууллагын мэргэжилтнүүдийн үүрэг хариуцлагын нарийн төвөгтэй нөхцөлд зохицуулахад шаардлагатай хэл шинжлэлийн хэрэгслээр хангах, цагдаагийн үүрэгт ажилын

ЕРӨНХИЙ АНГЛИ ХЭЛ – LIGHT

ЕРӨНХИЙ АНГЛИ ХЭЛ – LIGHT Хөнгөрүүлсэн Ерөнхий англи хэлний хөтөлбөр нь оюутнуудад өдөр тутмын нөхцөл байдалд англи хэлээр сонсох, ярих, унших, бичих чадвараа өөртэй итгэлтэйгээр

Happy Learning Academy-ийн оюутан Kelly-гийн сэтгэгдэл

Сайн байцгаана уу багш нараа, найзуудаа. Намайг Келли гэдэг. Би Вьетнамаас ирсэн. Вьетнамд хэлэнд “Хувь тавилан байдаг” хэмээх үг бий. Би энэхүү нийтлэлдээ надтай адил

Тоглоомын өдөр – Гайхамшигт уралдаан

“Дүрмийн мэдлэггүйгээр багахан зүйлийг ойлгуулж чадах ч, үгийн сангүйгээр юу ч ойлгуулж чадахгүй.”– Дэвид А. Вилкинс (1972) Англи хэлийг хэрхэн үр дүнтэй, хялбар аргаар сурж,

Scroll to Top