Бизнесийн англи хэл

HLA – ийн Бизнесийн англи хэлний хөтөлбөр нь албан харилцаанд шаардлагатай ур чадваруудыг багтаасан хувь хүний болон мэргэжлийн хэрэгцээг хангахад зориулагдсан. Илтгэл тавих, хэлэлцээр хийх, уулзалтад оролцох, харилцаа холбоо тогтоох, албан захидал болон тайлан бичих зэрэг ур чадваруудад суралцдаг.

Хэн суралцах вэ?

– Ажлын байранд шаардлагатай англи хэлний ур чадварыг эзэмшиж чадварлаг бизнесийн мэргэжилтэн болохыг хүссэн оюутнууд 8 долоо хоног болон богино хугацааны өргөн цар хүрээтэй сургалт.

– Бизнесийн салбарын хүмүүс болон бизнес эрхлэх хүсэлтэй англи хэлний аман болон бичгийн харилцааны чадвараа сайжруулан хөгжүүлэхийг хүссэн.

Яагаад Happy Learning Academy-ийн бизнесийн англи хэлний хөтөлбөрт хамрагдах ёстой вэ?

HLA бизнесийн англи хэлний хөтөлбөр нь богино хугацаанд бизнесийн чиглэлээр аман болон бичгийн чадвараа дээшлүүлэх хүсэлтэй аливаа бизнес эрхлэгч эсвэл бизнес эрхлэх хүсэлтэй хүмүүст зориулагдсан. HLA-ийн багш нар бизнесийн хичээлийг онол, практикийн үндсэн хослуулан заах чадвартай тусгайлан бэлтгэгдсэн байдаг. Сургалтын материалыг бизнесийн англи хэлний хичээлийн хөтөлбөрт тохируулан бэлтгэсэн байдаг.

Сургалтын зорилго:

  • Хичээлийн явцад оюутныг харилцан ярианы үг хэллэгийг хянан, харилцааны байр сууриа идэвхитэй илэрхийлэх, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх, хөгжүүлэх
  • Гэрээ боловсруулах, харилцагч болон түншүүдэд и-мэйл бичих, гэрээ хэлэлцээр хийх зэрэг ажлыг англи хэл дээр гүйцэтгэж чаддаг болох
  • Олон улсын соёлд нийцсэн сэтгэл хөдлөл, зан төлөв, биеийн хэлэмжээр дамжуулан чөлөөтэй англи хэлээр ярих чадварыг хөгжүүлэх.

Нэг өдрийн хичээлийн бүтэц: Ганцаарчилсан анги – 4 цаг, Бүлгийн анги – 4 цаг, Сонгох хичээл (Эссэ бичих, Хөгжмийн анги)- 1 цаг

ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ:

A. Нэгдмэл арга

  • Англи хэлний сургалтын хөтөлбөрийн талаар өргөн хүрээний гүн мэдлэгтэй, өндөр ур чадвартай олон багш нартай хамтран хэлний гол чадваруудыг эзэмших

B. Суралцагч төвтэй

  • Суралцагч бүрийн макро болон микро чадварыг хөгжүүлэхэд анхаарч харилцааны чадварыг хөгжүүлэх, англи хэлний мэдлэгийг идэвхжүүлдэг.
  • Багш нар оюутнуудын суралцах үйл явцад хяналт тавин, ахиц гаргахын тулд үргэлж дэмжлэг үзүүлж байдаг.

C. Үр дүнд суурилсан боловсролын систем

  • Оюутнуудын явцын шалгалтын үр дүнд анхаарал хандуулдаг.
  • Багш нар долоо хоног тутамд  оюутнуудын сурлагын талаар болон амжилт, сайжруулах шаардлагатай чадваруудын талаар тайлан бэлтгэдэг.
  • Амжилттай суралцан төгссөн оюутнуудад төгсөлтийн шалгалтыг үндэслэн гэрчилгээ олгодог.

D. Карьерт төвлөрсөн

  • Мэргэжлийн англи хэл нь өөрийн гэсэн хэлний бүтэц, дүрэм журамтай байдаг ба техникийн, академик, өдөр тутмын гэсэн хэсгүүдээс бүрддэг. Салбарын бус хүмүүст үл ойлгогдох олон янзын хэллэг, товчилсон үг, ярианы хэллэгтэй байдаг. Тиймээс хичээлүүд нь сонгосон мэргэжлээрээ англи хэлийг сурах боломжийг олгох зорилготой юм

ЭЛСЭЛТИЙН ШААРДЛАГА:

Common European Framework of Reference (CEFR)

HLA түвшинCEFR түвшинТодорхойлолт
Basic UserA1Ерөнхий англи хэлний сургалтанд суух
Basic UserA2Ерөнхий англи хэлний сургалтанд суух
Independent UserB1140-159 (Preliminary)
Independent UserB2160-179 (Vantage)
ProficientC1180-199 (Higher)
ProficientC2200 up
Элсэлтийн шалгалтандаа хамгийн багадаа 140 оноо авсан оюутнууд.

Хэрвээ 140 оноонд хүрч чадаагүй оюутнуудад Ерөнхий англи хэлний хөтөлбөрөөр хичээллэх, эсхүл Ерөнхий англи хэлний хөтөлбөрт суралцдаг оюутнуудтай бүлгээр хичээллэхийг зөвлөж байна.

Өдөр тутмын цагийн хуваарь

ЦагТодорхойлолт
07:00-08:00Өглөөний цай
07:45-08:05Шинэ үгийн шалгалт
08:10-09:001-р цаг
09:05-09:552-р цаг
10:05-10:553-р цаг
11:00-11:504-р цаг
11:50-13:00Өдрийн хоол
13:00-13:505-р цаг
13:55-14:456-р цаг
14:50-15:407-р цаг
15:45-16:358-р цаг
16:40-17:309-р цаг
17:55-19:00Оройн хоол

Improve your English for the workplace and learn about business topics to help you work more effectively and make the most of career opportunities.

ХИЧЭЭЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ:

Жич: Ганцаарчилсан ангиуд (1:1) нь уян хатан нөхцөлтэй байдаг тул сэдвээ сонгож өөрчлөлт оруулж болдог. Жишээлбэл Career focus -2 цаг, Speaking class – 2 цагийг сонгох гэх мэт.

Источник: Happy Learning Academy – HLA

Related post

HLA CAMP-ИЙН ОЮУТНУУД ЯАГААД АМРАЛТЫН ӨДРҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХ ЁСТОЙ ВЭ?

Тус сургуулийн зуны зуслангийн сургалтад хамрагдсанаар сурагчид маань Англи хэлний мэдлэгээ дээшлүүлээд зогсохгүй Филиппин Улсын үзэсгэлэнт Себу хотын иргэдийн соёл, аялал жуулчлалын талаар суралцах боломжтой

Цагдаагийн англи хэлний хөтөлбөр

Police English Цагдаагийн англи хэлний хөтөлбөр нь хууль сахиулах байгууллагын мэргэжилтнүүдийн үүрэг хариуцлагын нарийн төвөгтэй нөхцөлд зохицуулахад шаардлагатай хэл шинжлэлийн хэрэгслээр хангах, цагдаагийн үүрэгт ажилын

ЕРӨНХИЙ АНГЛИ ХЭЛ – LIGHT

ЕРӨНХИЙ АНГЛИ ХЭЛ – LIGHT Хөнгөрүүлсэн Ерөнхий англи хэлний хөтөлбөр нь оюутнуудад өдөр тутмын нөхцөл байдалд англи хэлээр сонсох, ярих, унших, бичих чадвараа өөртэй итгэлтэйгээр

Happy Learning Academy-ийн оюутан Kelly-гийн сэтгэгдэл

Сайн байцгаана уу багш нараа, найзуудаа. Намайг Келли гэдэг. Би Вьетнамаас ирсэн. Вьетнамд хэлэнд “Хувь тавилан байдаг” хэмээх үг бий. Би энэхүү нийтлэлдээ надтай адил

Тоглоомын өдөр – Гайхамшигт уралдаан

“Дүрмийн мэдлэггүйгээр багахан зүйлийг ойлгуулж чадах ч, үгийн сангүйгээр юу ч ойлгуулж чадахгүй.”– Дэвид А. Вилкинс (1972) Англи хэлийг хэрхэн үр дүнтэй, хялбар аргаар сурж,

Scroll to Top